Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.07 13:08
1460
Б.Эрдэнэбат: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг Засаг дарга үүрэг өгч эвдүүлж байгаа нь гэмт хэрэг

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат үйлдвэр нураах гэж буй асуудлыг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Би 1994 онд Иргэний хуулийн  дагуу дуудлага худалдаагаар худалдаж авсан.  Хотын даргаас тавьсан бүх шаардлагыг өнөөдрийг хүртэл  хэрэгжүүлж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Х.Нямбаатар дарга өөрөө ирж манайхтай уулзсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа гэнэтийн нураах шийдвэр гаргаж байгаад би гайхаж, сонгуультай холбохоос өөр арга алга байна. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд ажиллаж амьдарч байна. Гэтэл Хууль зүйн сайд байсан хүн хотын даргаар томилогдож очоод , хуулиас гадуур техникээ аваачиж, хүний өмчийг нураа гэж ичгүүр сонжуургүй улс орон даяар зарлаж байна. Энэ ганцхан “Эрэл” компанийн нэр хүндэд халдсан биш тэнд ажиллаж байгаа олон хүний эрхэнд халдаж байна. Газартай холбоотой Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2023.7.24-нд гарч,  шүүхээс захирамжийг хэрэгсэхгүй болгосон. Нэг үгэндээ газар чөлөөлөх Засаг даргын захирамжийг шүүх хууль зөрчжээ гэж хүчингүй болгосон. Анхан шатны шүүх дээр эцсийн шийд гартал ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гээд захирамж нь гаргасан.  Аль нэг тал ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй шүү  гэсэн байхад хотын дарга өөрөө зөрчөөд, үүрэг өгөөд техникүүдээ авж очсон байна. Энэ төмөр зам бол “Эрэл” компанийн өмч гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байна. Хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг Засаг дарга үүрэг өгч эвдүүлж байгаа нь гэмт хэрэг. Хотын даргынхаар замыг өөрчилвөл түгжрэлийг улам нэмнэ.  Хотын дарга нь өөрөө дээрэм луйврыг манлайлаад хүмүүс, техникээ аваачиж эвдүүлж байгаа нь байж боломгүй үйлдэл” гэлээ.