Намууд

Зүүнбаян-Улаан сумын иргэд МАН-аас илгээсэн захидалд хариу өглөө2015, 9 сар 11. 13:48

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 10 гаруй иргэдийн төлөөлөл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нартай уулзаж, “Бид хамтдаа” аяны хүрээнд найман зүг дөрвөн зовхист суугаа иргэдэд Монгол Ардын намаас илгээсэн захидлын хариугаа биеэр ирж гардуулж өглөө. Ахмадууд нийслэлд ирж Төрийн ордонтой танилцаж, бурхан шүтээндээ мөргөөд өнөө орой урлагийн тоглолт үзэх төлөвлөгөөтэй байгаа ажээ

Ж.Батзандан гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзана2015, 9 сар 10. 15:25

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэд сонгогчидтой  хийх уулзалтаа  2015 оны 9 дүгээр  сарын 11-нээс  эхлэж, Баянзүрх, Налайх дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар болжээ.

Хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэв2015, 9 сар 10. 14:45

Өнөөдөр МАХН-ын удирдлага, гишүүд дэмжичгдийн хамтаар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний дурсгалыг хүндэтгэлээ. Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, БСШУ-ы Дэд сайд Б.Тулга, тус намын Нарийн бичгийн дарга нар гишүүд дэмжигчдийн хамтаар байлцлаа.

Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа2015, 9 сар 10. 13:50

            УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар оролцож, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дахин шаардлаа.             Учир нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийх санал санаачилгыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн сард Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна

Улс төрийн намууд хамтарч 2012 оны Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ2015, 9 сар 9. 14:02

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хагаралдаж байдаг Монголын улс төрийн намууд МАН-ын санаачилгаар түүхэндээ анх удаа нэгдэж Сонгуулийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. МАН-ын дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас намууд Сонгуулийн хуулийг боловсруулах нам, намаас нэгээс гурван хүн багтсан нийтдээ 22 намын 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Төрийн дээдсүүдэд илгээх захидал2015, 9 сар 9. 12:41

Захидал гэдэг уг нь амар мэндийг эрж эхэлдэг шиг санагдана. Гэтэл би тэгж бичиж эхлэх гэсэн чинь яагаад ч юм болж өгдөггүйээ!

Өршөөлийн хуулийн талаарх гишүүдийн байр суурь2015, 9 сар 8. 14:48

Олны анхаарлын төвд байгаа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв2015, 9 сар 8. 14:26

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.09.08/ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах болсон гурван үндэслэлийн талаар сэтгүүлчдэд танилцуулав

МАН-ын генсек Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна2015, 9 сар 8. 13:36

 МАН-ын урилгаар улс төрийн намын удирдлагууд өнгөрсөн пүрэв гаригт Төрийн ордонд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцсон билээ. Энэ уулзалтаас улс төрийн намуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон Сонгуулийн хуулийн ажлын хэсэг байгуулж, үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар удирдуулж, ажиллахаар болсон

Хаалттай протколыг ил болгохыг шаардлаа2015, 9 сар 8. 13:05

УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өршөөлийн хуулийн бүх хэлэлцүүлэг протокол, санал өгсөн байдлыг ард түмэнд ил болгохыг шаардлаа. Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авна гэдгээ мэдэгдэсний дараа АН-ын бүлэг ч мөн адил байр суурь илэрхийлсэн билээ

Шударга ёс эвсэл эцсийн шийдвэр гаргаагүй гэв2015, 9 сар 7. 18:46

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Гэхдээ хоригийг хүлээж авах эсэх дээр эцсийн шийдвэр гаргаагүй юм байна. Хуралдааныг удирдсан УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ-аар хүлээн авах хууль эрх зүйн үндэслэл харагдахгүй байгаа

АН-ын бүлэг хоригийг ч, сайдуудыг ч дэмжлээ2015, 9 сар 7. 13:15

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэсэн зарчмын байр сууринд нэгдсэн байна.Мөн энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн гишүүдийг бүгдийг дэмжсэн байна.

М.Энхболдын санаачилга Монголын улс төрийг "Амь" оруулав2015, 9 сар 7. 13:03

Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” Монголын улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрөгч долоон хоногийн пүрэв гаригт Төрийн ордны “Б” танхимд болсон билээ. Тус уулзалтад Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын олонхи нь оролцож Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар нээлттэй ярилцсан байна. 12 дахь удаагаа болж буй “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас ард түмэн эерэг үр дүн хүлээж байлаа. Ард түмний энэхүү хүсэлтийг ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд биелүүлж чадсан юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН хүлээж авна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан. Түүний эл мэдэгдэл “унтаа” байсан Монголын улс төрийг “амь” оруулж чадлаа. 

МАН-ын бүлэг хоригийг 100 хувь дэмжлээ2015, 9 сар 7. 13:01

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжлээ гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээллээ. МАН-ын бүлэг авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.  

АН-ын генсек хэлсэндээ хүрэх үү2015, 9 сар 7. 10:59

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон “Үндэсний зөвшилцөл” улс төрийн намуудын удирдлагуудын уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахаар ярилцаж байгааг хэвлэлийнхэнд мэдээллээ. АН-ын генсек Л.Эрхэмбаяр хэлэхдээ “Өршөөлийн хуулийн авлига, хээл хахууль, албан тушаалтай 

АН-ын бүлэг хуралдаж байна2015, 9 сар 7. 10:52

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцэж байгаа юм байна. АН-аас Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болор, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригт нэр дэвшээд байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч давхар дээлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. 

МАН-ын дарга М.Энхболдын санаачилга ажил хэрэг болох эхлэл тавигдлаа2015, 9 сар 4. 16:20

Монгол Ардын намын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн 20 намын удирдлагуудын “Үндэсний зөвшилцөл” 12 дахь удаагийн  уулзалт өчигдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Энэ уулзалтаар Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын байр суурийг нээлттэй сонссон юм. Энэ уулзалтын үр дүнд Монголын бүх улстөрийн намууд хамтарч Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих зорилготой ажиллахаар болсон. 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.