Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос наадмаар 57 ажлыг хийнэ


2016-6-9 08:57

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан төлөвлөгөөг гишүүдэд танилцуулсан.

Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байгаа хөшөө дурсгалын өнгө үзэмжийг сайжруулах, төрийн далбаа болон бусад тугийг байрлуулах, хотын гудамж талбайг чимэглэх, уулын арын гэрлэн чимэглэл, соёмбыг хийх зэрэг 57 ажил хийгдэхийг танилцуулсан юм.

Эдгээр ажлын хүрээнд нийтийн үйлчилгээний болон инженер хангамжийн байгууллагуудад автобусны зогсоол, сүүдрэвчний өнгө үзэмжийг сайжруулах, төв замуудын хэвтээ тэмдэглэгээг хийх, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж засварлах, далан суваг татах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүргийг өгсөн.

“АСЕМ-11” уулзалтанд ирэх зочид төлөөлөгчид баяр наадмын арга хэмжээнд оролцох тул тохижилт цэвэрлэгээ, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохион байгуулалт, усан хангамж, гэрэлтүүлэг, цахилгаан, аж ахуйн нэгж байгууллагуудын харуул хамгаалалт, худалдаа үйлчилгээ,эрүүл ахуй, халдвар судлал, бие засах газруудын найдвартай ажиллагааг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Мөн жил бүр наадмын комиссоос иргэдээ сайхан баярлуулахын төлөө олон ажлууд хийдэг ч нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн, хог ихээр хаяж байгаль орчныг бохирдуулан, эрүүл ахуйн дэглэмийг алдагдуулан, маргаан үүсгэдэг. Энэ жилийн наадам Монгол улсын нэр хүндийг дэлхийн олон улсад харуулах учраас соёлтой наадахыг нийт наадамчин олонд уриаллаа.

Наадмын өдрүүдэд “Монгол хоолны фестивал”-ийг зохион байгуулах бөгөөд морь барианы газарт шүхрийн спортын үзүүлбэрийг тодорхой хөтөлбөр давтамжийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

 

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08