Нийслэлийн байгаль орчны газрынхан гурав дахь шонхроо байгальд нь тавилаа

10-р сарын 12 - 9 цаг 34 минут

Есдүгээр сарын эхээр “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу төмөр замын арктай шар байрны орчимд хумс нь тайрагдаж, нисэх чадваргүй болсон начин шонхор шувуу байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу Байгаль орчны газрын мэргэжилтэн болон амьтны мэргэжлийн байгууллагын ажилтан нар газар дээр нь очжээ. 

Улмаар начин шонхрыг мал эмнэлгийн байгууллагад хүргэж үзлэгт хамруулахад ямар нэгэн халдварт өвчин байхгүй боловч хумсаа тайруулснаас болоод өөрөөрөө хоол тэжээлээ олж амьдрах чадваргүй болсон гэж эмнэлгээс дүгнэсэн байна.

Зориулалтын байранд сар гаруй тэжээн тэнхрүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцан ажилласны үр дүнд начин шонхор өөрөө идэш тэжээлээ олж идэх чадвартай болсон гэж амьтны мэргэжлийн байгууллагаас үзэн Байгаль орчны газар, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтнүүд тусгай хамгаалалтай газар нутаг болох Богд хан ууланд энэ сарын 10-ны өдөр тавьжээ. 

Тиймээс зориулалтын байранд сар гаруй тэжээн тэнхрүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцан ажилласны үр дүнд начин шонхор өөрөө идэш тэжээлээ олж идэх чадвартай болсон гэж амьтны мэргэжлийн байгууллагаас үзэн Байгаль орчны газар, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтнүүд тусгай хамгаалалтай газар нутаг болох Богд хан ууланд энэ сарын 10-ны өдөр тавьжээ. 

Сүүлийн гурван сарын хугацаанд Байгаль орчны газраас  гурван шонхор, нэг бүргэдийг эмчлэн, байгальд буцаан тавьсан бөгөөд намрын улиралд энэ төрлийн зөрчил ихээр гарах болжээ. Тиймээс иргэд болон холбогдох албаныхан цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо2017, 5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг2017, 5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй2017, 5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана2017, 5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ2017, 5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл2017, 5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь2017, 5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...2017, 5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана2017, 5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ2017, 5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь2017, 5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно2017, 5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ2017, 5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР2017, 5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа2017, 5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)2017, 5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй2017, 5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу2017, 5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв2017, 5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна2017, 5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2018.