Амьд үлдэх боломжгүй нөхцөлөөс амьд гарсан малчин эр

Амьд үлдэх боломжгүй нөхцөлөөс амьд гарсан малчин эр

Малчин залуу говьд осолдон, амьд үлдэхийн тулд долоо хоногийн турш  цасаар хоолложээ

Энэхүү нийтлэлд онцлох залуу бол Оросын зохиолч Борис Полэвойн “Жинхэнэ эр хүний түүх” номонд гардаг баатрын амьд жишээ болсон нэгэн монгол эр  юм. 

Энэхүү зохиолын гол дүрийн баатар болох ЗХУ-ын нисгэгч Алексей Мереесевийн дүрийг тус улсын баатар Алекс Мареесевийн бодит түүхээс сэдэвлэн бичжээ.

Оросуудын аугаа их эх орны дайн гэгддэг дэлхийн II дайны үеэр агаарын байлдаанд түүний онгоц сүйрч, нисгэгч ноцтой гэмтэн хоёр хөлөө тайруулжээ. Гэвч тэрээр тэвчээр болон гайхамшгийн хүчийг харуулж, нисгэгчийн зэрэгтээ эргэн очиж чадсан билээ.

“...Амьд үлдэх боломжгүй нөхцөлд хэрхэн амьд гарсан юм бэ?  Хүн гэгч амьтан тэсэхгүй нөхцөлд яаж тэсэж үлдсэн бэ гэх мэт энэ бүх асуултын хариулт бол ердөө л тухайн хүний орчинтойгоо дасан зохицож, тэсэж үлдэх чадвар юм. Тэр тусмаа танд амьд үлдэх шалтгаан байгаа бол”  хэмээн уг номонд бичжээ.

Үүний бодит жишээ болох Монголын малчин залуу дайны үед биш ч энхийн цагт элсэн цөлд үхэлтэй нүүр тулсан юм.

Манай Монголд нэгдүгээр сард хамгийн хүйтэн цаг үе байдог билээ. Одоогоос таван жилийн өмнө дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг гэлцдэг дөрвөн ес эхлэх өдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр гадаа -28 хэмийн хүйтэн байв. Тэр өдөр  Ц.Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Номгон суманд мотоциклтой явж байгаад осолд оржээ.

Түүний хөл хугарсны дээр тэрээр савхин гутал, сүлжмэл малгай гээд хавар, намрын хувцастай байсан төдийгүй түүнд нэг ч үслэг, дулаахан хувцас байсангүй. Ослын дараа Ц. Түмэндэлгэр мотоциклоо ч асааж чадсангүй.

Аврах ангийнхан түүнийг долоо хоног хайгаад олоогүй байна. Ц.Түмэндэлгэрийн хэлснээр хүмүүс түүнд ойртсон ч, харалгүй өнгөрдөг байжээ.

Тэрээр аврал эрэн хашгирахыг хэчнээн хүссэн боловч тэнхэл байсангүй

Осгохгүйн тулд "баатар" маань чадал тэнхээгээ шавхан мөлхөж, өдрийн дулаан үеийг ашиглан 13:00-15:00 цагийн хооронд л унтдаг байжээ. Харин сэрээд дахиад л мөлхдөг. Өвлийн улиралд эзгүй говийн хөрснөөс идчихмээр зүйл олох бэрх, тэр тусмаа хүний хэрэглээнд тохиромжтой зүйл бүр ч байхгүй. Тиймээс Ц.Түмэндэлгэр газар бүрхсэн цасыг элстэй эсэхээс үл хамааран, баярлан иддэг байжээ.

Хүнд бэртсэн малчин залуу өдрийн -18-20, шөнийн -28-30 хэмийн хүйтнийг сөрж, сумын төвийн зам руу бүтэн долоо хоног мөлхсөн гээд бод доо. 

Гэвч юу даван туулснаас үл шалтгаалан, тэрээр амьд үлдэж чадсан юм. Энэ бүх зовлон, зүдгүүр, тэмцлийн дараа хүмүүс түүнээс яаж үүнийг даван туулж чадсан, юу бодогдож байсан, 168 цагийн турш үхэлтэй хэрхэн тэмцсэн гээд олон зүйлийг асуусан юм.

Ц.Түмэндэлгэр энэ бүхний хариуд "Эцсийн амьсгалаа тасрах хүртэл, тэвчиж бас тэмцэнэ гэсэн бодол толгойд орж ирж байсан"  хэмээн даруухан хариулсан байдаг.

Долоо дахь өдөр нь түүнийг хонио хариулж явсан хөрш Болдбаатар нь олсон байна. Түүний аврагч “Үнэхээр аймшигтай зүйлийг даван туулжээ. Түмэндэлгэр азтай, монголчуудын хэлдгээр цаг нь болоогүй байжээ” хэмээн өгүүлсэн байна.

Ц.Түмэндэлгэр одоо энх тунх аж төрж байна

Ц.Түмэндэлгэр одоо энх тунх аж төрж байна

Ц.Түмэндэлгэрийн тухай богино хэмжээний баримтат кино гарсан бөгөөд үүнийг үзчихээд уг киног бага зэргийн хэтрүүлэгтэй гэж тэр дүгнэсэн. Тэрээр нэг ч амьтантай таараагүй, тэр тусмаа ямар ч амьтантай найзууд болоогүй. Мөн ямар нэг амьтны сэг зэмээр ч хооллоогүй, түүний идсэн ганц зүйл нь зөвхөн цас байсан гэдгийг хэлж байна.

Ослын дараа Ц.Түмэндэлгэр Улаанбаатар хотод арав хоног эмчилгээ хийлгэж, сар орчим таяг тулж явсан байна.

Харин одоо тэр тал дүүрэн малаа бэлчээж, олон сүргээ өсгөн, үржүүлсээр энх тунх амьдарч байна.

Ц.Түмэндэлгэрийн энэ "тулаан" бол энхийн цагт өөрийгөө болон үхлийг ялсан амьдрал тэмцлийн дайн байсан юм.

82
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417