КИНО УРЛАГИЙН ДЭЭД ШАГНАЛ ОЛГОХ “IMAX AWARDS” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

3-р сарын 10 - 10 цаг 23 минут

“Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Өргөө” кинотеатртай хамтран Кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээний шагналын цом зохион бүтээх уралдаан болж, тэргүүлсэн бүтээлийн эзнийг өнөөдөр тодруулан, нэг сая төгрөгийн шагнал гардуулан өглөө.

Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээний шагналын цомын загвар шалгаруулах уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн явуулсан. Нэг сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд 10 гаруй уран бүтээлч оюун ухаан, ур чадвараа шингээсэн шилдэг бүтээлүүдээ илгээжээ. Уралдааны тэргүүн байранд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Инженер зураг төслийн зохион бүтээгч инженер А.Соджаргалын бүтээл шалгарлаа. Шагналыг “Нью тур сафарис” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн гардуулав.

Х.Оюунсүрэн:

-IMAX AWARDS ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР БОЛНО-

“2016 оны шилдэг кино шалгаруулах IMAX AWARDS-ыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар болоод байна. Энэ арга хэмжээнд зориулан бид нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал цомын загвар зохиох уралдаан зохион байгуулсан. Нийт арав гаруй бүтээл ирснээс нэгийг шалгаруулсан.

IMAX AWARDS-ын талаар товч мэдээлэл өгөхөд саяхан болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолыг Монголынхоо түвшинд өндөр хэмжээнд зохион байгуулах гэж байна. 2016 онд Монгол улсад нийт 47 кино албан ёсоор нээлтээ хийсэн байна. Эдгээр шилдгүүдээс 25 киног шалгаруулан авч, түүнээс шилдэг 16-г шалгаруулахаар тов гарсан. Санал асуулгыг www.urgoo.mn гэсэн сайтаар ороход гарч ирэх пэйжээр дамжуулан 21 хоногийн турш авна. Олон нийтийн санал асуулга тун чухал байдаг тул үзэгч та бүхэн идэвхитэй оролцоорой.

Номинацийн тухайд Оскарын шагналын адил байхаар тооцсон бөгөөд Монгол улсад зохиогдож байгаа тул “Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл”, “Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон” гэсэн хоёр шинэ номинациыг нэмж өгсөн. Энэ хүрээнд бид IMAX AWARDS-ын цомын загвар зохион бүтээх уралдаан зохиосон. Ингэхдээ монгол хэв шинж, өв соёлыг багтаасан байх гэсэн үндсэн шалгуурыг тавьсан юм” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч, инженер А.Соджаргал:

-НЭГ ТАЛААР ХҮНИЙ ДҮРС МЭТ ХАРАГДАХ Ч НӨГӨӨТЭЙГҮҮР, КИНОНЫ ТАВАН АМИН СҮНСИЙГ БЭЛГЭДЭЖ БАЙНА-

“Уралдааны удирдамжтай танилцсаны үндсэн дээр судалгаа хийж эхэлсэн. Огт мэдэхгүйгээр сайхан бүтээл төрнө гэж үгүй. Тиймээс кино урлагийн талаар сонирхож судлаж, Оскарын наадам үзэж, цомынх нь бэлгэдэл, утга агуулга зэргийг түлхүү харсан. Үүний дараагаар Монгол гэдэг санааг хэрхэн гаргах вэ гэсэн хоёр санаанд түлхүү төвлөрсөн юм.

Дүрс бичлэгийн дамартай хальс надад маш сонирхолтой санагдаж байсан тул Монгол тулга болгон ашигласан. Ер нь цомын порпорц, хэлбэр, донж, харьцаа зэргийг Оскарын цомын үндсэн харьцаатай нилээд тулгаж, гарган ирсэн.

Энэ цом маань тойргийг тав хуваасан шийдэлтэй байгаа. Дээшээ харагдаж буй хэсэг нь дэвжиж буй багана нь нэг талаар хүний дүрс мэт харагдах ч нөгөөтэйгүүр, киноны таван амин сүнсийг бэлгэдэж байна. Үүнд зохиолч, найруулагч, продюсер, жүжигчид, техникчид орно” гэлээ.

“IMAX AWARDS” ёслолын арга хэмжээнд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлийг URGOO.MN сайтаар дамжуулан үзэгчдийн санал асуулгаар дараах номинациар шалгаруулна.

1.Шилдэг нүүр будалт

2.Шилдэг дууны найруулагч

3.Шилдэг дуу

4.Шилдэг хөгжим

5.Шилдэг туслах эмэгтэй дүр

6.Шилдэг туслах эрэгтэй дүр

7.Шилдэг зураглаач

8.Шилдэг зураач

9.Шилдэг зохиол

10.Шилдэг найруулагч

11.Шилдэг эмэгтэй гол дүр

12.Шилдэг эрэгтэй гол дүр

13. Шилдэг кино

14.Шилдэг дизайн

15.Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл

16. Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.