Халуун цэг

АНУ-д халдлага үйлдэх гэж байсан сэжигтнийг баривчилжээ2015, 9 сар 11. 10:24

Америкийн Флорида муж улсын 20 настай оршин суугч Жошуа Голдберг гэгчийг тус улсын хууль сахиулах байгууллагынхан Миссури муж улсын Канзас-Сити хотод террорист халдлага үйлдэх гэж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид мэдээлжээ.

Австрали 12000 дүрвэгсдийг түр орогнуулна2015, 9 сар 9. 19:56

Австралийн Ерөнхий сайд Тони Аботт өнөөдөр Сирийн 12 мянга гаруй дүрвэгсдийг хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай мэдэгдэл хийлээ. Тодорхой тоогоор 13,750 гаруй дүрвэгсдийг хил нэвтрүүлэн тусламж үзүүлэхээс гадна хөрш зэргэлдээх Сири, Иракын нийт 240,000 гаруй дүрвэгсдэд 44 сая австрали.долларын мөнгөн тусламж үзүүлж байна

Путин: Орос, Хятад түүхийн дурсамжаар холбогдсон улсууд2015, 9 сар 2. 10:08

Орос болон Хятад улс бол түүхийн дурсамжаар холбогдсон улсууд гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Японыг эсэргүүцэх дайнд БНХАУ ялсны 70 жилийн ойд зориулан маргааш Бээжин хотноо зохион байгуулах гэж буй баярын арга хэмжээнд оролцохоор Путин БНХАУ руу мордохын өмнө Оросын болон Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. Путин хэлэхдээ, “ЗХУ болон Хятад улс нацизм болон “Японы милитаризм”-ын эсрэг хамтдаа тэмцэж байсан холбоотнууд” гээд, “Боолчлогдож байсан хүмүүсийг хамтдаа чөлөөлж, дэлхий дахинд энх тайван байдлыг бий болгосон” гэжээ. Түүний хэлсэнчлэн, Зөвлөлтийн болон Хятадын ард түмний харилцан бие биеэ дэмжсэн нөхөрсөг харилцаа болон түүхийн дурсамж нь ОХУ болон БНХАУ-ын өнөөгийн харилцааны бат бөх үндэс суурийг бий болгожээ. Эрчим хүч болон тээврийн дэд бүтцийн салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Путин мөн илэрхийлсэн байна.  Г.Доржханд

Украинд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна2015, 9 сар 2. 8:51

Украинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн иргэд өөрсдийн дуу хоолойг нэгтгэж жагсаал хийж байна. Тэд өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд өчигдөр хүртэл жагсаал хийсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ

Ким Чен Ун: Цэргийн сүр хүчийнхээ ачаар "Түүхэн боломж"-той боллоо2015, 8 сар 28. 12:12

 Өмнөд Солонгостой мөргөлдөөнийг намжаах асуудлаар хүрсэн тохиролцоог Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “түүхэн боломж” гэж мэдэгдсэн боловч БНАСАУ-ын цэргийн сүр хүчийн ачаар тохиролцоонд хүрсэн болохыг онцлон дурджээ. “Хамтарсан мэдэгдэл нь цэргийн хурц зөрчлийг намжаах, Солонгос хоорондын хурцадмал харилцааг эвлэрэл болоод итгэлцлийн замд оруулах түүхэн боломж боллоо” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Ройтерс агентлаг цохон тэмдэглэж байна. Умард Солонгосын Цэргийн төв комиссын хурлын дараа хийсэн Ким Жөн Уны мэдэгдлийг тус улсын хэвлэлүүдэд нийтэлжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж буйгаар, “агуу их намын бий болгосон цөмийн зэвсэг бүхий цэргийн асар их хүчин чадлын ачаар” тохиролцоонд хүрсэн болохыг Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгосын хоёр цэрэг цэрэггүй бүсэд мина өртсөн хэрэг наймдугаар сарын 4-нд гарсны дараа хоёр Солонгосын  хил дээр байдал хурцадсан билээ. Энэ хэргийн хариуд Умардын хил дээр байрлуулсан чанга яригчаар Өмнөдийнхөн суртал ухуулга явуулж эхэлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 20-нд Умард Солонгосын талаас их буугаар гал нээсэн тухай Сөүл мэдэгдсэн.  Нэг гаруй цагийн дараа Өмнөд Солонгос “хариу” гал нээсэн бөгөөд 30 орчим удаа харилцан гал нээсэн байна. Өмнөдийн талаас ямар нэг шалтгаангүйгээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгджээ. Байдал хурцадснаар хоёр орон хоёул Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулсан билээ. Олон цагийн турш хэлэлцээ хийсний эцэст наймдугаар сарын 24-нд хурцадмал байдлыг зохицуулж чадсан билээ. Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүсч, харин Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоосон. Д.Жаргал

Өмнөд Солонгостой залгаа хил рүү тусгай хүчнийхнийг илгээжээ2015, 8 сар 25. 9:35

Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой залгаа хил орчим оршдог бааз руугаа тусгай хүчнийхэн бүхий десантын хөнгөн онгоцуудаа илгээсэн тухай Ёнхап агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилж байна. АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүдийн хамтарсан сургууль болж буй энэ үеэр Умард Солонгосын талаас наймдугаар сарын 20-нд гал нээснээр Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Нэг гаруй цагийн дараа Өмнөд Солонгос “хариу” гал нээсэн бөгөөд 30 орчим удаа харилцан гал нээсэн байна. Өмнөдийн талаас ямар нэг шалтгаангүйгээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, 10 орчим хөнгөн онгоц Пхёнан-Пукто мужийн  Чхольсан баазаас Шар тэнгист хоёр орныг заагладаг “Хойд хилийн шугам”-аас 60 км зайтай газар оршдог Тэнгисийн цэргийн баазын зүг хөдөлсөн байна. Д.Жаргал

Ким Чен Ун армиа байлдааны бэлэн байдалд оруулав2015, 8 сар 21. 10:22

Хоёр орны хил дээр байрлуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа Өмнөд Солонгос унтраахгүй бол “шийдвэртэй байлдааны ажиллагаанд” армийн тэргүүний анги нэгтгэлүүд бэлэн байх ёстой.

Тяньжин: 50 хүн амиа алдлаа2015, 8 сар 14. 9:23

Хятадын Тяньжин боомтын олон улсын тээвэр зуучийн төвд байрлах “Рүй Хай” компанийн агуулахад дэлбэрэлт болж болж, улсад их хэмжээний хохирол учруулсан билээ. Дэлбэрэлт, гал түймрийн улмаас 50 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ

Хойд Солонгосчуудын тэсрэх бөмбөгт Өмнөд Солонгосын хоёр хилчин өртжээ2015, 8 сар 11. 9:36

Хойд Солонгосчуудын гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгт Өмнөд Солонгосын хоёр хилчин өртжээ   Өмнөд Солонгос улсын Хойд Солонгостой хиллэдэг хуурай хилийн бүст өнгөрсөн дөрөвний өдөр гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрч, хилийн хамгаалалтад гарч байсан хоёр цэрэг өртсөн хэрэг гарчээ.      Хэрэг гардаг өглөө хилийн харуулд гарсан цэргүүд дүрэм ёсоор хилийн зааг руу нэвтэрч эхний хашаагаар орж, хоёр дахь хашаанд хүрсэн ба энэ үед цэрэг Кимийн хөлийн доор таарсан тэсрэх бөмбөг дэлбэрч түүний хоёр хөл хүнд бэртсэн байна. Хамт явсан цэрэг нь түүнийг цээжнээс нь тэврэн буцаж явах үед дахин өөр нэг тэсрэх бөмбөг дэлбэрч, түүний баруун хөлийг ч мөн хүнд гэмтээсэн агаад тэрээр цааш ганцаар мөлхөн явсаар бусад хилчиддэээ хэл хүргэсэн ажээ.   Дэлбэрэлтэнд өртсөн хоёр цэрэгт 15-н минутийн дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч тэдний нэг нь хоёр хөлөө, нөгөө нь нэг хөлөө тайруулсан байна.     Солонгос улсын Батлан Хамгаалах яам дээрх хэргийг шалгаж үзээд "Хойд Солонгос улсад гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг болохыг нь тогтоожээ

МН370 онгоцны цонхны хүрээ байж болзошгүй зүйл олдлоо2015, 8 сар 5. 16:40

Энэтxэгийн далайд осолдсон гэx ямар ч таамаг дэвшигдээгүй МН370 нислэгийн ослын шалтгааныг тодруулаxад улам ойртсоор байгааг шинжээчдийн багийнxан xэллээ. Жил гаруйн өмнө осолдсон Малайзын агаарын тээврийн онгоцны эрлийн ажил өөр бүсэд өргөн цар xүрээтэй явагдсан ч нэг ч сэг олдоогүй юм

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.