С.ЭНХБУЛАГ : Уран Сайхны Их сургуулийн 80 жил гэдэг бол Монголын хөгжмийн урлагийн түүх юм

10-р сарын 9 - 16 цаг 10 минут
С.ЭНХБУЛАГ : Уран Сайхны Их сургуулийн 80 жил гэдэг бол Монголын хөгжмийн урлагийн түүх юм
Зочин:
С.Энхбулаг
Байгууллага:
Хөгжим бүжгийн коллеж
Албан тушаал:
Уран сайхны удирдагч, хөгжим судлаач
Ажиллах арга барил:
Зарчимч, хариуцлагатай, шударга байх

 

Улсын хэмжээнд мэргэжлийн дуучин, бүжигчин, циркчин гээд үе үеийн суутнуудыгөлгийдсөн С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж нь Монгол Улсыконсерватори болсон. Тус Урлагийн их сургууль нь 80 жилийнхээ ойг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулаад байна. Энэ талаар тус сургуулийн Уран сайхны удирдагч, хөгжим судлаач С.Энхбулагтай ярилцсанаа хүргэж байна.

Гэрэл зургийг:
М.Жавзмаа
Ярилцсан сэтгүүлч:
М.Жавзмаа

 
НЭГ. Монголын урлагийн 80 жилийн ой гэдэг утгаараа сонгодог урлагийн тоглолтыг хийнэ

 

Юуны өмнө танай хамт олонд 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөгжим Бүжгийн Коллеж маань 80 жилийн ойгоороо Консерватори болсон нь нэг том шат ахих боломж бүрдсэн гэж харж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

Баярлалаа. Нэрний хувьд эхлээд зөв ойлголттой байх хэрэгтэй. Консерватори байгуулагдаад 1 сар болчихоод яагаад 80 жилийн ой тэмдэглэж байгаа юм бэ гэсэн шүүмжлэл зарим хүмүүсээс ирж байсан юм. Тиймээс бид 80 жилийн ойгоо “Уран сайхны сургууль- Монгол улсын Консерваторийн 80 жилийн ой” гэж нэрлэсэн.

Манай сургууль 1937 онд байгуулагдснаас хойш долоон удаа нэрээ сольсон байдаг. Тухайн үеийн “Бөмбөгөр театр” буюу Улсын төв театр гэж байх үед театрын хүний нөөц бэлтгэх зорилгоордэргэдээ Уран сайхны сургуулийг байгуулж байсан түүхтэй. Тэр үед төв театрын багш нар хичээл зааж, сурагчид нь театрын тоглолтонд оролцдог байсан гэдэг. Харин одоогийн Консерватори гэдэг нь хөгжмийн дээд сургууль гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ангилал дэвшиж их суруулийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Энэхүү 80 жилийн түүх нь манай сургуулийн түүх төдийгүй орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн түүх юм. Учир нь энэ сургуулийн үе үеийн 8000 гаруй төгсөгчид Монгол улсын мэргэжлийн урлагийн байгууллагын 95 хувийг эзэлж байна. Ер нь манай сургуулийн хувьд бага, дунд, ахлах, бакалаврын гэсэн шаталсан сургалттай байсан. Харин Консерватори болсноор бага ангиас ахлах анги хүртэл тусдаа Хөгжим бүжгийн коллеж гэж үлдээд, бакалавр нь биеэ даасан сургууль болж байгаа юм. Мэргэжлийн сургууль учраас шалгуур өндөртэй байдаг.

Ойн арга хэмжээ нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ 10 дугаар сард ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?

Саяхан 9 дүээр сарын 15-нд манай сургуулийн төгсөгчид болох Монголын рок попын хамтлаг дуучдын нэгдсэн тоглолт амжилттай зохион байгуулагдсан.

Ойн арга хэмжээ үргэлжлэн энэ сарын 11-нд буюу лхагва гарагт ДБЭТ-ын тайзнаа Хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “Охь-дээж” болсон бүтээлүүдийг эгшиглүүлэх юм.

Мөн бид ойн хүрээнд “Уран сайхны сургуулийн 80 жил - Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 90 жил” арга хэмжээг ирэх 11 дүгээр сарын 1-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр театр нь 1927 онд байгуулагдснаас 10 жилийн дараа Уран сайхны сургууль байгуулагдаж байсан учраас энэ хоёр байгууллага бол салшгүй холбоотой юм. Тиймээс энэ хоёр байгууллагын түүхийг харуулсан архивын материал болон зургийн үзэсгэлэнг танилцуулна.

Түүнчлэн 1930-аад оны соёл урлагийн тухай пянз, дектафоны бичлэгээр үзүүлэхээс гадна Бөмбөгөр театрын тухай баримтат киног үзүүлэх, лекц тавих зэрэг ирэх сарын 11-ийг хүртэл олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Ийнхүү 11 дүгээр сарын 11-нд ойн нэгдсэн арга хэмжээ болно. Ойн нэгдсэн арга хэмжээгээрээ Урлагийн сургуулийн ой гэхээсээ илүү Монголын урлагийн 80 жилийн ой гэдэг утгаараа сонгодог урлагийн тоглолтыг хийх болно.

Сонгодог урлагийн тоглолтын маркетингийн ажлыг UB Art Gallery-н хамт олон хариуцан ажиллаж байна. Тоглолтын хувьд арай өвөрмөц байдлаар зохион байгуулах үүднээс зөвхөн зааланд орж концерт үзэх бус сонгодог театрын орчинг бүрдүүлж, завсарлагааг арай урт хугацаатай байхаар зохион байгуулна.

 

 
 

 

 
ХОЁР. Хөгжим гэдэг бол онцгой зүйл

Arslan.mn

Одоо тус сургуульд хичнээн суралцагч суралцаж байна вэ?

Манай сургууль 1000 гаруй суралцагчид, 300 гаруй багш, ажилчидтай. Багш нарын хувьд залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийнхэн багшилж байна. Консерваторит ихэвчлэн 55-60 насны ахмад багш нар маань хичээлээ заагаад явж байна.

Сүүлийн үед Монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог, үздэг болсон байна. Энэ талаар таны бодол?

Энэ бол маш зөв зүйл. Миний хувьд урлагийн бүх төрлийг сонирхдог. Тэр дундаа өөрийн мэргэжил болоод ч тэр үү хөгжмийн урлагийг илүү онцгой урлаг гэж үздэг. Хөгжмийн урлаг дундаа сонгодог урлаг бол бүр онцгой урлаг. Саяхан ОХУ-ын судлаачид хөгжмийн урлагийнханы амьдралын хэв маягийг судалсан байдаг. Тус судалгаанаас хөгжимчид хамгийн урт насалдаг гэсэн дүн гарсан. Хөгжимчид дундаа сонгодог хөгжим тоглодог хүмүүсээс босоо ятга тоглодог хүмүүс илүү урт насалдаг гэсэн сонирхолтой дүн гарсан байна. Энэ нь хөгжмийн урлаг бол онцгой зүйл гэдгийн бас нэгэн баталгаа нь гэж бодож байна. Өнөөдөр манай улсад сонгодог урлагийг сонсдог болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Нөгөө талаар үйлчилгээний байгууллагууд ямар ая явуулж байна гэдгээс хамаараад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс үзэхэд хөгжим хүнд ямар их нөлөөлдөгийг харж болно.
Манай сургуулийн хувьд олон улсын уралдаанд  бага, дунд ангийн сурагчид түлхүү оролцдог. Учир нь хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хөгжмийн тухай хичээл заалгаж байгаа учраас хүүхдийг дэлгэж, задалж урлагийн хүн болгоно гэдэг бол ид шидтэй ажил юм. Олон улсад очиход манай хүүхдүүд үнэхээр онцгой байж чаддаг. Хүүхдийг багаас нь хөгжмийн урлагаар хичээллүүлж эхлэхээр хөгжмийг ойлгох гэхээсээ илүүтэй мэдэрдэг болдог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.