Ази

Турк улсад визний хугацаа хэтрүүлж хууль бусаар амьдарч байгаа монголчууд олон3 сар 16. 9:40

Л.Байгалмааг эх оронд нь авчирах асуудал яригдсаар л байна Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон тус улсын шоронд хоригдож буй Л.Байгалмааг эх оронд авчрахаар холбогдох байгууллагуудын зүгээс хоёр жилийн өмнөөс эхлэн ажилласан билээ. Түүнийг ялтан солилцох гэрээний дагуу авчирна хэмээн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай холбогдон ажиллаж байсан юм. Гэвч тус улсын зүгээс Л.Байгалмааг ялтан солилцох гэрээгээр явуулах боломжгүй гэсэн хариуг манай талд мэдэгдсэн ч манай талаас Л.Байгалмааг авчрах асуудал яригдсан хэвээрээ л байгаа юм байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Л.Байгалмааг авчрах асуудал Ялтан солилцох гэрээ хэрэгжихээс хойш Хуульзүйн яамны хууль манайдаа бол дээд тал 15 жилийн хорих ял оноодог

Хятад улс авилгал авсан хэрэгт холбогдуулж зуун хорин таван мянган хүнийг шийтгэжээ2015, 9 сар 12. 13:09

БНХАУ-ын дарга Си Зинпинь албан үүргээ эхэлсэн гурван жилийн дотор тус улсын Коммунист намын 125-н мянган гишүүнийг хуулийн байгууллагад шилжүүлж зохих ял оноосон байна

Цэргийн алба хаагчдад 44600-н ширхэг гар утас олгоно2015, 9 сар 11. 17:01

     Солонгос улсын Засгийн газар тус улсын цэргүүдэд зөвхөн гаднаас дуудлага авч болох цэргийн зориулалт бүхий гар утас хэрэглүүлэх хууль баталсан билээ.    Уг хууль 7-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 8-10-уулаа нэг өрөөнд амьдарч буй цэргүүд, дундаа нэг утас хэрэглэх болсон байна

Солонгос иргэдийн цалин гадаад иргэдийн цалингаас 1.5 дахин их байна2015, 9 сар 9. 17:25

Солонгос улсын иргэдийн авч буй цалин тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн цалингаас дунджаар 1.5 дахин их байгаа тухай судалгааны хариу гарлаа.     Энэ нь өндөр хөгжилтэй орнууд дунд цалингийн зөрөө хамгийн их байгаа үзүүлэлт бөгөөд Итали, Испани улсынх 1.3 дахин их байгаа зөрөөтэй байгаа бол Канад, Чех зэрэг орнуудад ердөө 1.04 дахин их байдаг байна.     Солонгос улс нь гадаадын ажилчдад боломж өгдөг орон гэж нэрлэгддэг ч хөдөлмөрийн хөлс төлөх үед дээрх нэр томъёо таарахгүй байгаа гэдэг нь дээрх судалгааны хариугаар нотлогджээ

Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй2015, 9 сар 9. 15:40

Солонгос улсын Хууль Зүйн яам тус улсыг зорин ирэх олон улсын чиглэлийн нисэх онгоц болон усан онгоцонд террорист бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдсэн гадаадын иргэдийг суулгахгүй байх тухай хуулийн төсөл боловсруулжээ.    Тухайн хүнийг террорист бүлэглэлийн гишүүн эсэхийг террорист бүлэглэлтэй тэмцэх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааны дагуу тодруулах ба хэрвээ тухайн хүн хорлон сүйтгэх байгууллагын гишүүн гэж сэжиглэгдвэл, түүнийг Солонгос улсыг зорих нисэх болон усан онгоцонд нэвтрүүлэхгүй байхыг шаардах юм байна

Сөүл хотын дарга "MBC" телевизийг шүүхэд өгчээ2015, 9 сар 9. 11:47

Сөүл хотын дарга Пак Вон Сүн  энэ сарын 20-23-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийх гэж байна.     Тэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх юм.     Тун удахгүй Монгол улсад ийнхүү айлчлах гэж байгаа Сөүл хотын дарга Пак, Солонгос улсын "MBC" телевизийг шүүхэд өгсөн байгаа юм

Монгол залуу согтуугаар хулгай хийжээ2015, 9 сар 9. 9:39

Солонгос улсын Сувон хотын цагдаагийн газар тус дүүрэгт ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 38-н настай M-ийг түр саатуулжээ.    М нь өчигдөр орой  Сувон хотын нэгэн орон сууцны хороолол дахь байрны манаачийн өрөөний цонхоор орж,  дотроо 50-н мянган воны эд зүйлс бүхий манаачийн цүнхийг хулгайлсан байна. Тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ойролцоох байрны гадаа унтаж байгаад, буцаад явахдаа цүнхээ алдсан манаачийн байрны урдуур явсан ажээ

Солонгос улс АНУ-аас далайн эргүүлийн хуучин нисэх онгоц худалдан авна2015, 9 сар 7. 18:05

Солонгос улс АНУ-аас далайн эргүүлийн 12 ширхэг хуучин нисэх онгоц худалдан авахаар болжээ.     Тэрхүү онгоц нь "S-3 VIKING" нэртэй бөгөөд АНУ 2009 оноос хойш түүнийг ашиглалгүй, Невада муж улс дахь цэргийн ангид  хадгалагдаж байсан байна.      Солонгос улс далайн гүн дэхь байлдааны шумбагч онгоц илрүүлэх чадалтай 16-н ширхэг далайн эргүүлийн нисэх онгоцтой боловч тэдгээр нь хүрэлцэхгүй байсан учир өнгөрсөн 2013 онд "S-3 VIKING" онгоцноос 20-н ширхгийг худалдан авахаар шийдвэрлэжээ

Ерөнхийлөгчийн гарын мөнгөний хэмжээг нийтэд зарлахгүй2015, 9 сар 7. 13:34

Өнөөдөр өглөө Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хил хамгаалах алба хааж байгаад тэсрэх бодисонд өртөж хөлөө тайруулсан хоёр цэргийг эмнэлэгт эргэж очсон билээ.    Тэрээр дээрх хоёр цэрэгт гарын мөнгө өгсөн бөгөөд дугтуйнд хийсэн гарын мөнгөний хэмжээ хэд болохыг сонирхох иргэдийн тоо нилээдгүй байна.     Солонгос улсын үе үеийн Ерөнхийлөгчид гарын мөнгө өгдөг уламжлалтай бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн тусгай зардалд зориулан жил бүр улсаас төлөвлөж өгдөг мөнгөний нэг хэсэг юм

Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе эмнэлэгт хэвтэж буй цэргүүдийг эргэж очлоо2015, 9 сар 7. 10:42

Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр өглөө хил хамгаалах алба хааж байгаад Хойд Солонгоссуудын тавьсан тэсрэх бодисонд өртөж, улмаар хөлөө тайруулсан хоёр цэргийг эмнэлэгэт эргэж очлоо.     Тэдгээр цэргүүд нь өнгөрсөн дөрөвний өдөр Өмнөд Солонгос улсын Хойд Солонгос улстай хиллэдэг хилийн зурваст хамгаалалтад гарч байхдаа Хойд Солонгосчуудын газар булан орхисон гар хийцийн тэсрэх бодисонд өртөж улмаар нэг нь нэг хөлөө, нөгөө нь хоёр хөлөө тайруулсан ажээ.     Эдүгээ цэргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа байгаа байгаа тэднийг цэргийн албанаас хугацаанаас нь өмнө суллахаар болсон байна. Энэ тухай Ерөнхийлөгч Пак Гын Хе цэргүүдэд хэлсэн ч тэд эмнэлгээс гараад цэргийн алба хаах хугацаагаа дуустал алба хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.    Харин Ерөнхийлөгч Пак Гын Хе "Та бүхнийг эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаад ийнхүү гэмтсэнд маш их харамсаж байна

Хятад улсад цаасаар хийсэн хуурамч будаа худалдаалагдаж байжээ2015, 9 сар 7. 9:24

БНХАУ-ын Гуангдун орон нутаг дахь Шантау хотын цагдаагийн газар тус хотод цаасаар хийсэн хуурамч цагаан будаа худалдаалагдаж байсныг илрүүлжээ.     Шантау хотын оршин суугч нэгэн эмэгтэй агшаасан цагаан будаан дотор нь дугуйлж ороосон цаас байхыг харж цагдаагийн газар мэдээлсэнээр дээрх хэрэг илэрсэн ба өнөөг хүртэл нэг жилийн турш худалдаалагдаж байсанг илрүүлсэн байна.     Хуурамч цагаан будааг хатааж хуйлсан цагаан заасаар хийж байсан ба агшаахад яг л будаа мэт агшаагдаж байсан ажээ

БНАСАУ: Пак маш бүдүүлэг2015, 9 сар 4. 13:21

  Энэ долоо хоногийн лхагва гарагт БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахдаа хэлсэн үгтэй нь холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг Умард Солонгосын албаны хүмүүс шүүмжиллээ. Умард болон Өмнөд Солонгосын хооронд өнгөрсөн сард үүссэн хурцадмал байдлыг намжаахад БНХАУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Пак дээд хэмжээний уулзалтын үеэр хэлээд, Пхеньяны цэргийн өдөөн хатгалгыг зогсоохын тулд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Бээжинд уриалсан юм.   Түүний хэлсэн үгтэй холбогдуулан Умард Солонгосын Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны албаны ёсны төлөөлөгч төрийн өмчийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ мэдэгдэл хийжээ.   Ерөнхийлөгч Пакын нэрийг төлөөлөгч хэлэлгүйгээр, “Тэр хилийн чанадаар аялан утгагүй зүйл ярьсаар явна” гэжээ.   Мөн албан ёсны төлөөлөгч, “Умард Солонгосыг гутаан доромжлоход хэн нэгэн үүрэг гүйцэтгэснийг тэр дурдлаа. Тэр маш бүдүүлэг бөгөөд төөрөлдүүлсэн мэдэгдэл хийсэн” гэсэн байна.   Түүний хэлснээр, хил дамнасан хурцадмал байдлыг намжаахын тулд хийсэн Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Пхеньян удирджээ.   Г.Доржханд       Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Бээжинд болох цэргийн парад 11.00 цагт эхэлнэ2015, 9 сар 3. 9:55

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна

Хятадын салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ2015, 9 сар 3. 9:35

БНХАУ-ын Ганьсу мужийн салютын үйлдвэрт өчигдөр үдээс хойш дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж бэртжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус мужийн Луннань хотын үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсон байна. Үйлдвэрийн ойролцоох байшин барилгууд дэлбэрэлтийн улмаас мөн эвдэрч гэмтжээ. Өнгөрсөн сард тус улсын боом хот болох Тяньжины агуулахад дэлбэрэлт болсны улмаас 159 хүн амь эрсэдсэн билээ. Аюултай материалууд хадгалж буй байгууламжуудын аюулгүй байдалд хяналт тавих ажлыг тус улсын Засгийн газар эрчимжүүлж буй энэ үед сүүлийн дэлбэрэлт боллоо. Г.Доржханд

БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа БНСУ-ын Ерөнхийлөгчийг зогсооно2015, 9 сар 2. 15:45

БНХАУ маргааш Дэлхийн 2-р дайны төгсгөл, Японы Империализмыг ялсаны түүхт 70-н жилийн ойн баярыг эх орон даяараа өргөн тэмдэглэх гэж байгаа билээ.    Энэхүү баярт дэлхийн 30-н орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-д суух гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцохоор болсон ба Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе мөн урилгаар хүрэлцэн очих юм.    Баярын үйл ажиллагаа нь Бээжин хотын төв талбайд болох бөгөөд энэ үед БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г зогсоохоор болжээ

Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья2015, 9 сар 2. 11:48

Анхааруулга : Ойрын үед гадаад ажилчдын дотор Солонгост оршин суух эрхтэй холбоотойгоор ажлаар хангаснаар мөнгө төгрөг хүссэн үндэслэлгүй цуурхал мэдээлэл хууль бусаар өргөн хүрээтэй тархаж байгаа бөгөөд үүнд гадаад ажилчид өөрсдөө хохирох шалтгаан болж байгаа юм

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.