Монгол Улсын өмнөд бүс 50мВт чадалтай САЛХИН цахилгаан станцтай боллоо

10-р сарын 9 - 16 цаг 20 минут

 

 

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төсөл Клин Энержи Ази ХХК болон mүүний хувьцаа эзэмшигчид болох Ньюком ХХК, СофтБанк Энержи Корпораци нь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (цаашид “ЖАЙКА” гэх) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (цаашид “ЕСБХБ” гэх)-тай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын чадалтай Салхин цахилгаан станцыг барьж байгуулах төслийн ажлыг амжилттай дуусган 2017 оны 10-р сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

 

Клин Энержи Ази ХХК нь Цэций Салхин Цахилгаан Станцын барилга угсралтын ажлыг төслийн талбарт 2016 оны 9-р сард эхлүүлснээс хойш яг нэг жилийн дараа 25 салхин турбины угсралт, суурилуулалт, Цэций дэд станц болон тус станцыг Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 32 км гаруй урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах туршилтыг амжилттай гүйцэтгэн нээлтээ хийсэн томоохон үйл явдал боллоо. Энэ оны 9-р сард барилга угсралтын ажлыг 900,000 хүн цаг аваар осолгүй ажилласан амжилттайгаар Цэций Салхин Цахилгаан Станцын нээлтийг хийв. Тус төслийн хувьд барилга угсралтын ажил нь анх төлөвлөсөн хугацаанаас даруй 3 сарын өмнө дууссан төдийгүй барилга угсралтын ажлын явцад ойролцоогоор 500 орчим хүн ажилласнаас 95% нь Монгол ажилтнууд байлаа.

 

Клин Энержи Ази ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд (Захиргаа орших газар: Улаанбаатар хот, Гүйцэтгэх захирал: Энхцэцэгийн Орчлон, цаашид “Клин Энержи Ази” гэх) тус компанийн хувьцаа эзэмшигчид нь Монголын Ньюком ХХК (харилцаа холбоо, эрчим хүчний групп компани) болон Японы Софтбанк Групп Корпораци (харилцаа холбоо, технологийн групп компани)-ийн охин компани болох СБ Энержи Корпораци болно.

Монгол Улс нь дэлхийд хүн амын нягтаршлаараа хамгийн багад тооцогддог улсуудын нэг бөгөөд хахир хатуу өвлийн улиралтай тул хүн ардаа, нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй оршин суугчдыг цахилгаан, дулаанаар хангахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг. Хэдий тийм боловч Монгол Улс нь салхины эрчим хүчээр цахилгаан гаргах томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд 1,100 Гегаватт гаруй чадлыг суурилуулах (эх сурвалж: Эрчим Хүчний Яам, Монгол Улс, 2016) бололцоотой бөгөөд Монгол орны өмнөд болон зүүн бүс нутагт салхины эрчим хүчний нөөц ихтэй.

 

Тухайлбал, 13 аймгийн нутагт дэвсгэрт 20,000 Мегаваттаас дээш мөн 9 аймгийн нутаг дэвсгэрт 50,000 Мегаваттаас дээш салхины эрчим хүчний нөөцтэй байдаг бол Өмнөговь аймгийн нутагт дэвсгэр дангаараа 300,000 Мегаваттын салхин эрчим хүчний нөөцтэй. Цэций Салхин Цахилгаан Станц нь Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай 2 дахь Салхин Цахилгаан Станц болж байгаа бөгөөд Монгол Улс дахь цахилгааны эрэлт хэрэгцээг Монгол орны байгаль экологит ээлтэй, шавхагдашгүй, цэвэр эрчим хүчний нөөцөөр хангахад хувь нэмрээ оруулах юм. 50 Мегаваттын чадалтай Цэций Салхин цахилгаан станцын төслийг ЖАЙКА болон ЕСБХБ- ын зээлээр санхүүжүүлсэн.Энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн хувьд хилийн чанадад хувийн хэвшилд зээл олгон хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл нь болж байгаагаараа онцлогтой юм.

Клин Энержи Ази ХХК нь 2014 онд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ (ЦДҮС)-тэй хамтран цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээ болон Монгол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Сэргээгдэх Эрчим Хүчний тухай хууль, 2015 онд баталсан Төрөөс Эрчим Хүчний Талаар Баримтлах Бодлого нь Клин Энержи Ази ХХК-н хувьд Цэций Салхин Цахилгаан Станцын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах гол хүчин зүйл болсон юм.

Цэций Салхин цахилгаан станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, тус Салхин Цахилгаан Станцын төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонноор бууруулж, жилд 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх болохыг тооцож тогтоосон байна. Монгол Улсын өмнөд бүс нутагт орших Цэций Салхин Цахилгаан Станц ашиглалтад орсноор мөн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг цаашид хөгжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах юм.

 

Салхин цахилгаан станцын талаарх товч мэдээлэл:

Байршил Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Хүчин чадал 50 Мегаватт: тус бүр нь 2.0 Мегаваттын чадалтай 25ш салхин турбин генератор 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.cea.mnwww.newcom.mn веб сайтаас авна уу.

Гэрэл зургууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 59.153.112.89 ]bol   • 11 сарын 3. 1 цаг 03 минут

SHUVUU MORGOJ UHDEG HUN SHIG BODOJ CHADAHGU

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.