Сонин хачин

Цэргийн алба хаагчдад 44600-н ширхэг гар утас олгоно2015, 9 сар 11. 17:01

     Солонгос улсын Засгийн газар тус улсын цэргүүдэд зөвхөн гаднаас дуудлага авч болох цэргийн зориулалт бүхий гар утас хэрэглүүлэх хууль баталсан билээ.    Уг хууль 7-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 8-10-уулаа нэг өрөөнд амьдарч буй цэргүүд, дундаа нэг утас хэрэглэх болсон байна

Солонгос иргэдийн цалин гадаад иргэдийн цалингаас 1.5 дахин их байна2015, 9 сар 9. 17:25

Солонгос улсын иргэдийн авч буй цалин тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн цалингаас дунджаар 1.5 дахин их байгаа тухай судалгааны хариу гарлаа.     Энэ нь өндөр хөгжилтэй орнууд дунд цалингийн зөрөө хамгийн их байгаа үзүүлэлт бөгөөд Итали, Испани улсынх 1.3 дахин их байгаа зөрөөтэй байгаа бол Канад, Чех зэрэг орнуудад ердөө 1.04 дахин их байдаг байна.     Солонгос улс нь гадаадын ажилчдад боломж өгдөг орон гэж нэрлэгддэг ч хөдөлмөрийн хөлс төлөх үед дээрх нэр томъёо таарахгүй байгаа гэдэг нь дээрх судалгааны хариугаар нотлогджээ

Монгол залуу согтуугаар хулгай хийжээ2015, 9 сар 9. 9:39

Солонгос улсын Сувон хотын цагдаагийн газар тус дүүрэгт ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 38-н настай M-ийг түр саатуулжээ.    М нь өчигдөр орой  Сувон хотын нэгэн орон сууцны хороолол дахь байрны манаачийн өрөөний цонхоор орж,  дотроо 50-н мянган воны эд зүйлс бүхий манаачийн цүнхийг хулгайлсан байна. Тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ойролцоох байрны гадаа унтаж байгаад, буцаад явахдаа цүнхээ алдсан манаачийн байрны урдуур явсан ажээ

Хүүхэд эсвэл нөхрийнхөө ажил хоёрын алийг нь сонгох вэ?2015, 9 сар 8. 21:45

Хууль бус үр хөндөлт хийлгэх тухай бодож байгаа найман сартай жирэмсэн эмэгтэйн байдал БНХАУ-ын олон нийтийг хүлэгнүүлж байна. Учир нь уг эмэгтэй хүүхдээ гаргавал БНХАУ-ын төрөлтийг хязгаарлах бодлогыг зөрчиж, төрд ажилладаг нөхрөө ажилгүй болгох эрсдэлтэй тулгарах юм. Хосуудын амьдардаг Юньнань муж руу иргэд утасдаж, уг хэргийн тухай лавлаж байгаа бөгөөд онлайн аялал, жуулчлалын үйлчилгээний нэгэн байгууллага бүсгүйн нөхөр ажлаасаа халагдвал түүнд ажлын байр олгохоо хүртэл мэдэгджээ. Дээрх хэргээс болж, хотод амьдардаг эхнэр, нөхөр хоёр хоёулаа наад зах нь нэг ах эсвэл эгчтэй бол уг хос нэг л хүүхэдтэй байх ёстой гэсэн бодлогыг төрийн албан хаагч мөрдөх хэрэгтэй эсэх талаарх мэтгэлцээн олны дунд өрнөж байна. Өдгөө 41 настай, Чэнь овогт эмэгтэй өчигдөр утсаар ярилцлага өгөхдөө, манай нөхөр цагдаагийн ажилтан бөгөөд түүнийг ажлаас нь халуулахгүйн тулд бид хоёр дахь хүүхдээ гаргахгүй байх арга хэмжээ авахад хүрээд байна гэж ярьжээ. “Би их айж байна

Якузагийн шинэ гэмт бүлэглэл бий болжээ2015, 9 сар 7. 14:21

ТОКИО. /RIA Novosti/. Японы якузагийн зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэглэл болох "Ямагути-гуми" задарч, уг бүлэглэлээс салсан якуза нар шинэ бүлэглэл байгуулжээ. Хууль сахиулах байгууллагуудын хүрээн дэх эх сурвалжийн мэдээллийг иш татан Киодо агентлагийн мэдээлснээр, "Ямагути-гуми" бүлэглэлээс 3000 орчим хүн гарсан байна. "Кобе Ямагути-гуми" гэж нэрлэх магадлалтай шинэ бүлэглэлийн толгойлогчоор уг бүлэглэлд багтдаг "Ямакэн-гуми"-гийн толгойлогч, 67 настай Кунио Иноуэ болжээ. Ийм шийдвэрийг "Ямагути-гуми"-гаас салсан бусад жижиг бүлэглэлийн толгойлогчид Кобе хот дахь "Ямакэн-гуми"-гийн байранд бямба гарагт болсон хурлын үеэр гаргасан аж. Японы зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэглэл задарсан нь бүлэглэл хооронд нөлөөгөө тогтоох дайн эхлэхэд хүргэж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна. "Ямагути-гуми" 1915 онд байгуулагджээ. Кобе хотод байрладаг уг бүлэглэл Осака, Киото, Хёго, Сага, Нара болон Вакаяма мужийг нэгтгэдэг Кансай дүүрэгт илүү хүчтэй нөлөөтэй гэж үздэг. Гэвч цагдаагийн мэдээллээр, уг бүлэглэл нь Японы 47 мужийн 44-т нь 1100 гаруй жижиг бүлэглэлтэй аж. Японы цагдаа нар "Ямагути-гуми"-д үзүүлэх дарамт шахалтаа сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн нь уг бүлэглэл задрах гол шалтгаан болсон байж магадгүй. 2005 оноос хойш бүлэглэлийн гишүүний тоо 41 мянгаас бараг хоёр дахин багассан байна. Японд цагдаад бүртгэгдсэн нийтдээ 20 гаруй якузагийн бүлэглэл байдаг байна. Д.Жаргал

Хар тамхичинаас олны хайртай үсчин болсон түүх2015, 8 сар 19. 14:38

Мельбурний үсчин залуу болох Насир Собани (Nasir Sobhani) хотын орон гэргүй хүмүүсийн үсийг нь үнэгүй засаж, дотно яриа өрнүүлэх дуртай. Тэр хэлэхдээ: “Үсний засалт тухайн хүний гадна төрхийг өөрчилдөг бөгөөд шинэ амьдралын эх үүсвэр болдог” гэжээ

Шөнийн цагаар интернэт орохыг хоригложээ2015, 8 сар 18. 15:55

Их сургуулийн дотуур байранд шөнийн цагаар интернэт орохыг хориглосонд Өмнөд Солонгосын оюутнууд сэтгэл гонсгор байна. Тус улсын зарим их сургууль шөнийн цагаар онлайн тоглоомын сайт руу орохыг онцгойлон хориглосон бол бусад нь тогтсон цагт интернэтэд орохыг бүрэн хоригложээ. Тухайлбал, Тэгүгийн католикийн их сургууль болон Мокпогийн үндэсний тэнгисийн их сургууль дотуур байранд 01:00 -06:00 цагт интернэт орохыг хориглосон байна. Нэг нь компьютер оролдон хамт амьдардаг оюутандаа саад болдгийг зогсоохын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргүй байлаа гэж албаны хүмүүс хэлэв

Хоёр настай хүү ууланд 500 км алхжээ2015, 8 сар 15. 14:58

Олон эцэг, эх өөрийн хүүхдэд дуртай зүйл, хоббигоо өвлүүлэн өгдөг билээ. Ихэвчлэн бид өөрсдийн эцэг, эхээс генээр нь дамжуулж тэдний сонирхдог зүйл, хобби зэргийг нь залгамжилж авдаг

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.