Ерөнхийлөгчийн марафонд С.Ганбаатар, Х.Баттулга гэсэн хоёр тоглогч л үлдлээ

6-р сарын 16 - 12 цаг 55 минут

“Смарт” судалгааны төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван улстөрчийн рейтингийг танджээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын рейтинг 28.5 хувьтайгаар сүүл мушгисан бол АН-ын Х.Баттулга 39.1 хувьтайгаар  тэргүүлжээ. Одоохондоо хэний ч толгойд ялна гэсэн бодол төрүүлээгүй МАХН-ын нэр дэвшигч санаанд оромгүй амжилт үзүүлсэн байх юм. МАХН-аас нэр дэвшээд буй  А.Ганбаатарын рейтинг  “Женко”-гоос зургаахан хувиар дутуу яваа нь анхаарал татаж байна. Сонгууль болтол зай ч байна. С.Ганбаатарын хувьд  рейтингээрээ Х.Баттулгын өмнө гишгэхийг үгүй гэх газаргүй.  Өмнө нь “Сант марал” судалгааны төвөөс явуулсан судалгаанд  С.Ганбаатар хол тасархай түрүүлж байссан тохиолдол бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд лидер улстөрчдийг ардаа орхиж  байсан нь тухайн үедээ шуугиан дуулиан болж байсан юм. Судалгааны үр дүн нь  хана нуруутай гардаг “Сант марал” төвийнхөнд хэний ч мэдэхгүй танихгүй улстөрчийг ямар нэг жижиг шалтгаанаар,  зохиомлоор өндөрт өргөнө гэсэн ойлголт хэтээсээ байхгүй. Тэд тухайн үед ортой, үндэстэй судалгаа хийж гэдгийг “Смарт” төвийнхний сая хийсэн судалгаа баталчихлаа.

”Смарт” төвөөс судалгааны дүнгээ танилцуулсны дараа МАН яаран сандран хэвлэлийн хурал хийсэн нь олныг гайхашруулж орхив. Тэдний танилцуулсан судалгаагаар С.Ганбаатар 12 хувийн рейтингтэй гарсан гэнэ. Гуч гаруй хувийн рейтингтэй хүн гэнэтхэн арав гаруйхан хувь руу огцом доошилчихоор хэн итгэхэв. Судалгааны байгууллагуудын хэрэглэдэг арга техник ижилхэн, бүгдэд нь нэг л дүрэм үйлчилдэг. Тэгэхээр МАН ямар шалтгаанаар худлаа судалгааны дүн танилцуулсан юм бол гэсэн асуулт гарч ирж таарна. Эрх баригч МАН  арай сонгуулийн дүнг далдаас удирдахаар шийдчихсэн юм биш байгаа. Сүүлд өрнөсөн үйл явдлаас нэг л зүйл тодорхой харагдаж байна. МАН сонгуулиар хийх булхайгаа үнэн болгож харагдуулах гэж л худлаа судалгаа зохиож сандралдаад байх шиг.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өнгө байдлыг ажих нь ээ өрсөлдөөн М.Энхболд, Х.Баттулга хоёрын дунд өрнөсөн зураг харагдаж байгаа. МАН, АН-ын аль аль нь С.Ганбаатарыг сул өрсөлдөгч гээд харчихсан нь сурталчилгаанаас нь илт харагдаж байна. М.Энхболд нь Х.Баттулгыгаа оффшорчин, Х.Баттулга нь нөгөөхөө газрын наймаачин гэж цоллосон шигээ үзэлцэж буй. С.Ганбаатар гэсэн нэрийг аль ч нэр дэвшигч дурдахгүй байгаа нь зүгээр л нэг ивээс төдий нэр дэвшигч, золиосны хүн гэж бодсоноос гарцаагүй.  Гэтэл “Смарт” төвийн хийсэн судалгаанаас байдал эсрэгээрээ гэдэг нь илт анзаарагдаж байна.

    МАХН-ын нэр дэвшигч мөнгө муутай гэдэг нь сурталчилгаа өрнөсөн энэ өдрүүдэд тов тодорхой харагдаж байгаа. Харин түүний талд ард түмэн зогсчээ. Тэтгэврийн хэдээсээ түүнийг дэмжих гээд хандивын данс руу нь мөнгө өгч байна гэнэ.  Сурталчилгааны сониндоо ч болов нэмэр болог гэж. Гудамжаар нэг МАН, АН-ын өрсөлдөгчдийн зураг ярайж байхад С.Ганбаатарын гэх сурталчилгааны самбар нүдний гэм байгаа нь яг нарийндаа мөнгөтэй холбоотой эд л дээ. Жаахан хошигнож хэлэхэд нэр дэвшигчдийн хэр мөнгөлөг вэ гэдгийг хандивын дансных нь дугаараас харчихаж болохоор байгаа. М.Энхболдын хандивын дансыг харахад  азын дугаар бүхий хачин гоё тоонууд эгнэж байхад С.Ганбаатарын хандивын данс энгийн иргэдийн хэрэглэдэг жирийн л нэг тооны цуглуулга байх жишээний.  Ямар сайндаа л “М.Энхболд 9911-тэй дугаар шигээ данстай болж” гэсэн хошин яриа иргэдийн дунд гарахав. Хөрснөөсөө хэт хөөрч, өөрийг нь тахин шүтсэн вакум орчинд ороод ирэхээр ямар ч лидер улстөрч  навс унадагийг үе үеийн сонгууль харуулаад өгдөг. Ард түмэн тэнэг биш гэдгийг баталсан нүд орой дээр гаргам сонголт ардчилсан сонгуулийн түүхэнд өчнөөнөөрөө бий.

Х.Баттулга мөнгө ихтэй нэр дэвшигч болохоос сонгуулийн пиар нь хүчтэй өрнөж байна. Эх оронч баатарлаг түүхээр хачирласан, нулимстай, хэтрүүлэг  чимэгтэй, өчнөөн мөнгөөр бүтсэн нэвтрүүлгүүдийг нь үзсэн хэн ч “Ийм л хүн төрийн тэргүүн болох ёстой” гэж огшмоор. Сүүлийн үед түүний сурталчилгаанд дайрч давшилсан өнгө аяс хэтрээд байна уу даа гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогдож байгаа. Мөнгөтэй учраас нэр дэвшигчийн хэлсэн мэссэж бүр сонин хэвлэл, сайт, зурагтаар өдөр, шөнөгүй цацагдаж байна.  М.Энхболдод засгийн эрх, мөнгө гээд бүх юм бий. Бүхний эзэн гэдэг нь сурталчилгаанаас нь ч тод харагдаж байгаа. Онгоцоор нисч ч байх шиг. Наад зах нь төрийн албан хаагчид хуйгаараа уулзалтад нь ирж дэмжиж байна. Бүгд Миеэгийн хүүгийн талд гар өргөж  байгаа ийм үед  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар рейтингээрээ Х.Баттулгын ард гэзэг дарсныг юу гэж ойлгох вэ? “Смарт” судалгааны төвийн судалгааны үр дүнгээс харахад М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний гол өрсөлдөгч биш болсон нь цаанаа ямар учиртай юм бол? Өрсөлдөөн Женко, Ганбаатар хоёрын дунд өрнөх болсон цаад шалтгаан юунд байна?

С.Ганбаатарын хувьд улстөрд шинэ хүн биш. 2000 оноос хойш талбайд жагсахаас төрийн ордонд орох хүртлээ улстөрчийн давах ёстой гүвээ, нугачаа бүхнийг туулсан хүн. Ёстой л халуунд халж,  хүйтэнд хөрч, эрх баригчдын өөдөөс цагийн цагт үгээ хэлсээр ирсэн. Тийм болохоор сонгуулийн сурталчилгаа нь даруухан өрнөж байгаа ч рейтингээрээ тэргүүлсэн болов уу.

С.Ганбаатар энэ удаагийн сонгуульд МАХН биш өөр нэг хүчнээс нэр дэвшсэн бол ялахгүй байх эрсдэл өндөр байж мэдэх юм. Гэхдээ улстөрд ир нь ханасан Н.Энхбаяр гэж хүнтэй үнэ цэнээрээ нэгдэж төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь түүний давуу талыг улам тодотгочихлоо гэж үзэх ажиглагдчид ч байна. Иргэд ээлжлэн төр барьж буй МАН, АН-ын улстөрчдөөс залхсан. Газар дороо өчнөөн баялагтай Монголын хувьд гуравхан сая иргэнээ төвөггүй сайхан амьдруулах боломж бий. Ийм боломж байсаар атал давуу талаа ашиглаж, улсынхаа хөгжлийн төлөө зүтгээгүй нь АН, МАН-ын гол алдаа гэдгийг дээр дооргүй ярьж байна. Ийм үед МАНАН-г сарниая, хөгжлийг өөрөөр харъя гэсэн  утгатай уриаг С.Ганбаатар ганцаараа биш цагтаа төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, багагүй зүйл бүтээж ирсэн Н.Энхбаяртай хамт хэлж байгаа нь иргэдээс өндөр оноо авах шалтгаан болсон байх. Мэдээж хөгжих өөр гарц, өөр замыг сонгож, өөр сонголт хийх эрх боломж  бидэнд бий.

Ганбаатар ганцаараа биш гэдгээ сурталчилгааны үеэр харуулж чадаж байна. Намын нөхдөөс нь гадна иргэд түүний хаа явсан газарт бүчиж байгаа нь  хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэдгийг нь бэлхэнээ хэлээд өгч байна.  Нөгөө хоёр шигээ бүхнийг мөнгөөр бүтээх боломжгүй учраас тэр зах дэлгүүрээр явган хэссэн шигээ хийх ажлаа ярьж яваа. Магадгүй нь сул тал гэж хэлж болох энэ байдал нь С.Ганбаатарын давуу тал болсон байж мэдэх юм.  Аавын хүүг басч болдоггүй. Төрийн тэргүүн хэн болох вэ гэдгийг шийдэх сонгуулийн санал авах өдөр ойртож байна. Рейтингээрээ өндөр байгаа энэ үед сунгааны эхэнд яваа хоёрын нэг л өнгөлөх нь гарцаагүй. Засгийн бүх эрх гарт нь төвлөрсөн М.Энхболдын зүгээс хууль бус элдэв арга хэрэглэхгүй бол цаг тулсан ийм цагт сунгааны эхний хоёрын аль нэг нь ялдаг нь  улстөрийн шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

( 10 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 103.10.23.15 ]Монгол улсын иргэн   • 6 сарын 25. 15 цаг 08 минут

Энэ сайт хэтэрхий нэг хүний талд үйлчилсэн сайт гэдэг нь илт тодорхой байна. Хэн ч бодсон гол өрсөлдөөн Энхболд, Баттулга хоёрын хооронд л явагдана

[ 122.201.22.4 ]Монгол   • 6 сарын 21. 18 цаг 23 минут

МАН н мафи Элбэг баабар СБаяр нар Монгол орон ямар ч үндэстэн болсон яадаг юм гэж сурталдах болжээ . Баттулгаас өөр сонголт үгүй боллоо . Монголчуудаа !

[ 202.179.26.215 ]Бат   • 6 сарын 19. 19 цаг 36 минут

Энхболд бол ярих ч хэрэггүй ойлгомжтой Төрөөс төрсөн тэрбумтан. Баттулга хөрөнгө мөнгөөрөө ч заль явуургаараа ч Энхболдыг дагуулахгүй. Энэ олон жил Их хурал Засгийн газарт сайд дарга хийхдээ өөрийнхөө бизнесийн нүдээр алив ажил төслийг хардаг, хэзээ ч одоо суртачилгаанд ярьдаг шигээ зүйлийг АН МАН элбэгдорж нар улс орныг зарж үрж хулгайлж цөлмөж байхад хийж ярьж явсангүйдээ Баттулга. Хүний өнгөрсөн мөрийг хардаа хүмүүсээ. Ганбаатар бол одоо ярьж байгаа зүйлийнхээ төлөө өвөл ч зун ч ордонд ч гадаа ч ярьж зүтгэж тэмцэж явсан 2 нүүргүй хүн.

[ 139.5.216.223 ]Балж   • 6 сарын 19. 6 цаг 12 минут

СОНГУУЛИЙН ДАРАА ЭНЭ САЙТ ТАТАН БУУГДАХ БАЙХ ДАА.

[ 59.153.85.104 ]Зочин   • 6 сарын 18. 20 цаг 05 минут

90жилиин түүхтэй МАХН ганцхан хоногиин настай гишүүнээ Ерөхийлөгчид дэвшүүлж байна гэдэг өөрийн гишүүдээ хэт доромжилсон арай л хэтэрч байгаа хэрэг.

[ 112.72.11.115 ]Зочин   • 6 сарын 17. 17 цаг 22 минут

Энхбаярын гар хөл Ганбаатарыг сонгоход хэцүү

[ 103.26.195.228 ]Зочин   • 6 сарын 16. 22 цаг 18 минут

Aimagt 3 ner devshigchiig ochihod 3 uuland sanal uguh geed bgaa yum shig l haragdaad baih yum . Ene ih maapaantai shuu

[ 103.26.195.228 ]Зочин   • 6 сарын 16. 22 цаг 16 минут

Ene Bol hudal sudalgaa baina oo

[ 27.123.214.126 ]Зочин   • 6 сарын 16. 17 цаг 43 минут

Хахаха. Шаадаг сайт вэ.

[ 103.26.193.217 ]Иргэн   • 6 сарын 16. 14 цаг 00 минут

Хахаха

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.