АНУ-д халдлага үйлдэх гэж байсан сэжигтнийг баривчилжээ2015, 9 сар 11. 10:24

Америкийн Флорида муж улсын 20 настай оршин суугч Жошуа Голдберг гэгчийг тус улсын хууль сахиулах байгууллагынхан Миссури муж улсын Канзас-Сити хотод террорист халдлага үйлдэх гэж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид мэдээлжээ.

Хар мягмар гараг буюу есдүгээр сарын 112015, 9 сар 11. 10:03

түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 11 дэх жил өнгөрч байна. Одоогоос арван нэгэн жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорист халдлага болсон билээ

Гватемалын Ерөнхийлөгч огцорлоо2015, 9 сар 5. 10:41

Гватемалын Ерөнхийлөгч Отто Перез Монилаг авлигатай холбоотой хэргээр баривчлах шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор тэрбээр албан тушаалаасаа огцорсон байна. Ням гарагт Гватемалын ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Тэрбээр лхагва гарагийн шөнө Конгресстоо огцрох хүсэлтээ өргөн барьсан байна

Жон Керри ирэх долоо хоногт манай улсад айлчилна2015, 9 сар 3. 16:59

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баяр долдугаар сарын 29-нд болсон юм. Энэ үеэр баярын видео мэндчилгээг ардчиллын өлгий АНУ-аас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илгээснийг түүний орлогч, хатагтай Сюзан Торнтон авчирсан юм. Жон Керри монголчуудад халуун дотно үгтэй мэндчилгээ дэвшүүлэхдээ ирэх онд Монголд айлчлахаар төлөвлөснөө уламжилсан

Шууд нэвтрүүлэгийн үеэр сэтгүүлчдийн амь насыг хөнөөжээ2015, 8 сар 27. 10:04

АНУ-ын “WDBJ7” телевизийн хөтлөгч Алисон Паркер болон зураглаач Адам Уард нарыг Монета хотноо иргэдтэй уулзаж байхад Виржини мужийн оршин суугч 41 настай Уэстер Ли Фланаган гэгч буудаж, амь насанд хүрсэн байна.   Халдлага үйлдсэн этгээд “WDBJ7” телевизийн ажилтан байсан бөгөөд өнгөрсөн онд ажлаасаа халагдсан байжээ

Ангийнхаа хүүхдүүдийг барьцаалсан сурагчийг баривчилжээ2015, 8 сар 26. 13:31

 Америкийн Баруун Виржини муж улсын Филиппи хотын нэгэн дунд сургуульд ангийнхаа хүүхдүүдийг барьцаалахыг оролдсон сурагчийг баривчилсан тухай тус муж улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, сургуульд зэвсэгтэй хүн байгаа тухай цагдаагийн хэсэгт утсаар дуудлага өгсөн байна. Цагдаа нэр хэргийн газар ирэхэд 14 настай сурагч ангидаа ангийнхаа хүүхдүүд болон багшийгаа барьцаалсан байжээ. Цагдаа нартай хэлэлцээ хийсний дараа хүү зэвсгээ хаяж, барьцааны хүмүүсийг суллан бууж өгөхийг зөвшөөрсөн байна.  Насанд хүрээгүй хүүгийн ийм хэрэг үйлдсэний шалтгаан  тодорхойгүй байна. Д.Жаргал

АНУ F-22 сөнөөгч онгоцуудаа Европт байрлуулна2015, 8 сар 25. 14:06

 НАТО дахь холбоотнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх санаачилгын дагуу АНУ-ын эрх баригчид F-22 сөнөөгч онгоцуудаа анх удаа Европт байрлуулна.  Энэ тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний сайд Дебор Ли Жеймс Пентагонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Умард Атлантын эвсэл дэх холбоотнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх санаачилгыг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн онд гаргасан юм. “F-22 сөнөөгчүүдээ Европт байрлуулах нь манай орны Агаарын цэргийн хүчний боломжийг нэмэгдүүлнэ” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ тэрбээр Америкийн шинэ онгоцууд Европ тивд хэзээ очихыг болон ямар баазад байрлах талаар тодорхой дурдаагүй байна. Тав дахь үеийн F-22 сөнөөгч онгоцыг  “Boeing” болон  “Lockheed Martin” компани хамтран бүтээсэн бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2005 онд хүлээн авчээ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.