Шуугианы эзэн

Ч.Бадралд 24 сая, Т.Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо3 сар 16. 9:24

ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов

КИНО УРЛАГИЙН ДЭЭД ШАГНАЛ ОЛГОХ “IMAX AWARDS” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО3 сар 10. 10:23

“Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Өргөө” кинотеатртай хамтран Кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээний шагналын цом зохион бүтээх уралдаан болж, тэргүүлсэн бүтээлийн эзнийг өнөөдөр тодруулан, нэг сая төгрөгийн шагнал гардуулан өглөө. Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээний шагналын цомын загвар шалгаруулах уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн явуулсан

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ2015, 9 сар 12. 14:16

Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу энэ сарын хоёр дахь ням гаригт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Уг арга хэмжээд салбарын сайдаас эхлээд урлаг, соёлынхон оролцдог юм.  Энэ жил Соёл, урлагийн их сургууль тус өдрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна

Б.Лхагвасүрэн: Аргаа барсан шүлэг2015, 9 сар 11. 16:27

Өдөр өдрөөр архи хүртэж Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь Өө тавьсан юм, надад бий билүү үр минь Архиар иссэн уураг тархи Аавыгаа бодохтой манатай болдог юм байна Бурууд алдсан ухаан гэдэг Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна Үүл буусан толгой гэдэг Үгэнд дийлддэг эд биш юм байна Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх Үүрдийн их лай юм байна Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой Их л сайн хүү байсан даа, чи Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж Янаглан хорлож дотроос чинь хэмлэв Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн Сар наран дор чи намайг жаргаасан Жимс шиг хацрыг чинь үнсэж Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн Жирийн заяа азаар тэгширч Жаргал гээчийн бэлд нялхарсан Ижий бид хоёрын чинь амьд яваа нь Илүү юм биш биз дээ .

Г. Болормаа: Хань минь дээ хань минь...2015, 9 сар 11. 10:15

Хань минь дээ хань минь Хажууд манддаг байсан нар минь Цөхөрсөн сэтгэлийн гунигт бодлоо Цөөхөн үгээр илэрхийлээд чамайгаа явуулъя даа Өврийг минь дулаацуулдаг тэр л сайхан бие Өөр нэгний тэвэрт хэвтэнэ чинээ зүүдэлсэнгүй Өөдөөс минь инээмсэглэдэг тэр л хөөрхөн нүд Өрөөлийн биеийг таалж энхрийлнэ чинээ санасангүй Юугаар дутаав аа би чамайг? Оройтно шүү ажилтай гэхэд чинь Ойлгодог байсан хүлээж л байсан Энэнтэй тэрэнтэй уулзана гэхэд чинь Итгэдэг байсан хүлээж л байсан Айлын нөхрүүд шиг араас чинь утасдаж зовоогоогүй Арав таван үгээр ам хэлээ билүүдээгүй Хэтрүүлсэн сархад хэмжээгүй ааш хоёрт чинь Хэмлүүлж хоносон шөнөө хуруу даран тоолоогүй Тэвэрт минь байхдаа өөр нэгний нэрийг Тархин дундуур таттал хэлж байсан шөнө Тэгтлээ хайрладаг чи минь минийх биш болсныг Тэмцэж босгосон амьдрал минь нурахад ойрхон болсныг Зүрхээ өвтгөн байж ойлгосон Сэтгэлээ хүчлэн байж ухаарсан Гуйсан би чамаасаа,амьдралаа бодооч ээ гэж Чи минь даанч сонсоогүй Итгэсэн би чамдаа,алдаагаа ухаарна аа гэж Чи минь даанч ухаараагүй Өнгө мөнгөний хорвоод өрөөлөөс дутаахгүй гэсэндээ Өөрийгөө ч умартан хөдөлмөрлөж чиний л төлөө зүтгэсэн Эд баялгаар бус хайраар дүүрэн амьдралыг Эхлүүлж байхдаа би чамдаа амласан болохоор Хайр халамжийн дээдийг чамдаа зориулдаг байсан Халуухан зүрхний үгсээ чамдаа шивнэдэг байсан Тэр үеийн чи минь хаачив аа? Үйл заяаны орчлонд сэтгэл чинь хувирахыг мэдээд Үр бидэнд заяагаагүй юм болов уу? Тэгтлээ гуйсан сэтгэлийг минь уландаа гишгэхийг хараад Тэвчээрийн хүлээс алдуурч хайр минь хөрөө юм болов уу? Анх учирч байсан энгийн даруухан охиноос Авах юм гэвэл авахуулсан зураг л үлдэж Хэтэрхий их хайрлаж хэмжээгүй ихээр итгэсэндээ Хэнэггүй,тэнэгээрээ дуудуулж их л хугацааг үдэж Дутуу дулимаг хайраас хүн зугтдагийг мэдэх ч Дуусамгүй их хайраас дөлж холдсон нь чи Хуурч явсан жилүүдээ хожим нэг дурсаарай Хүн л юм бол сэтгэл чинь хөндүүрлэж нэг өвдөх вий Одоо ингээд дуусгая даа биесээ тамласан амьдралаа Орчлонд чи дураараа хэнийх ч болж болно Эрийн шинжгүй ноомой нь ижийгээ л хайрлаж амьдаръя Энэлж шаналсан сэтгэлийг минь эдгээх ганц бурхандаа л очъё Чи минь яв даа цэнгэл жаргал руугаа Би үлдье дээ эмтэрсэн зүрхтэйгээ. Г

Ж.Дашдондог: Лора Буш миний зохиолыг биширсэн үгтэй захидал илгээсэн2015, 9 сар 10. 14:53

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа. Энэ эрхэм зохиолчийн бичсэн үлгэр Английн хүүхдийн сурах бичигт багтсан байдаг ба тэрбээр “Ногоон морь” явуулын номын санг санаачлан 24 жилийн хугацаанд Монгол орноо тойрон 120 мянган километр замыг туулжээ.    -Таныг хүүхэд багачуудад зориулан үүргийн номын сан аялуулдаг гэдгээр тань хүмүүс сайн мэднэ

Г.Мэнд-Ооёо: Нутгийн нэгээхэн чулуунд уул, ус нь багтаж байдаг2015, 9 сар 10. 14:45

Соёл, яруу найргийн академийн тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёотой ярилцлаа.   -Соён гэгээрүүлэгчид XVIII зууны үед Европт хүчтэй байсан гэж хичээл заалгаж байсан санагддаг. Тэгвэл Монголд соён гэгээрүүлэгчид хэдийд бий болсон бэ?   -Монгол Улс мандан бадарсан түүхийнхээ мөчлөг бүрт өөрийн соён гэгээрүүлэгч­тэй байсан нь мэ­дээж

Б.Урангоо: Нүдэн урлан2015, 9 сар 9. 12:59

Уран шаглаа нүдэн минь Уянгалагахан дуун нүдэн минь Урт сормуусаа дэвж сэрүүн татуулаад Усны шувууд шиг юундаа дэгэлзээ вэ Гуниг ундармаар тормон нүдэнд чинь жаахан саатаж Гэгэлгэн хайрын дууг намдуухан аялчихаад Гэрэл цацармаар мэлмэн харцанд чинь жаахан дулаацаж Гэмгүйхэн холдох л гэсэн юмаа Алганд гүйцсэн намрын мойл шиг хархан нүдийг чинь Аяархан, аяархан хүлхэхсэн дээ... Ангахгүй л байх гэж... Сайхан нүдэн минь Санаа алдмаар амгалан нүдэн минь Алдуурсан гуниг уудалж, аягандаа дүүргээд Ардын дуу шиг юундаа гэгэлзүүлээв дээ Саран хономоор цагаан шөнө шиг нүдэнд чинь Салхи шилгээхээ болиод, амарч үдлээд л эргэлээ Санаа амармаар усан болор шиг нүдэнд чинь Сэтгэл онгойж, ухаан цэлмээд л авлаа Салахын аргагүй, дэвэрсэн сэтгэл шиг тэлмэн нүдийг чинь Сайхан нэг, сайхан нэг ширтэхсэн дээ... Даарахгүй л байх гэж... Борхон нүдэн минь Бор тормон хөөрхөн нүдэн минь Амраг нь болох гэсэн сэтгэл шиг дэврээд Аальгүй зүрх шиг юундаа сандраав дээ Юу ч суугаагүй, толбо ч үгүй хиргүйхэн нүдэнд Юу юугүй суугаад хаашаа одох гээ юм бол Саран дуулаад хономоор гуниг нүдэнд Сайхан уугаад, дуулмаар байх чинь ээ Борооны дусал шиг ив ижилхэн нүдийг чинь Бодол ургуулсан тув тунгалагхан нүдийг чинь Удаан залгилмаар, удаан залгилмаараа... Цангахгүй л байх гэж... Дүрлэн нүдэн минь Дуу алдмаар мэлмэн нүдэн минь Өвлийн тасхийм хүйтэнд даарахын аргагүй дулаан нүдэн минь Өөдөөс ширтээд суухад өлсөхийн аргагүй тормон нүдэн минь Өдөржин залгилаад суусан ч цангахын аргагүй мэлмэн нүдэн минь Өсөхийн жаргал шиг өө хэлэхийн аргагүй тэлмэн нүдэн минь Усны дусал шиг ав адилхан нүдийг чинь Удаан ширтвэл ухаан ормоор тас хархан нүдийг чинь Уудалж л уумаар, уудалж л уумаараа... Уйдахгүй л байх гэж... 2010. 08

Гучин тав дахь хавраа би үдлээ2015, 9 сар 8. 21:38

Гучин тав дахь хавраа би үдлээ Гутлын өсгий намхарсангүй нимгэн даашинз уртассангүй Гунигийн цэнхэр бороог сэхүүн салхиар туучихаад Гуйж биш инээж цагаан яргуй дэлбээлэхийг үзлээ

А.Мөнхбат: Миний бага нас2015, 9 сар 8. 12:24

Уул шиг ханхар аав минь Унага номхочлон уургалуулж Урмаар хүүгээ тэтгэдэг байсан

Магад тэрэнд орчлон чамлагдсан "Aylan Kurdi хүүд"2015, 9 сар 7. 15:14

Магад тэрэнд орчлон чамлагдсанМартагдсан хорвоо Бурханд чамлагдсанДалайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэрДавчуу орчлонгоос яаран буцсан

Бритни Спирс бүдүүлэг загнав2015, 9 сар 7. 15:01

Гэнэт эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч болсон дуучин Бритни Спирс хааяахан арай хэтрүүлчихдэг талтай хүн. Лас-Вегаст хийсэн сүүлчийн тоглолтынхоо үеэр тэрбээр эрэгтэй үзэгчдийн талаар увайгүй үг хэлжээ

Кристен Стюарт найз бүсгүйтэйгээ гэрлэнэ2015, 9 сар 7. 14:57

“Бүрэнхий” киноны од Кристен Стюарт бэлгийн сонин чиг хандлагыг баримтлагч нэгэн гэдэг нь аль эрт тодорхой болсон зүйл билээ. Жүжигчин Роберт Паттинсоноос салаад тэрбээр өөрийн туслах бүсгүй Алисия Каргайлтай дотноссон юм

М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ...2015, 9 сар 7. 14:03

Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь Цалингаа бариад ирэхэд чи минь гэрийн эзэн шүү дээ гэдэг юм  Цадиггүй аашилж хааяа халамцуухан ирэхэд  Цамцыг минь тайлж халуун хөнжилд амраадаг юм  Хайр нь тэр онигор нүд, бор царай, батгатай нүүрэндээ байдаг юм Халамж нь харин сэтгэл зүрх аалинд нь байдаг юм  Хал пал ихтэй амьдралын шуургыг хамтдаа сөрж Хатуу ч гэсэн үнэн үед надаас урваагүй юм  Өнгөнд шунаж өөрийг би сонирхохгүй ээ  Өөр юу ч хэрэггүй надад тэр минь хамгаас үнэтэй Үүрээр гэртээ ирдэг царайлагыг би сонгохгүй ээ Хэтэвч өнгийж шуналдаа идэгдсэн хөөрхөнөөс  Хэний ч өмнө намайг хайрладаг тэр царай муутдаа би хайртай Яадгым тэр чинь наддаа л хөөрхөн  Янаг сэтгэл бадарч түүндээ л би шунадаг юм  Яах гээв миний амьдралд та нар оролцож  Явах мөрөөрөө яв тэр гүнжийн багтай шуламтайгаа  М. Батнайдвар 2011.09.07 03:36    Хайр нэг хөрчихөөрөө буцаад яагаад бүлээсдэггүй юм бэ  Харц нэг буурчихаараа буцаад яагаад ширтдэггүй юм бэ Гал бөхөж үнс үлддэг шиг  Гаднаа чи үнссэн ч сэтгэл чинь нисчихсэн  Худал хуурмагт дургүйг чи өөрөө мэдсээр байж  Хуурамч инээж намайг юунд зовооно вэ Яахав дээ чи намайг үзэн яд бүсгүй минь Ялдам инээхээ больж хөмсөн зангид  Зүүн уулын цагуур далд орсон ч гэлээ Зүрх сэтгэл минь хэдийнээ чинийх болсон  М

Л.Өлзийтөгс : Чиний гар дээр би...2015, 9 сар 7. 13:02

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ Чив чимээгүй алсыг ширтэх модны дор... Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй Дээр нь бас санаа алдах салхигүй Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй Аяа, ямар сайхан

Домог түүхт Халхын голоо бид мартахгүй2015, 9 сар 7. 12:44

Домог түүхт Халхын голоо бид мартахгүй Дорнын хөх уудам талаа бид мартахгүй Домгийн цэнхэр Далай ээжээ бид мартахгүй Дэлхийд цуутай нутгаан бид мартахгүй ээ Зэрэглээ татсан толгодоо бид мартахгүй Зээрийн сүрэг хотолсон Мэнэнгийн талаа бид мартахгүй Зөөлөн илбэх хээрийн салхиа бид мартахгүй Зүүдэнд уяатай сайхан нутгаан бид мартахгүй ээ Сүрлэг хайрхан Вангийн Цагаан Уулаа бид мартахгүй Сүүмэлзэн харагдах Сангийн далайгаа бид мартахгүй Намартаа буцах нүүдлийн шувуудийг бид мартахгүй Наран ургах тал нутгаан бид мартахгүй ээ… Г

Э.Цолмонбаяр: Босуул киноноос Монгол үнэртэнэ2015, 9 сар 6. 18:19

Монголын кино урлагт “Босуул” хэмээх нэгэн шинэ бүтээл төрж байна. “ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр тус киноны продюсероор ажиллажээ

А.Сүглэгмаа: Янзаган2015, 9 сар 6. 10:19

Тормон алаг нvд чинь янзаган байлаа Томоогvй гэнэн нас чинь янзаган байлаа Тогтож ядан дэрвэлзэх чинь янзаган байлаа Тоогоогvй цахилаад одох чинь янзаган байлаа

Монголын кино урлагын нэгэн түүхэн хүн таалал төгслөө2015, 9 сар 5. 15:08

"Гал түлж байхад хажуугаар нь ороод эндээс нэг, тэндээс нэг мод хийгээд байдаг хүмүүс олон.Тэгвэл урлагт тийм хүн олон бүү байгаасай гэж бодох юм.Галд цучил нэмдэг бус дотор нь ороод шатах хүн хэрэгтэй байна."Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Бэгзийн Балжинням.1943-2015.09.05

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.