Дараах шаардлагыг хангасан хүн хувьцаагаа зарах боломжтой


2016-6-16 06:37

Иргэн та өөрийн өмчлөлд байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх 322 /гурван зуун хорин хоёр/ ширхэг хувьцааг 300.426 /гурван зуун мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгөөр Монгол Улсын Засгийн газарт худалдах хүсэлтийг арилжааны банкуудаар дамжуулан  худалдах боломжтой болсон.

Таны гарт очих 300 000 төгрөгийг долоо, долоо хоногийн хугацаатайгаар  100 000 төгрөгөөр таны дансанд шилжүүлэх ба гурван долоо хоногийн дараа өгч дуусна гэсэн үг. Одоогоор хувьцаа эзэмшиж байгаа 1 650 000 иргэн байгаагаас 80 хувь нь болох 1 320 000 иргэн хувьцаагаа борлуулах хүсэлт гаргах байх гэсэн тооцоог Засгийн газар хийжээ. Энэ мөнгөний эх үүсвэр болох 400 тэрбум төгрөгийг Засгийн газрын Бонд хэлбэрээр босгох шаардлагатай болж байгаа юм.

Иргэд өөрийн хувьцаагаа хэрхэн зарах вэ? Та аль ойр байх банкинд бичиг баримттайгаа /иргэний цахим үнэмлэх/ очин “Эрдэнэс Таван Толгойн” ХК-ийн хувьцааг МУЗГ-т худалдах хүсэлтэнд гарын үсэг зурна. Иргэдээр бичилт хийлгэхгүй ба дараалал ихээр үүссэн үед энэ нь цаг хугацаа алдсан хэрэг болно. Эхний хоёр өдөр маш их дараалал үүсээд байсан өнөөдрийн байдлаар банк хэвийн байдалтай ажиллаж байна. Хэт их ачаалал үүсээгүй байна. Мөн ямар ч банк хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл байгаа юм.

Хөрөнгийн биржээр худалдаалагдах ёстой хувьцааг иргэдэд ойртуулахын тулд арилжааны банкаар дамжуулан худалдаалж байгаа нь нэг талаас үйлчилгээг ойртуулж байна. Хувьцаатай байж байгаад нас барсан эсвэл тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар одоогоор мэдээлэл алга байна. Итгэмжлэлээр өөрөө ирэх боломжгүй өвчтэй, эсвэл гадаадад ажиллаж амьдардаг иргэдийнхээ мөнгийг хувь хүнийх нь дансруу хийлгэж болж байгаа гэнэ. Харин нас барсан иргэдийн хувьцааг үр хүүхдүүдэд нь өмчлүүлэх, өвлүүэх талаар шийдвэр алга байна.

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08