Хууль эрх зүй

Г.Золзаяа: Хүүхдүүд баярлахаас илүүтэй эрхээ хамгаалах өдөр гэдгээ илүү сайн таньж мэдэх нь чухал юм5 сар 29. 22:38

Хэдхэн хоногийн дараа ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-н тохиох гэж байна. Энэ өдөр хүүхэд багачууд эрхээ эдэлж, ээж аавдаа эрхэлж хүссэнээ авахуулж, ханатлаа тоглож нааддаг билээ

Дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 44 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо3 сар 9. 19:16

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульХууль батлагдсанаар малчдын тэтгэвэр тогтоолгох нас урагшилж, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болж байна.20-иос доошгүй жил ажиллахдаа 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, нийт 20-иос доошгүй ажиллахдаа 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болжээ

Франц улсын иргэнийг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарлаа2015, 9 сар 11. 16:03

Энэ сарын 7-ны өдрийн 19.30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хороо 15-р байрны ....тоотод оршин суух Франц улсын иргэнийг гэмт этгээд хутга тулган гэрт нь авч орон айлган сүрдүүлж, гар хөлийг нь хүлж эд зүйлсийг нь дээрэмдсэн байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн гэмт хэргийн халуун мөрөөр тасралтгүй ажилласны үр дүнд гэмт этгээдийг 72 цагийн дотор илрүүлжээ. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай О гэгч нь үйлдсэн байна. Тэрбээр баривчлагдах үедээ хохирогчийн дээрэмдүүлсэн IPAD, цахим карт, гар утас зэрэг зүйлсийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хурааж авчээ.

Ц.Баасандорж: Нотлох баримтыг авчруулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй2015, 9 сар 11. 12:24

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшилсон. Учир нь шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ ирээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Уг нь Л.Гансүх, Н.Даваахүү, Н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, н.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Улмаар өмгөөлөгч  Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүхийг үл хүндэтгэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм.

Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал ирэх сард хуралдана2015, 9 сар 11. 10:37

Хуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

Согтуугаар жолоо барьсан 34 жолоочийг журамлалаа2015, 9 сар 11. 10:30

2015 оны 9 дүгээр сарын 10 -ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  270 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9  бүртгэгдэж , 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 9, зорчигч-7. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүүнээс сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны жолооч осол гаргалаа2015, 9 сар 11. 10:20

Зам тээврийн осол буурахгүй байгааг ЗЦГ-аас анхааруулсаар байна. Тухайлбал,  БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo  BS  маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн байна.

Л.Гансүх болон Л.Гансүхийн өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ2015, 9 сар 11. 10:13

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Хуулийн байгууллага дуудвал хэнбугай ч байсан гутлаа өмсөөд зангиагаа зүүгээд очих ёстой” хэмээн хэлж байв. Ерөнхийлөгчийн үг зүгээр ч нэг үг байсангүй. Хуулийн өмнө дарга, цэрэг хэнбугай ч бай хуулийг хүндэлдэг, дээдэлдэг байх ёстой гэсэн санааг илэрхийлсэн юм. Гэтэл сүүлийн үед өндөр албан тушаалтнууд шүүхийн танхимд дуудагдаж, шүүгдэхдээ шүүхийг үл хүндэтгэдэг байдал бий болов.

Өмгөөлөгч нарт захиргааны хариуцлага оногдуулав2015, 9 сар 11. 9:45

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийг үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа.

Өчигдөр замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолооч нар2015, 9 сар 10. 18:25

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 09-р сарын 09-ны өдөр 266 зөрчил бүртгэгдсэн байна.

Шуурхай мэдээ: Л.Гансүхийн шүүх хурлыг дахин хойшлууллаа2015, 9 сар 10. 17:49

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурлыг энэ сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулсан байна. Мөн Л.Гансүхийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин хуралдаанд ирээгүй Л.Гансүхийн хоёр өмгөөлөгчийг 760 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна.

Л.Гансүхийн шүүх хуралд УИХ-ын гишүүн М.Сономпил иржээ2015, 9 сар 10. 17:27

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал таван цаг завсарласны эцэст дөнгөж сая эхэллээ. Өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир ийнхүү завсарлаад байсан юм. Шүүгдэгч н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ өдөр хүргүүлсэн бол шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр дөнгөж сая өгсөн байна. Тиймээс шүүх хүсэлтийг хүлээн авах эсэхэд одоо хариу өгөх юм байна.

Шуурхай мэдээ: Шүүх хурал үргэлжиллээ2015, 9 сар 10. 17:09

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд дөнгөж сая эхэллээ. Өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир ийнхүү завсарлаад байсан юм. Шүүгдэгч н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ өдөр хүргүүлсэн бол шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр дөнгөж сая өгсөн байна. Тиймээс шүүх хүсэлтийг хүлээн авах эсэхэд одоо хариу өгөх юм байна. Хурлын талаар эргэн мэдээлэх болно.

Шүүхээс татгалзсан хүсэлтээ хүргүүлжээ2015, 9 сар 10. 16:05

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас түр завсарласан. Учир нь хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Хүсэлтийг хүлээн авсан эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад “Шүүгдэгч н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ Ерөнхий шүүгчид хүргүүлсэн. Харин шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр бэлдэж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авахуулах хүсэлтээ ШЕЗ-д гаргалаа2015, 9 сар 10. 15:32

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурал түр завсарлаад байна. Тэдний хүсэлтийг хүлээж авах эсэхийг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Даваасүрэн шийдэх юм.

Ц.Баасандорж: Гурван шүүгчэээ соливол шүүх хуралд оролцоно2015, 9 сар 10. 13:22

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм.

Шуурхай мэдээ: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа2015, 9 сар 10. 12:00

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм.

Л.Гансүхийн шүүх хурал үргэлжлэхээр боллоо2015, 9 сар 10. 11:47

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хохирогч талын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсангүй. Улмаар шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Н.Алтанхуяг шүүх хуралдаанд ирсэнгүй2015, 9 сар 10. 11:47

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хохирогч талын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан

Шуурхай: Шүүгдэгч талаас хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргав2015, 9 сар 10. 11:01

Ерөнхий сайдын асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр үргэлжилж байна.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.