“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгджээ

10-р сарын 3 - 8 цаг 35 минут

 

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог давуу тал нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, САМО институт, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаас оролцож өөрийн байгууллагын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг сурталчлан оролцсон юм. Мөн Монголын зөгийчөд, зөгийн аж ахуй түүнээс гарч буй бүтээгдэхүүн болох Монгол зөгийн балыг өргөнөөр танилцуулсан нь зохион байгуулагч болон хэрэглэгчдийн хувьд шинэлэг болж өнгөрлөө.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”,  “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг,  “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид

“Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах”  бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.

Мөн энэ жилээс эхлэн  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “ГРАН ПРИ” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Шимт газар” ХХК-ийн “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “ГРАН ПРИ” шагналын эзэн боллоо.

 
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.