Г.Уянга бичлэг хийснээ үгүйсгэсэнгүй


2016-6-16 01:36

Сонгууль улстөрчдийн багийг хуу татан хаяж байна. Тамхины эсрэг дайн зарлан хууль санаачлан батлуулж байсан Л.Эрдэнэчимэг гишүүний янжуур зуусан, халамцуухан бичлэг олон нийтэд ил болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, мөн нөгөө талдаа бичлэгийг анх хэн хийсэн бэ гэх эзний эрэлд мордуулав.

Дээрх бичлэгийг олон нийтэд ил болгосон Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Бат-Ялалтын тайлбараар бол УИХ-ын гишүүн Г.Уянга анх бичжээ.

Хэргийн эзэн гэгдэж олон нийтийн хэл амны бай болоод буй УИХ-ын гишүүн Г.Уянгын хийсэн тайлбараар уг бичлэг хулгайд алдсан гар утсанд нь байсан бололтой. Гэхдээ гар утас нь санамсаргүй байдлаар алдагдав уу, эсвэл санаатай үйлдлээр алдсан уу гэдгийг хууль хяналтынхан нотолж чадах нь юу л бол.

Хэнд ч ууж наргих үе бий, гэхдээ Төрийн ордондоо тэр их хамгаалалтыг сэтлээд хууль тогтоогч нь хөлчүүрхэж суугаа нь өөрийн эрхгүй ёс зүй нэхэхээс аргагүй үйлдэл мөн үү гэвэл мөн. Л.Эрдэнэчимэг гишүүн бааранд энэ үйдлээ гаргасан бол буруутгах нь учир дутагдалтай. Гэвч жирийн иргэн жийнстэй орох эрхгүй Төрийн ордонд хууль тогтоогч нь өөрөө согтуурах нь зөвтгөх үйлдэл биш юм. Нөгөөтэйгүүр, хамтдаа наргиж суугаад ийм бичлэгийг Г.Уянга гишүүн хийсний цаад зорилго юу байв. Согтуу хөлчүүд нь хэлсэн үгийг нь эрүүл болсных нь дараа ичээхээр үзүүлэхийн тулд ийм бичлэг хийсэн гэж хэлэхэд олон хүнд  итгэл төрөх нь юу л бол.  Энэ бүхний цаана нөгөө л ёс зүй, хүн чанарын асуудал дахин сөхөгдөж таарна.

Эл бичлэг алдагдсаныг Г.Уянга гишүүн “Эмэгтэйчүүдийг энэ сонгуулиар дарж авахаар эрчүүдийн хийж байгаа увайгүй үйлдэл. Бие биенийхээ булхайг дэлгэлцэг гэж зориудаар халдаж байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг хийгээд байгаа юм.

Гэвч, овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Анхнаасаа ёс зүйтэй байсан бол Л.Эрдэнэчимэг гишүүн ийм асуудалд орж, УИХ-ын гишүүн Г.Уянга нь сайн найзынхаа ар нуруу руу хутга зоосон баг алаач болж хувирахгүй л байсан болов уу.

Яагаад гэвэл тэд сургуулийн ширээнээс оюутны ширээнд шилжиж ирсэн 18 настнууд биш.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах эмэгтэйг Авлигатай тэмцэх газраас саатуулсан хэрэг явдалтай холбогдож УИХ-ын гишүүн Г.Уянга Хууль зүйн сайд Д.Дорлигжав руу гар утас цохин ярилцсан мэдээлэл тэр даруйдаа л сошиалд цацагдаж дуулиан тарьсан.

Тэгэхээр гар утас хулгайд алдагдах замаар бичлэг хэн нэг шантаажны гарт орж, тэр нь 50 сая төгрөгт хүрлээ гэж шуугих нь өрөөсгөл байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хийж буй тайлбараар нэр дэвшигч Х.Бат-Ялалт нь түүнээс мөнгө зээлэхийг хүссэн, тэр дагуу нь 50 сая төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар хийгээд байгаа бол өчигдөр энэхүү дуулианыг ил болгосон “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай “Зургаадугаар сарын 5-ны өдөр “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай гэсэн зурвастай захиа ирсэн. Захидлыг задлан флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дээрх бичлэг байсан. Л.Эрдэнэчимэг гишүүн архи, тамхины хууль санаачилсан хүн. Тэгсэн атлаа Төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ Төрийн ордон дотор чухам юу болдгийн нэг жишээ. Л.Эрдэнэчимэг гишүүнд бичлэгийг нь үзүүлэхэд Х.Бат-Ялалтад 50 сая төгрөг шилжүүлсэн” юм билээ гэдэг зөрүүтэй тайлбар хийгээд буй.

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   4

2016-9-20 15:09Зочин - [112.72.12.*]

vnen zohistoi bolgson arhi tamhinii huuli garaad hajuudna suugadadilhan vildel hiisen hvmvs muuhail bnasn hvnii muu vzeeluugal biz tataal biz

2016-6-25 02:48Зочин - [182.160.0.***]

Архитамхины хуульсанаачилсанЭрдэнэчимэгяагаад түүнийгээхэрэглэжболдоггүйюм? ЭрдэнэчимэгчиньВино -ныэхорон Болгарт төгссөнбүсгүйшүү дээ.Ордонджааханвиношимж, тамхитатаа биз. Энэнээсилүүхэрэгтарьж улсынхөрөнгөидчихсэнхүмүүстэй тулалдажчадахгүй аймхайновшнууд болАлтаншагай Батялалт нарюм .

2016-6-22 10:58Зочин - [112.72.12.**]

yj ingj zawaan zan gargdag bna uynga

2016-6-16 06:30Зочин - [103.10.23.***]

icheech bolioch neree tataad uuchllt guigaad alga bolooch huvi huniih ehuvid yamar horolmaaga haruulla uls turchiin huvid ymr ys zuigui gdge haruulla uur yaamaar bgan

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08