Х.Сайнбилэг: ЭЕШ-ын хариу задарсан нь батлагдсан


2016-6-21 06:50

Орон даяар явагдсан элсэлтийн ерөнхий шалгалтын материалын хариу задарсантай холбоотой асуудлаар эцэг эхийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 15-наас 19-ний хооронд явагдсан элсэлтийн шалгалтаарэнэ жил нийт 37200 шалгуулагч ЭЕШ өгсөн байна.  Гэвч шалгалт болохын хэд хоногийн өмнө болон тухайн өдрийн шалгалтын цаг болохоос 2-3 цагийн өмнө шалгалтын хариуг 250 мянгаас 1 сая хүртэлх үнээр худалдаж эхэлсэн гэх мэдээ байна.

Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 4 бүлгийн төгсөгчид анх шалгалтын хариуг мөнгө нийлүүлж худалдаж авсан гэх бөгөөд тэдний вариантаар тааруулсан хариунуудаас 2-3 бодлогын хариултууд алдаатай байсан аж.

Тэр дараагийн хичээллүүд дээр үнэ нь өсч, 500000-1 сая төгрөг болсон бөгөөд хамгийн сүүлд Эрдэнэт хот, Өвөрхангай аймагт задарсан тухай мэдээлэл иржээ.

"Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш Х.Сайнбилиг “Боловсролын үнэлгээний төв шударга ажиллаж байгаа, та нарыг хүндэлж байна. Гэвч та нарын дунд байгаа хүн чинь ашиг сонирхлын үүднээс задруулсан тул арга хэмжээ авч өгөөч” гэж байна. Бар кодтой хариулт бүгд таарч байгаа нь маш том эргэлзээ үүсгэлээ. Улсын хэмжээнд 800 оноотой хэдэн хүүхэд байх бол” хэмээж байв.

-Боловсролын үнэлгээний төвөөс хариуг задруулсан гэж бодохгүй байна-

“Радуга” сургуулийн Математик, тоо бодлогын багш Д.Рэнцэнхорлоо “Надад шавь нар маань математикийн хариу тараад байна, үнэн бол худалдаад авах уу гэж их асууж байсан. Би эрс эсэргүүцэж ийм зүйл байдаггүйг сурагчиддаа хэлсэн. Миний охин болон миний төгсөгч ангийн хүүхдүүд энэ жил төгсөж, ЭЕШ чармайж бэлдсэн. Гэвч бүтэн жилийн хөдөлмөр талаар боллоо. Би Боловсролын үнэлгээний төвөөс хариуг задруулсан гэж бодохгүй байна. Учир нь энэ анхнаасаа шалгалтын хуудас задраад өөрсдөө бодсоны дараа ашиг сонирхлын үүднээс борлуулсан хэсэг явуургүй хүмүүсийн эртнээс боловсруулсан ажил байх. Мөн тэр хариунуудыг бүгдийг нь шивж, олон тоогоор хэвлүүлсэн байсан. Би болон энд ирсэн бүх хүүхдүүд шалгалтын хариуг задарсан гэж баттай хэлж чадна” гэв.

-Худалдаж авсан найзууд маань санаатай алдах хэрэгтэй  гэж байсан-

“Гэрэлт-Ирээдүй” сургуулийн 12а ангийн төгсөгч Л.Болормаа “Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр шалгалтандаа бэлдсэн хүүхдүүд хохироод үлдчихлээ. Үнэхээр хариуцлагагүй шалгалтын өдрүүд боллоо. Надад хэлэх үг үнэхээр алга. Олон хүүхдийн зорилго, хүсэл тэмүүллийг нь унтраасан хэрэг боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Харин энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганбат “ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүйгээс гадна тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтран тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Материал задарсантай холбоотой 20 орчим хүнийг байцааж байгаа. Гар утасгүйгээр бүрэн камер хяналтын дор шалгалтыг битүүмжилдэг. Байцаагдаж буй хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08