Боловсролын хэлтэст өрөөгөө суллаж өгөхийг Иргэдийн хурал дахь АН-ын бүлэгт уриалж байна!

9-р сарын 26 - 21 цаг 49 минут

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэстэй холбоотой шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай нэг асуудал байна. Энэ бол тус хэлтсийн үйл ажиллагаа явуулах байрны тухай юм. Тус хэлтэс нь 2008 оноос эхлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлаж ирсэн нь сургууль, цэцэрлэгүүдтэйгээ ойр байх ажлын шаардлага байдагтай холбоотой.

Тус дүүргийн хүн ам 2016 оны 12-р сарын 31-ний байдлаар 327500-д хүрчээ. Баянзүрхэд боловсролын нийт 244 байгууллага үйл ажиллагаа явуулдагаас цэцэрлэг 196 (үүнээс төрийн өмчийн 40, төрийн бус өмчийн 156), сургууль 48 (үүнээс төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 22) тус тус байна. Сургуулийн өмнөх боловсролын 196 байгууллагад нийт 26,640 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд цэцэрлэгт хамрагдах боломжгүйгээс гэртээ байдаг 5,622 хүүхэд бий. Төрийн болон хувийн өмчийн 48 сургуульд 52,000 орчим хүүхэд сурч байна. Боловсролын хэлтэс нь дарга, мэргэжилтнүүд нийлээд 6-хан хүний орон тоотойгоор энэ том дүүргийн 250 орчим боловсролын байгууллагуудыг хариуцан ажиллаж байгаа нь хэтэрхий ахадсан ачаалал гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Гэтэл 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхээс 2-хон долоо хоногийн өмнө буюу 8-р сарын дундуур дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга                              Б.Амартүвшин нар Боловсролын хэлтсийн 6 ажилтнаа байрнаас нь гаргасан. Тус хэлтсийнхэнд байр, өрөө түрээслэх зардал байхгүй. Ийм учраас Боловсролын хэлтсийн ажилтнууд 9-р сар гарч, хичээлийн шинэ жил эхэлтэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудал, караокэ байрладаг байшинд таньдаг хүнийхээ өрөөнд үнэгүй байрлаж байжээ.

Зураг 1. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн байрлаж байсан байр

Энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийнхэн өөрсдөд нь өгсөн өрөөгөө 9-р сарын 8-ны өдөр Боловсролын хэлтэстээ гарган өгч, түлхүүрийг нь гардуулсан нь талархууштай. Энэ өрөөнд тус хэлтэс өмнө нь байрлаж байжээ.

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тус хэлтэст дахин 1 өрөө хэрэгтэй байгаагаа дарга Цогзолмаа бидэнд хэлсэн юм. 2 газар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тул өнгөрсөн 5 дахь өдөр үлдэж буй хэдэн ажилтнууд арга буюу дүүргийнхээ Тамгын газрын байранд нүүж ирсэн байна.

Зураг 2. Бичиг цаасаа зөөж ирсэн байгаа нь

Зураг 3, 4. Эд хогшил, тавилгаа зөөж авчирсан байдал

Иймд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс АН-ын бүлгийнхэнд өрөөгөө суллан өгч, Боловсролын хэлтсээ оруулах уриалгыг гаргаж, энэхүү уриалгыг дэмжин өнөөдрийн дотор шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.