Засгийн газар

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын аварга малчин, тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардуулж байна2 сар 20. 9:48

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна. Улсын аварга малчин Г.Ансай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-ний ням гаригт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж “Улсын аварга малчин”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа. Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Улсын аварга малчин”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай, Баянгол сумын малчин Ц.Булган, Жавхлант сумын малчин Т.Цэрэнсодном, Ерөө сумын малчин Х.Балдандорж нарын хотонд зочилж, шагналыг гардуулсан юм. Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан "Өглөгчийн хэрэм" ХХК-ийн захирал Ц.Энхжаргал Мөн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК болон улсын аварга тариаланчаар тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын аварга тариаланч Б.Жаргалсайхан нарт  Засгийн газрын шагналыг гардуулан өглөө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: БНХАУ-ын Далянь хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай боллоо2015, 9 сар 11. 16:02

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийж, Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давосын чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын дараа Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзлаа2015, 9 сар 11. 13:51

Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Гадаад хэргийн яам, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон бол БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Зин, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Сангийн сайд Лоу Зивэй, Худалдааны сайд Гао Хучөн, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань, Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жы Шупин болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан байна

Цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө2015, 9 сар 11. 11:30

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг албан ажлаа авсан даруйдаа Байгаль орчин, аялал жуулчлал гэсэн 2 том салбарын бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж байгаа салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зуны Давосын чуулга уулзалтын нээлтэд оролцлоо2015, 9 сар 10. 18:00

Шинэ манлайлагч орнуудын уулзалт буюу Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар оролцлоо

Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо2015, 9 сар 10. 17:40

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо. БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ. Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам

Эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй компанийн удирдлагуудтай уулзлаа2015, 9 сар 10. 14:12

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсад эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Могул пауэр, Бодь группийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар БНХАУ-ын эрчим хүчний томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ талаар танилцуулсан юм

“Хиндүжа групп”-ийн бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа2015, 9 сар 10. 14:06

Далянь хотноо ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хиндүжа групп”-ийн Европын бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа. Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн  талаар ярилцлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюун санааны хөрш” Энэтхэг улсын хөрөнгө оруулалт манай улсад чухал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Швабтай уулзлаа2015, 9 сар 10. 14:01

БНХАУ-ын Далянь хотод зуны Давосын чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Швабтай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон албаны бусад төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл оролцлоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь Монгол Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаатай байсаар ирсэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн Давосын чуулга уулзалтад олон жил хүндэт зочноор оролцсон

“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2015, 9 сар 10. 13:54

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг /2015.09.10/ тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Ч.Сайханбилэг: Оюутолгойн төслийг Х.Болорчулуун гишүүнээс асуухгүй2015, 9 сар 9. 12:06

 Өчигдрийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг томилуулхаар оруулж ирж байхад Оюутолгойн асуудлыг яриагүй шүү та нарын улс төр хийдэг ганц сэдэв Оюутолгой шүү.  Битгий намайг хэлмэгдүүлээрэй гэх шийдэмгий өнгө аястай ярьсан билээ.

Одоо "Шившиг"-ийн Засгийн газрын ээлж2015, 9 сар 9. 11:30

Орон гарсан сайд нарынхаа учрыг олох гэж хэдэн сар “орон гарантсан” Ерөнхий сайд маань одоо л нэг учрыг нь олж, хужрыг нь тунгаах нь гэсэн чинь Ерөнхийлөгч зөвшилцөхийг хүссэнгүй. Тэрбээр “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээжээ. Гэвч АН, “Шударга ёс” эвсэл “чичир”-сээр байгаад зургаан сайдаа томилчихлоо. Хамгийн гайхалтай нь давхар дээлийг яс махнаасаа үзэн яддаг хэд хэдэн хүн сайдын суудалд “чичир”-сээр байгаад суух юм. Жишээ нь, М.Зоригт гишүүн давхар дээлийн асуудлыг маш их ярьдаг, шүүмжилдэг байв. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихсөн сууж байгааг ард түмэн үнэндээ л ойлгодоггүй. Нөгөө яриад байдаг улс төр гээч нь энэ юм болов уу. Энэ байдлаас үзэхэд шинэхэн сайдын ой санамж, хэдхэн сарын “нас”-тай бололтой. “Мэдээж цаашид миний байр суурь хэвээр байх болно. УИХ- ын ни   “Давхар дээл”-ийг тайлахад олон гишүүн санал нэгдэж байсан”-ярилцлага/. Тэрбээр сайд болохоосоо хэдхэн сарын өмнө ингэж ярьсан байх юм. Харин өнөөдөр сайд болчихсон дан дээлээ давхар болгоод зуд нүүрлэсэн ч тоохооргүй тун чиг додьгор сууж байна.

“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа2015, 9 сар 9. 8:47

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас уг хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Сангийн яамтай хамтран, салбарын бусад яамд, орон нутгийн захиргаадыг оролцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурлаа. Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл Монгол Улсын онцлогттохирсон төвлөрлийг сааруулах тогтолцоогхэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгохыг зорьж байна

Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа2015, 9 сар 9. 8:39

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Баярбаатарын Болор, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан нарт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.                                                                         Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед энэ өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авч байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ыг зорилоо2015, 9 сар 8. 19:40

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор урд хөршийг зорилоо

Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулна2015, 9 сар 8. 13:14

Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.   Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барина гэж Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ

Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо2015, 9 сар 8. 12:52

Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа2015, 9 сар 8. 12:40

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа. УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд баримт бичигт Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулна гэж тусгасан

Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа2015, 9 сар 8. 12:30

Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа. Өнөөдөр манай улсад жилд дунджаар 30-40 орчим уран сайхны кино бүтээгдэж, үзэгчдийн хүртээл болж байгаа нь сайн талтай боловч уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалтгүй байна

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ2015, 9 сар 8. 12:27

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.