Нийтлэл

Муу нүүрт4 сар 5. 10:24

Социализм Монголд ид оргилдоо хүрэн мандаж байх үед жилд таван уран сайхны кино бүтээдэг байжээ. Сайн муугаас нь үл хамаараад бид бүгдийг нь үзнэ

Ноёны бөх унаж болохгүй, дахин барилдуул!3 сар 6. 12:13

Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” Ноён Ши Гаунг Руан гэгчийн талаар өмнө нь мэдээлсэн билээ.Чөлөөт зах зээлийн гэхээсээ мөнгө, нөлөөлөл ноёрхсон “эдийн засаг”-ийн дүр зураг илүүтэй харагдаж буй өнөөгийн Монгол Улсад дур зоргоороо авирлаж, хүссэнээ савартаа атгаж чадаж буй  хүн бол Ши Гаунг Руан гэдгийг дахиад хэлье. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэх хандлага бий

Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Д.Жаргалсайханы нэр холбогдсон асуудлууд хэрхсэн бэ?2 сар 18. 11:56

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг  Д.Жаргалсайхан гэж нөхөр бий.   “Цахилгаан Тээвэр” компанийн удирдлага байсан тэрбээр  төрийн өмчийн компанийг хувийн эрх ашигтаа нийцүүлэн ажиллаж ирсэн гэх асуудалд холбогдож байсан билээ

Миний Чингис бусдынхаас өөр өө2015, 9 сар 10. 13:01

АШДЫН БЭЛГЭДЭЛ. Монголчууд их олон “Чингис”-тэй. Монголын хүн бүр өөр өөрийн өмчилдөг “Миний Чингис”-тэй . Надад бас “Миний Чингис” гэж бий. Тэр бол миний оюуны өмч. Би өөрийнхөө Чингисийг санаанаасаа зохиогоогүй. Түүнийг “Монголын нууц товчоо”-ны шарласан хуудсыг дахин дахин эргүүлж байгаад олж авсан .

АСЕМ-ын 150 тэрбумаас 120-ийг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлснийг болиулжээ2015, 9 сар 10. 7:30

Л.Эрдэнэчимэгийн ахалсан вексель шалгах ажлын хэсгийн ажлын гол үр дүн нь  “MCS” нарын гурван компанийн векселийн мөнгөн дүн 70 тэрбум бөгөөд энэ нь нийт санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлснийг илрүүлсэн явдал байлаа. Өөрөөр хэлбэл АСЕМ-ын чуулгад зориулсан “зочид буудлуудыг бэлтгэхэд зориулсан” 150 тэрбумаас 120 тэрбумыг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлсэн учраас вексель бичихгүй байх жагсаалтад торойж хоцорчээ.

Р.Бурмаа сайд зөвхөн “Цандэлэгийн синдром” биш, талх иддэг хүн бүрийн синдром боллоо2015, 9 сар 8. 11:25

Р.Бурмааг өмөөрч ханалаа. Одоо үнэхээр “өлсөж” байна. Тээр жил гэхэд дэндүү ойрхон 2009 оны намар Оюутолгойн гэрээ ч зурагдаж, Атрын гуравдугаар аян ч амжилттай өрнөж нэг их халгиж цалгин “үсрэнгүй” хөгжиж билээ. Тухайн үеийн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь 255.5 мянган га газраас үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ёстой. Урьдчилсан балансаар 355.5 мянган тонныг хураах нь гээд ярьж байсан нь зүүд мэт санагдана.

Чуулган ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хориг болон сайд нарын томилгоог хэлэлцэнэ2015, 9 сар 5. 11:36

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр зургаан сайдын нэрсийг өргөн барив. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Ингэснээр удаан хүлээлт үүсгээд байсан сайд нар удахгүй ажилдаа томилогдох бололтой.

Ерөнхий сайд аа! “Бүр цаад эзэн” нь Таны зөвлөх байжээ2015, 9 сар 1. 9:17

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 27-нд АСЕМ-ын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэнд өмнө нь өгсөн үүрэг даалгавраа шалгах зорилгоор уулзахдаа нэгэн “сюрприз”-ыг барьсан юм. Энэ нь хэн ч үл мэдэх “Хүннү Лорд” компани олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий “Access” сэтгүүлийг албадан шахсаныг чинь мэдсэн шүү хэмээн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг бүлтэгнүүлсэн явдал байв. Юун АСЕМ манатай ямар өндөр үнэтэй сэтгүүл вэ, улсын онцгой бүсэд яагаад тэдэнд сэтгүүлээ сурталчлах, албадан худалдах боломж олгов болоод явчихав. Сандарсан М.Даваажав “Яамны зөвшөөрлөөр...” гээд ээрч муурч, харин яамныхан “Яаманд тийм үүрэг байхгүй, мэдэхгүй” гэж няцаах нь тэр. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа айхавтар хилэгнэж төрийн албан хаагчийг загнаж байгаа нь энэ. Магадгүй хар нялхаасаа шахам Ардчилсан намтай амьдралаа холбосон түүний хувьд “МАН-ын сайдтай” болохоор нь Зам тээврийн яам бүр ч “худалч, хулгайч” мэт харагдаж хилэгнэсэн байж болох юм.

“МТЗ”-г “Эрдэнэс Монголд” шилжүүлэх асуудлаар яамдаас санал аваагүй байна2015, 8 сар 31. 9:53

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “МТЗ” Төрийн өмчит компанийг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл дуулиан тариад амралтын өдрүүдтэй золгосон. Дээрх мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж “МТЗ-г “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь” гэцгээсэн юм. Харин албаны эх сурвалжуудын мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээр дурдсан асуудлыг хэлэлцэх боломжгүй. Учир нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийн тулд эхлээд яамдын саналыг авах ёстой. Гэтэл нэг ч яаманд дээрх асуудлаар санал авах бичиг ирээгүй аж. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй гэлээ.

Их хурлын даргаас Ч.Сайханбилэгт барьсан шинэ "бэлэг"2015, 8 сар 26. 9:04

Намрын өдрүүд ч халуун үргэлжилж байна. Улс төрийн “тоглоом” ч хатуухан өрнөж байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийж “Намрын чуулган болтол сайдуудын асуудал яригдахгүй гэсэн. Бүр тодруулбал, тэрбээр “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Ч.Сайханбилэг сахил хүртэх гээд шал дордов2015, 8 сар 25. 11:45

Ардчилсан намынхны буянаар түмэн олон наадмаас хойш ер уйдсангүй. Учир нь төрийн гурван өндөрлөгийн хооронд өрнөсөн улс төрийн томоохон хэмжээний “хошин жүжиг” үзээд ард түмэн “элгээ хөштөл инээж, нулимсаа гартал ханиаж” байна гэнэ, цаана чинь. Ардын намын сайд нарыг “сандал, ширээтэй зууралддаг”, “ажил хийлгэдэггүй” хэмээн шалтаглаж Ерөнхий сайдыг эзгүй хойгуур намынхан нь сэм хуйвалдаж, нам хэлэлцэж байгаад “хөөх” шийдвэр гаргачихсан. Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-ийн эхний үзэгдлийн гол дүр нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд байлаа. Харин эсрэг дүрийн гол баатар нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байв. Тэрбээр МАН-ын зургаан сайдыг огцруулахгүй, цээжээрээ хамгаална гэсэн утгатай зүйл ярьсан нь З.Энхболдын дургүйг ихэд хүргэсэн. Улмаар ардчилагч хоёрын маргаан “хамгийн том” хүний чихэнд хүрч УИХ-д суудалтай намын дарга нарыг цуглахад хүргэсэн юм. Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-ийн гол дүр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, харин эсрэг талын гол дүр нь З.Энхболд байлаа.

“MCS”-ээр “АСЕМ Вилла”-г бариулах хөрөнгийг ямар хурдан шийдэж өгөв өө2015, 8 сар 24. 13:34

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим шийдвэрийг харахаар “Алтангадас” фракцид төдийгүй, MCS-т хэрхэн үйлчилж, асуудлыг онцгой хурдан шийдэж өгч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хаана хэрэгжиж байна вэ хэмээн хашгирмаар санагдуулах аж.

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар санал асуулга явуулна2015, 8 сар 24. 9:36

Сүхбаатарын талбайг “Чингисийнх” болгож өөрчлөх шийдвэрийг 2013 оны долдугаар сард НИТХ гаргаж байлаа. Хэдийгээр тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэмгийлэн энэ шийдвэрээ баталгаажуулж байв.

Г.Батхүү дэд бүтцийн салбараар гурван удаа тоглох эрхтэй юу2015, 8 сар 22. 14:28

Засгийн газрын зургаан сайдын гурвыг нь АН-аас томилохоор тохиролцсон нь тус намынхныг дахин хоорондоо “байлдахад” хүрэв. Х.Батхүү, Х.Баттулга гэдэг хоёр хүний хооронд энэ тулаан өрнөж буй ч хараад сууж байгаа намынхаа бусад фракцийнхныг төдийгүй эцсийн мөчид их хурлаар батлагдахад кноп дарах парламент тэр чигээрээ талцаж байна.   Г.Батхүү туршлагатай

Загалмайлсан авлигачид АТГ-тай бус, Ерөнхийлөгчийн хоригтой тэмцэж байна2015, 8 сар 20. 15:21

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Н.Энхбаярт Улсын дээд шүүх 2.6 жилийн ял оноохдоо “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр онц их хэмжээний хохирол учруулсан, Японы бурхны шашны “Агоншү” байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг завшсан гэх үйлдлийг хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.

Баатар даргын балагтай шинэчлэл2015, 8 сар 19. 11:25

Нийслэлийн Нийтийн тээврийн шинэчлэл, Баатар даргын балагтай шинэчлэлийн “ачаар” нийслэлчүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд багагүй бухимдав. Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудын чиглэл тодорхойгүй, алслагдсан дүүргийн иргэд хоёр дахин их мөнгө төлж байгаа зэрэг асуудалд иргэд дургүйцэж байсан юм. Буудал дээр зогсох иргэдийн дунд “Энэ хаашаа явах автобус вэ”, “Долоон буудал орох уу”, “Багшийн дээд явах уу”, “Зайсан руу хэдэн номерийн автобус явж байгаа бол” гэсэн хариултгүй асуулт хөвөрнө. 

Найрын ширээний ууц багадлаа, шинэ ууц тавих уу2015, 8 сар 19. 7:30

Ууц таллах цаг боллоо. Наадмууд өндөрлөж төгсгөлд нь найраа хийж ууцаа таллах болтол бөөн хэрүүл. Нанчилдаангүй найрыг ямар найр гэхэв гэгчээр бас гар зөрүүлээд авсан сураг ч дуулдах. Одоо яах вэ. Алив, дахиад ууц авчраад тэгш сайхан хуваагаад тараая, өөр арга байхгүй. Эсвэл арай том “ууц” хэрэгтэй болов.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.