Авлигын хэрэгт холбогдож, “Ганц худаг”-т морилж байсан Д.Баярсайхан М.Энхболдын эцэс төгсгөлгүй шуналыг гүйцэлдүүлэх ДАРГА болох нь!

9-р сарын 29 - 16 цаг 54 минут

Шуналд хязгаар байдаггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ээ. Үнэхээр ч тийм. Ялангуяа эрх мэдэлд улайран донтож, түүгээрээ дамжуулан хувь эрх ашгаа гүйцэлдүүлж ирсэн хүмүүс эрх мэдэлгүй болчих вий гэхээс үхтлээ айдаг аж. Улмаар ямар ч аргаар хамаагүй, эрх мэдлийнхээ тэн хагасыг ч болов аваад үлдэх гэж үхэн хатан чаргууцалддаг аж. Чухам тэгж увайгүйтэн улайрч буй хүн бол Миеэгомбын Энхболд гэдгийг улстөрийн төдийгүй нийгмийн бүхий л хүрээнд харцгааж байна, харамсан ярьцгааж байна.

Намын удирдлагын эрх мэдлээ нэгэнтээ тавиад тууж буй тэрбээр Хотын бүлгийн толгойлогч гэдэг утгаараа Нийслэл дэх эрх мэдлээ авч үлдэхийн төлөөнөө өөрийн үнэнч албатуудын нэг болох Д.Баярсайханыг НИТХ-ийн даргад зүтгүүлж байна.

Гол нь түүний зүтгүүлээд буй Д.Баярсайхан нь Улаанбаатар урагштай хөгжүүлэхийн төлөө хийж бүтээх хэмжээний өгөгдөлтэй, маневрлан сэтгэх чадвартай, шинийг эрэлхийлэгч, бүтээгч хүн биш юм аа. НИТХ бол нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой бүтэц болохоос биш хувь улстөрчийн бүлэглэлийн эрх мэдлийг гүйцэлдүүлдэг хэрэглүүр байж болохгүй гэдгийг хэвлэлүүд хангалттай олон удаа бичсэн. Д.Баярсайханы суух гээд байгаа суудалд сууж асан Ц.Сандуйгийн тухайд М.Энхболдын утсан хүүхэлдэй байсныг бүгд мэднээ. Тиймээс ч Д.Баярсайхан бол М.Энхболдоос нийслэл рүү илгээж буй шинэ утсан хүүхэлдэй юм.

М.Энхболдын үед нийслэлийн газрын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж, хотын мафи төрхөө нэгэнтээ олсныг судлаачид ч хэлдэг. Тэрчлэн энэ хүнээс Монголын улс төр салж хагацах ёстойг шууд хэлж байгаа хүмүүс олон. Тэгвэл М.Энхболдыг Монголын улстөрөөс үлдэн хөөхийн тулд түүний гар хөл болсон Д.Баярсайханыг НИТХ-ын даргаар суулгаж хэрхэвч болохгүй юмаа.

Сонгино-Хайрханаас угшилтай Д.Баярсайхан өдгөө Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргын албатай. Тэгвэл түүний удирддаг энэ төв нийслэлийн иргэдэд өгөөжтэй байдаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус төвийн 95824323,  89824323,  96024323 гэсэн дугаарын утаснууд нь бүгд холбогдох боломжгүй байдаг. Холбоо барих утас нь хаалттай байдаг төв хэрхэн яаж нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд байдаг нь үнэхээр сонин. За тэгээд нийслэлд жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд байгаа ч юм алга. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн олонх нь хоногийн зээлийн боол болж зовж байгааг иргэдийн бодит байр сууриудаас бэлхнээ харж болно.

Хариуцсан төвийнхөө утсыг ажиллуулж чаддаггүй Д.Баярсайхан НИТХ-ын дарга боллоо гээд юу гийгүүлэх нь ёстой таашгүй юм. Дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй хэдэн жилийн намтар нь түүнийг заавал НИТХ-ыг удирдах чадамжтай хүн гэсэн баталгаа болох нь утгагүй юм. Ангид нэг тааруухан сурлагатай хэрнээ амьтны ая тал олоод яваад байдаг хүүхэд мэр сэр байдаг даа. Д.Баярсайханы хувьд яг л тийм төрлийн хүн. Түүнд НИТХ-ыг удирдан манлайлж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжээний зангараг байхгүй.

Дарга боллоо гэхэд М.Энхболд болон түүний охиноор л залуулж таарах биз. Ер нь Д.Баярсайхан гуай НИТХ-ын дарга болно гэж өвчигнөж байгаа энэ үед Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн яаж дэмжээд гийгүүлээд байгааг нь хэвлэлийнхэн нягт нямбай тодруулах шаардлагатай юм.  

За мөн Д.Баярсайханы хувь бизнестэй холбоотой сэдэв ч олны анхаарлыг татаж байна. Драгон төвийн эзэн, Саппоро-гийн хойд талд  дэн буудлууд ажиллуулдаг гэхчлэн бохир зүйлстэй түүний нэр холбогддог. Үүнээс гадна тэрбээр АВЛИГА-ын хэрэгт холбогдож байсан бараан намтартай.

 

НИТХ-ыг удирдах ЭРХГҮЙ хүн!

Д.Баярсайхан гэж энэ эмэгтэйд М.Энхболдтой ижил төстэй зүйл бий аж. Юу гэхээр газрын наймаа хийж, авлига авсан хэрэгт тэр холбогдож байв. СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан, “Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нарт холбогдох  эрүүгийн хэргийг СХД-ийн шүүх одоогоос 7 жилийн өмнө хэлэлцэн, хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхийн энэ шийдвэрийн цаана эрх мэдэлтнүүдийн нөлөөлөл байгаа талаар эх сурвалжууд хэлж ярьж байсан баримтууд бий. Хэргийн ллах дүгнэлтэнд өгүүлснээр бол  Сонгино хайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх 4 га газрыг “Сититакси” ХХК-ийн эзэмшилд олгуулахаар амалж, 2008 оны 2-р сарын 13-ны өдөр 20000 ам.доллар, 2008 оны 2 сарын 29-ний өдөр 60000 ам.доллар  буюу  тухайн үеийн ханшаар нийт 93 737 000 төгрөгийн хээл хахууль авсан нь тогтоогдсон бол “Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нар газар авах зорилгоор хахууль өгсөн гэсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг нотлогдож, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар шүүгдэгч Доржготов мэдүүлэхдээ, компанийн эзэмшил газар худалдан авахаар Мөнхбаатар гэдэг залуутай тохиролцон, гэрчилгээ авахдаа 20,000 ам.дол, дараа нь 60,000 ам.доллар өгсөн. Дээрх мөнгийг Уянга авч явсан бөгөөд би Уянгыг Мөнхбаатарт мөнгөө өгч, гэрчилгээ авсан гэж ойлгодог гэсэн байдаг. Харин шүүгдэгч Д.Баярсайхан мэдүүлэхдээ “Мөнхбаатар Баянголын аман дахь 4 га газрыг зарахаар бичиг баримтыг нь бэлэн болгосон тул та захирамжийг авч гэрээ хийлгэн “Сититакси” ХХК-д өгч тус болооч гэж гуйсан ёсоор би газрын гэрчилгээг гэрээний хамт бичүүлж уг баримтыг Уянгад өгч, түүнээс 20,000 ам.доллар авч маргааш нь Мөнхбаатарт өгсөн юм” гэж мэдүүлсэн байдаг аж.

Харин Н.Уянга нь уг 20,000 ам.доллаыг Д.Баярсайханд 1-р хорооллын Саппорогийн арын байрны гадаа машин дотор уулзаж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр батлагдсан байдаг юм байна. Н.Уянга нь  төрсөн ахтайгаа  Д.Баярсайханд 60 000 ам.доллар өгсөн гэж мэдүүлжээ.

 “Сити такси” ХХК-ийн санхүүгийн тайланд газар худалдан авахаар 80,000 ам.доллар  зарлагын баримт тусгагдсан байдаг байна. За харин Д.Баярсайхан хатагтай тус больё гэсэн сэтгэлээр л гуйлгаар туслачихсан ухааны юм ярьдаг аж. 2 сар гаруйн хугацаанд Ганц худагт уг хэргээр хоригдож байсан намтар түүнд бий.

Ийм л бараан түүхтэй хүн НИТХ-ыг удирдах гээд зүтгээд байна. Ард нь М.Энхболд асаалттай танк шиг зогсож байна.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.