Энэ сарын 13-наас хувьцаагаа зарахыг хүссэн иргэд арилжааны банкуудад ханд


2016-6-10 23:58

 ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НХҮЕГ-ын дарга Ц.Туваан нар Тавантолгойн 1,072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авах болсон талаар мэдээлэл хийлээ.


Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Ц.Туваан "Өчигдөр Засгийн газрын шийдвэр гарч 1,072 хувьцааны 30 хувийг худалдан авахаар болсон.Үүний дагуу арилжааны банкууд, Монголбанк, НХҮЕГ-ууд хамтран хувьцааны мөнгийг хүүхдийн мөнгө олгодог зарчмаар тулгалт хийж, Монголбанкаар дамжуулан арилжааны банкан дахь иргэдийн дансанд мөнгийг нь хийх юм.

Нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Тэгэхээр хувьцаагаа зарахыг хүссэн иргэд ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу энэ сарын 13-наас эхлэн арилжааны бүх банкуудад хандах боломжтой. 

Иргэн өргөдлөө өгснөөс хойш долоо хоногт багтаан хувьцааны мөнгийг данс руу нь шилжүүлэхээр заасан байгаа. Өргөдөл гаргасан дарааллаар иргэдийн мөнгийн шилжүүлнэ" гэлээ.

Хувьцааныхаа мөнгийг бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургалтын төлбөртөө авсан оюутнуудаас бусад 1,657,000 сая иргэнд хувьцаагаа зарах эрх байгаа ажээ. Мөн хувьцаагаа зарсан иргэн эргээд яг зарсан үнээрээ Засгийн газраас буцаан худалдаж авах боломжтой юм байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: "Зах зээлд гэнэт их хэмжээний бэлэн мөнгө бий болгохгүйн тулд 300 мянган төгрөгийг гурав хувааж иргэдийн дансанд хийхээр болсон. Түүнээс биш мөнгө байхгүйдээ хувааж өгч байгаа юм биш.  Ерөнхий сайд санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан.

2011 онд УИХ-аас тогтоол гаргаж 1,072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулахыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолын биелэлтийг хангахаар Засгийн газар ажиллаж, дээрх шийдэлд хүрээд байна.
Өнөөдөр 1,072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөл бүрдсэн. Инфляци хоёр хувьтай, эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байгаа энэ үед эдийн засаг руу бэлэн мөнгөний нийлүүлэлт хийх нь эрсдэл багатай гэж харж байгаа учраас хувьцаа худалдаж авах шийдвэрийг гаргасан" гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08