“Корпорэйт энтертаймент”-ынхан “Намар” шоу тоглолтоо энэ сарын 22-нд толилуулна

9-р сарын 21 - 14 цаг 52 минут

“НАМАР” шоу тоглолт есдүгээр сарын 22-ны өдөр болно. Энэхүү шоу тоглолтын талаар “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн баг есдүгээр сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч Д.Энхбаяр, продюссер Б.Ганхөлөг, М.Болд, event менежер Г.Батцэцэг, маркетингийн менежер Э.Солонго нар оролцож, зохион байгуулж байгаа уран бүтээлийнхээ онцлогоос ярьсан юм.

Oдоогоос жил гаруйн өмнө Монголын хамгийн сүүлийн үеийн концерт заалны нээлт болсон. Тэр үед ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урин нээлтийн “элит тоглолт” болж байсан. Тэр цагаас хойш  Корпорэйт зочид буудлын концертын танхимд маш олон мэргэжлийн тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан юм. “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн төрөл бүрийн уран бүтээлчдээс бүрдсэн баг Монголдоо анх удаа тайз дэлгэц, хөгжим техник, тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн уг концертын танхимд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухайгаа энэ үеэр ярилаа.

Ерөнхий найруулагч Д.Энхбаяр “Монгол хүний сэтгэлгээгээр бүтэж байгаа урлаг, уран бүтээл бол бүгд өв соёлтой холбоотой байдаг. Бид өв соёлоо шингээсэн урлаг, уран бүтээлээ дэлхийд таниулах, мөн өв соёлдоо тулгуурлан орчин үедээ тохируулж бүх төрлийн урлагаа хослуулан олон түмэнд хүргэх нь гол зорилго оршиж байна. …Ер нь урлаг судлаач хүн л заавал судлаач байдаггүй, уран бүтээлч бид ч гэсэн уран бүтээлээ хийхийн тулд байнга судалгаа хийдэг учир судлаачид юм. “ гэж онцлосон юм.

Тус баг нь энэ зун хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын танхим, гэрэл, дуу, дүрс дуугаралтын онцгой шийдэл, гайхалтай найруулгатай тоглолтыг Үндэсний баяр наадмын үеэр хүргэсэн нь гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан талаар энэ үеэр дурдлаа.

Харин намрын улирал ирсэн үеийг тохиолдуулж есдүгээр сарын 22-ны өдөр “Корпорэйт энтертаймент”, “Корпорэйт конвеншн центр” баг нь улирлын ээлжит шоугаараа үндэсний язгуур урлаг, орчин үеийн урлагтай хэрхэн төгс хосолж, уран бүтээл болдогийг харуулах юм байна. Энэхүү бүрэн хэмжээний шоу тоглолт хоёр хэсгээс бүрджээ. Эхний хэсэгт нь хамтлаг, дуучдын үзүүлбэр багтсан бол хоёр дахь хэсэг нь үдэшлэгээр үргэлжлэх юм байна.

“Бүх урлагийг нэгтгэсэн манай баг Монголд танигдаагүй, нээгдээгүй, олон түмэнд ил гараагүй авъяастай, мундаг олон чиглэлийн уран бүтээлчид олон бий. Тэднийг бид олж, дэмжих нь чухал юм. Ер нь бидний уран бүтээлд бүжиг, хөгжим зэрэг бүх урлагийн төрлүүд ч хослон орж байгаа. Тоглолтын оройн үдэшлэгийн үзэгч, зочид уран бүтээлчидтэй хамт амьд хөгжимтэй, зоог, коктейлтэй үдшийг өнгөрүүлнэ. Манай Корпорэйт танхим дэлхийн жишигт нийцсэн бөгөөд 1100 хүний суудалтай. “гэж Б.Ганхөлөг тайлбарлав.

Тэгвэл М.Болд хэлэхдээ “Хамгийн гол нь бид монголын уламжлалт өв соёлоос судалж, урлагтаа шингээж, олон түмэнд хүргэж байгаа юм. Өв соёлоо судлах явцад та бидний сайн мэдэхгүй олон зүйл хадаглагдаж байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс  өв соёлынхоо эдгээр хэсгээс сонгож, бид уран бүтээлээр илэрхийлж байх юм” хэмээн  тодотгож хэллээ.

Х.Онон

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.