Я.АРИУНБОЛД ДАРГА АА, ХАРЬД БАЙГАА МОНГОЛЧУУДАА АДАЛСАН КОНСУЛУУД ХЭРЭГТЭЙ ЮУ4 сар 4. 10:23

  -Монгол иргэдтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд эргэлзээгүйгээр өөрсдийнхөө хамгаалтад авч, иргэн бүрээ хамгаалах ёстой гэж заасан байдаг- Дэлхийн 200-аад орны бүгдэд нь манай улсын иргэд амьдардаг гэсэн албан бус тоо баримт байдаг. Тэгвэл эдгээр улс оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөх, тухайн улсынхаа хуулийг зөрчих, асуудалд холбогдох тохиолдолд хамгийн түрүүн дипломат төлөөлөгчийн байгууллага руу ханддаг

Ц.Мөнх-Оргил: Монгол Улс, БНХАУ-ын харилцаа бүрэн хэвийн байдалд шилжсэн2 сар 18. 14:09

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн, БНХАУ-д хийх гэж буй айлчлалынх нь талаар тодрууллаа.   -Та Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын хамгийн гол үр дүнг юу гэж харж байна вэ?   -Бид Засгийн газраас баталж өгсөн удирдамжтай явсан

Япон улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав2015, 9 сар 11. 15:29

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр /2015.09.11/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин мэндчилгээ дэвшүүлэв2015, 9 сар 11. 8:15

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр /2015.09.10/ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан видео мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Эрхэм хүндэт анд нөхөд өө, Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Та бүхэнд болон эртний түүхтэй монголын ард түмэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шинэ хуудас нээсэн энэхүү хугацаанд монголын ард түмэн ардчилсан эрхзүйт төр, чөлөөт эдийн засгийг бий болгох чамгүй урт замыг амжилттай даван туулсан билээ. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага сонгогчдынхоо эрх ашгийг хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсний ач тус юм. Ардчилсан өөрчлөлтүүд манай хоёр орны хувьд нэгэн зэрэг эхэлсэн нь найрсаг хөршийн, нөхөрлөлийн болоод стратеги түншлэлийн харилцааг улам бэхжүүлж өгснөөрөө үнэ цэнэтэй юм

Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо2015, 9 сар 10. 17:40

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо. БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ. Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам

Гүрж улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай уулзлаа2015, 9 сар 10. 17:29

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод зохион байгуулагдаж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвилигийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орон эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо

Эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй компанийн удирдлагуудтай уулзлаа2015, 9 сар 10. 14:12

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсад эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Могул пауэр, Бодь группийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар БНХАУ-ын эрчим хүчний томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ талаар танилцуулсан юм

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчлал хийнэ2015, 9 сар 9. 11:55

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа2015, 9 сар 9. 8:47

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас уг хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Сангийн яамтай хамтран, салбарын бусад яамд, орон нутгийн захиргаадыг оролцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурлаа. Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл Монгол Улсын онцлогттохирсон төвлөрлийг сааруулах тогтолцоогхэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгохыг зорьж байна

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар Олон улсын симпозиумд оролцов2015, 9 сар 8. 9:51

БНЭУ, Япон улсын Засгийн газар, “Вивек Анандын олон улсын  Сан”, “Токиогийн Сан” зэрэг  төрийн бус байгууллагууд хамтран "Зөрчил маргалдаанаас зайлсхийх, байгаль орчныг хамгаалах хинду, буддын шашинтны дэлхий дахины санаачлага" хэмээх олон улсын симпозиумыг  Энэтхэгийн нийслэл Шинэ Дели,  тус улсын Бихар мужийн Бодгаяа хотод 2015 оны 9 дүгээр сарын 3-5-нд зохион байгууллаа. Үзэл бодол, соёлын ялгаа зөрчил,  мөргөлдөөнд бус харилцан  ярилцах, ойлголцох, хүндэтгэх, хамтран ажиллахад хөтлөх учиртай  гэсэн уриан дор  олон улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэсэн энэхүү симпозиумд Азийн орнуудын 20 шахам орны нийгэм,  соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл, түүний дотор  Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол, Энэтхэгийн нийгэмлэгийн тэргүүн, Дашчойлин хийдийн хамба Д.Дамбажав, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашпүрэв нар Энэтхэг улсын засгийн газрын урилгаар оролцлоо.БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди,  Гадаад хэргийн сайд С.Свараж, Шри Ланк улсын Ерөнхийлөгч асан Ч.Кумаратунга, Балба, Бутан, Вьетнам Камбож, Монгол улсын засгийн газар, нийгэм, олон нийт, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллүүд симпозиумд үг хэлсэн бөгөөд   УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт улс төрийн олон ургальч үзэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэх биширэх эрхийг хуульчлан баталгаажуулсан Монгол улс олон тулгуурт, нээлттэй  гадаад бодлого явуулж,  бүс нутгийн болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байгааг  хэлсэн үгэндээ тэмдэглэв.Шашин, соёл, үзэл бодол, оюун санааны ялгаа нь улс орнуудын хооронд төдийгүй байгаль орчинтой харьцах, шинжлэх ухаан, эдийн засгийн  тогтвортой хөгжилд саад бэрхшээл  учруулах бус зэрэгцэн орших, хөгжиж дэвшихийн үндэс мөн

Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын чуулганаар Монгол Улсыг буруушаав2015, 9 сар 4. 15:00

Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ээлжит чуулганаар Монгол Улсын байр суурийг буруушааж, албан мэдэгдэл гаргажээ. Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 8 дугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ээлжит чуулган хуралдаж, дэлхийн 115 оны 300 гаруй төлөөлөгч оролцов. Энэхүү хурлын хоёр дахь өдөр авлигатай тэмцэх асуудлаар улс орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Малайз, Тунис, Монгол Улсад хандсан албан мэдэгдлийг дэлхийн 115 орны нэгдэл бүхий “Транспэрэнси интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар батлав.

Жон Керри Монголд айлчлахгүй2015, 9 сар 4. 14:54

2015 оны 9-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Бирм улсын засгийн газрын ахлах албан тушаалтнууд, хатагтай Ан Сан Су Чи болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзахаар Бирмийн Нейпьидо болон Рангүүн хотод айлчилна. Энэ оны 11-р сарын 8-нд зохион байгуулагдах сонгуулийн бэлтгэл ажлын талаар тэрээр Бирмд байх хугацаандаа хэлэлцэж, энх тайвны үйл явцад АНУ-ын дэмжлэг үзүүлэх талаар болон хүний эрхийн асуудлаар цаашдын ахиц дэвшлийг дэмжих болно гэдгийг илэрхийлнэ. Туслах төрийн нарийн бичгийн дарга Рассел 9-р сарын 6-аас 8-ны хооронд Бээжинд ажиллана

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзлаа2015, 9 сар 4. 8:29

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзав. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян, Чөлөөлөх дайны ялалтын ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд, уг дайны ялалтад Монголын ард түмний оруулсан дэмжлэгт талархал илэрхийллээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд,түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаж, хоёр улсын удирдагчдын найрсаг харилцаа хөрш хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай дахин уулзаж байгаадаа таатай байна гээд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа гүнзгийрч, хамтын ажиллагааны эрх зүйн орчин бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзав2015, 9 сар 4. 8:11

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /9-р сарын 3/ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд, БНХАУ-ын дарга Си Зиньпин ,Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ оролцож байгаа нь хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр , Эрхэмсэг ноён Даргатай энэ онд дахин уулзаж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний парадад Монголын цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаад сэтгэл хангалуун байна гээд  чөлөөлөх дайнд оролцож байсан Монголын ахмад дайчидаа хүлээн авч уулзсан тухайгаа дурдлаа. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол,Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол хүчин зүйл болохыг дурдаж цаашид улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв

Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2015, 8 сар 21. 17:30

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

ТНБД Д.Ганхуяг Бутаны вант улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа2015, 8 сар 21. 15:50

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 8 дугаар сарын 18-нд манай улсад ажиллаж байгаа Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Бутан Улсын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр Бутаны тал хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэв. Ижил төстэй шашин зонхилдог, далайд гарцгүй зэрэг нь манай хоёр орны хооронд туршлага солилцох, бие биенээ харилцан дэмжиж ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс болж байгааг ТНБД Д.Ганхуяг онцлов

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар гадаадад айлчлал хийнэ2015, 8 сар 21. 10:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар ирэх долоо хоногт гадаадад айлчлах хийхээр болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 2-3-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болох чөлөөлөх дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, мөн ирэх сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор АНУ-г зорих юм байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцохоор Америкийн нэгдсэн улсыг зорихоор болжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тайландад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд2015, 8 сар 19. 13:52

Өчигдөр Тайландад хүчтэй дэлбэрэлт болж олон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоо бэртэж гэмтсэн иргэдийг тус хотын эмнэлэгт эмчилж байгаа. Тэгвэл МУ-аас Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас монголчууддаа хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.

Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ2015, 8 сар 18. 9:22

Туркийн Эскишехир хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 2015 оны 8 сарын 14-нд болов. Уг ёслол дээр Эскишехир мужийн захирагч Гүнгөр Азим Туна, Эскишехир хотын дарга проф

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.