Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш 7 дахин өсч, амжилт тогтоолоо

10-р сарын 12 - 20 цаг 55 минут

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг Топ-20 индекс гэж тодотгодог. 
 
Тэбээр 2000 оноос хойш  Топ-20 индексийг манлайлсан үзүүлэлтээ хадгалж, тэр чинээгээрээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн компани бол Орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК юм. 
 
Тэгвэл "Тавантолгой" ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 7 дахин өсч, өнгөрсөн онуудаас дээд амжилтыг тогтоогоод байгаа ажээ. Орон нутгийн өмчит гэх тодотголтой тус компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 78.67 хувийн өсөлтөөр тэргүүлж буйг "Marketinfo” мэдээлсэн байдаг. 
 
Тэрээр 2017 оны 10 сарын 6-ны өдрийн арилжааны байдлаар I-р ангилалд  4 компаний нийт 42,208 ширхэг хувьцаа 18,112,455 төгрөгөөр арилжлагдснаас тус компанийн хувьцааны хаалтын ханш 9,045 төгрөг,  3,05 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ нь 9450 төгрөгөөр хэмжигдэж, улмаар Орон нутгийн өмчийн оролцоотой "Тавантолгой" ХК-ийн хувьцааны зэрэглэл 1-р зэрэг болжээ. Энэ бол улсын эдийн засаг амаргүй байгаа цаг үед сайхан мэдээ.
 
Цаашид энэ зэрэглэлээ хадгалаад, менежтэнтээ алдалгүй явбал "Тавантолгой" ХК-ийн орон нутагтаа оруулах хувь нэмэр улам өсөх биз ээ.  
 
Тухайн тоон мэдээлэл буюу компанийн хувьцааны хаалтын ханш, хувийн өсөлт, зах зээлийн үнэлгээг та Монголын  хөрөнгийн биржийн цахим хуудас болон доорх хүснэгтээс харж болох юм. Түүнчлэн тус компаний хувьцааны ханш он гараад 7 дахин өсч, амжилт тогтоогоод байгааг дахин тодотгоё.
 
Нүүрсний ханш унаж, нөхцөл байдал тааруу байгаа энэ үед тус компанийн бодлого зөв байж, үйл ажиллагааны үр ашиг нь өндөр байгаа нь сайшаалтай хэрэг. 

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханшид сэргэсэн нь, за мөн компанийн удирдлагууд зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн арга хэмжээ авч ажилласан зэрэг хүчин зүйлүүд нь Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Ер нь "Тавантолгой”-н ордоос олборлолт хийдэг орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай ажиллаж байгааг дуулгах нь зүйтэй болов уу.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо2017, 5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг2017, 5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй2017, 5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана2017, 5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ2017, 5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл2017, 5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь2017, 5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...2017, 5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана2017, 5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ2017, 5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь2017, 5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно2017, 5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ2017, 5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР2017, 5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа2017, 5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)2017, 5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй2017, 5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу2017, 5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв2017, 5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна2017, 5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2018.