Хөдөө аж ахуй

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: 311 мянган малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн тоо түүхэндээ 61.5 саяд хүрлээ5 сар 29. 22:36

нийтлэсэн Admin   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох Малчдын улсын зөвлөгөөнийг  Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж үг хэллээ. Тэрбээр “Мал аж ахуйн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн

Дөнгөн данган өсөлт2 сар 20. 11:02

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт таамаглаж байснаас ялимгүй өндөр өсөлттэй гарлаа. Тодруулбал, ДНБ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэг хувиар өссөн дүнтэй гарсныг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.  Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөв ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх оноос 154.6 тэрбум төгрөгөөр өсчээ.  Уг өсөлтөд хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засаг нэг хувиар өссөн нь ОУВС, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаас давсан үзүүлэлт

Баруун болон Зүүн бүсийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн2015, 8 сар 25. 13:39

Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх талаар төр засгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг сурталчилах, тэдгээрийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодохройлох, хоршооллын хөдөлгөөний давуу талыг олон нийтэд сурталчилан таниулах, иргэд эдийн засаг, нийгмийн хэрэгцээгээ хоршооллоор дамжуулж хангах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо /МХААХҮХ/, аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, аймгийн ИТХ, ЗДТГ, сумдын ИТХ, ЗДТГ хамтран Хөдөө аж ахуйн хоршоологчдын Зүүн бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрөөс 8-р сарын 02-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд, Баруун бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 08-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд Увс аймгийн Хяргас суманд тус тус зохион байгууллаа. Тус зөвлөгөөнүүдэд 10 аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдыг төлөөлж хоршооны удирдлага, гишүүд, малчид, тариаланчид, төр захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан нийт207 хүн оролцов. Зүүн бүсийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцож хоршоологчдод хандан хоршооллын хөдөлгөөний өнөөгийн байдал, Үндэсний холбооны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийж хоршоологчдын сонирхосон асуулт, хүсэлтүүдэд тодорхой хариулт өгч байв. Тус зөвлөгөөний үеэр Дорнод аймгийн ХААХХолбооны тэргүүн Ч.Базар Дорнод аймгийн ХАА-н хоршоодын өнөөгийн байдал, аймгийн холбооны үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, ХХААЖДҮГазрын МАА-н хэлтсийн дарга Д.Наранхүү, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар Зүүн бүс болон аймгийн хөдөө аж ахуйн хоршооллын салбарын хөгжлийн талаар өөрсдийн баримталж буй бодлого зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай танилцуулж мэдээлэл хийв. Баруун бүсийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнд Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Д.Чулуунбат оролцон хурлын үйл ажиллагааг удирдан явуулж “Төр хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвээр үндсэн илтгэл тавихын зэрэгцээ Үндэсний холбооны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал бодлоо солилцов. Баруун бүсийн хоршоологчдын онцлог, тулгамдаж буй голлох асуудлуудын талаар Увс ХААХХолбооны тэргүүн Ц.Батсүх илтгэл, мэдээлэл хийж хоршоологчдын сонирхосон асуултуудад хариулт өгч харилцан ярилцаж байв. Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу “Хоршооны хөрөнгө санхүүгийн чадавхийг сайжруулах”, “Хоршоод хоорондын хамтын ажиллагаа, аймгийн холбоодыг чадавхжуулах”, “Хоршоодын бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээг идэвхжүүлэх” сэдвүүдийн хүрээнд Салбар зөвлөлийн хуралдаануудыг зохион байгуулж, хэлэлцүүлсэн. Дээрх гурван салбар зөвлөлийн хуралдаанд Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцож өөрийн санал бодлоо хоршоологчидтой нээлттэй хуваалцан, хамтран ажиллах боломжуудын тухай ярилцлаа

ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид ХАА-н салбарт ажиллах сонирхолтой байна2015, 8 сар 17. 9:00

“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт” Туушин зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус чуулга уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд бүсийн баруун хэсэгт оршдог Хянган аймгийн 70 гаруй компанийн 170 гаруй бизнес эрхлэгчид, Монголын компаниудын 300 орчим төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр талууд газар тариалан, Мал аж ахуй, Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ноос ноолуур, барилга, аялал жуулчлал зэрэг 10 гаруй салбарт хамтран ажиллахаар тусгайлсан уулзалт зохион байгуулав

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.