Хувьцааны урьдчилгаа тарааснаар Сонгуулийн тухай хуулийн ийм заалтуудыг зөрчжээ


2016-6-23 01:03

“Эрдэнэс тавантолгой” ХК-ны 1072 хувьцааны 30 хувийг төр эзэмшигч иргэдээс нь худалдан авах шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдрийн байдлаар 600 мянга гаруй иргэд хувьцааны 30 хувиа төр засагт зарж, эдийн засгийн хямралтай энэ цаг үед ахуйн хэрэглээнийхээ мөнгөтэй золгосон байгаа.

Тодруулбал, энэ 7 хоногоос эхлэн хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан иргэдийн дансанд 100 мянган төгрөг орсон билээ. Хувьцааны мөнгө тараах нь зөв үү, буруу гэсэн асуулт иргэдийн дунд их байна. Энэ 100 мянган төгрөг ажилгүй иргэдийг хавтгайруулсан үйлдэл болсон уу аль эсвэл архичдыг давраасан мөнгө үү гэдгийг хаана хаана бодолцох ёстой болчихоод байна. Уг хувьцааг улс төржүүлэх гээгүй ч бодит байдал ийм байна. Төрийн хишиг хэмээн хувьцааны мөнгөө авсан иргэд архидаж, түрүүчээс нь гэмт хэрэгт холбогдож эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Харин сонгууль угтаж хувьцаа худалдаж авах нь буруу шийдвэр, Засгийн газар СТХ-ийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр ИЗНН-аас шүүхэд хандсан байгаа юм. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч С.Батбаатар шүүхэд хандсан байгаа. Тэрбээр “Энэхүү хувьцаа нэрийн дор мөнгө тараах үйлдлийг Ерөнхий сайп Ч.Сайханбилэг түүний Засгийн газар 311 дүгээр тогтоол нэрээр албан тушаалын давуу байдлаа ашиглан Сонгуулийн тухай хууль зөрчин хийж байна.

Сонгуулийн тухай хуулийн 3.1.10-д заасан “эд мөнгөөр татах”, 3.1.11-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэсэн зөрчил гаргасан гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8-д “хишиг, хувь хувьцааг өгөх...зэрэг амлалт авах” гэсэн зөрчлийг гаргаж хувьцаа, Мөнгө олгох тухай хэвлэлээр олон нийтэд мэдээлсэн зөрчил гаргасан. Зөрчил гаргаж Ч.Сайханбилэг нь УИХ-ын сонгуулийн 52 дугаарт нэр дэвшсэн учир сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө, хувьцаа тараах, амлах-ыг хориглсон хуультай.

Үүнд: 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад...хориглоно” заалт байдгаас 70.5.10-д заасан “Сонгогчдыг саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан...халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн...мөнгө...тараах олгох”гэснийг банкаар дамжуулан сонгогчийн саналыг татах оролдлого хийснээр, 70.5.14-д заасан“Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах” гэснийг эд хөрөнгө бэлэн мөнгө олгох амлалтыг өгч бас олгор оролдлого гаргаснаар, 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэснийг үнэндээ бол хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй, төсөвт суугаагүй эх үүсвэргүй мөнгө олгосон болно.

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08