Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээг цагдаагаас хянана


2016-6-9 07:11

Зургадугаар сарын 11-нд буюу ирэх бямба гаригаас УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Энэ асуудалтай холбогдуулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус газрын улсын байцаагч Д.Лхагвасүрэн “Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д заасан “Сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орон зай, мессеж, ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж заасан. Энэ хүрээнд гол хяналтаа тавьж ажиллах болно” гэлээ.

Мөн хуулийн 68.6, 68.7-д сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өмнөх өдрийн 00.00 цагт зогсооно.

Сонгуулийн тухай хуулийн 68.7-д сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах бол радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана гэсэн заалтуудыг хянаж ажиллахаар өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагад хариуцуулсан тул үүнд хяналт тавьж ажиллах юм байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь одоогийн байдлаар 30-аад сонин, 50-60 вэб сайт, 30-аад телевизэд тогтмол мониторинг хийж ажиллаж буй юм байна. Сонгуулийн сурталчилгаа хараахан эхлээгүй байгаа ч нэр дэвшигч, нам эвслээс хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол түрүүчээсээ ирж эхэлжээ.


Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Д.Лхагвасүрэн дараах хариулт өглөө.

-Түрүүчээсээ гомдол ирсэн гэлээ. Ямар төрлийн гомдол юм бол хаанаас ирсэн гомдол бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр төрлийн гомдол ирсэн. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо, нэг нэр дэвшигчээс ирсэн. Энэ нь нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээлэл гаргаж байгаа гэсэн гомдол тул шалгаж эхэлсэн. Бид өнөөдөр холбогдох хүмүүсийг нь дуудаж, тайлбар авч хяналт шалгалтын ажлаа эхлүүлсэн.

-Фэйсбүүк албан ёсны мэдээллийг хэрэгсэл биш. Гэвч фейсбүүкээр дамжуулж асар их батлагдаж нотлогдоогүй мэдээлэл цацагдаж байна. Үүнд танайх хяналт тавих боломжтой юу?

-Фэйсбүүк, олон нийтийн сүлжээгээр цацсан мэдээллийг ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гэж үзвэл цагдаагийн байгууллага шалгаж таарна. Энэ асуудал хуулиараа манай чиг үүрэг рүү орохгүй.  Хууль хяналтын байгууллага өөрийнхөө шугамаар шалгаж таарна.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирээгүй нөхцөлд шалгах уу, шалгахгүй юу?

-Шалгана. Өдөр тутмын сонин, вэб сайт, телевиз, радиод төрөл төрлөөр нь ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд явж байгаа. Тухай, тухайн үед нь зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллана.

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08