Баян Хятадыг сонгох уу, Ядуу Монголоо сонгох уу?

Баян Хятадыг сонгох уу, Ядуу Монголоо сонгох уу?

Монголын хөрсөнд нь тариагаа, хүйсэнд нь үрээ цацна

Эх орныхоо эзэн нь болсон Монголчууд, тэр дундаа ид хөдөлмөрийн насны залуучууд нь хэдэн зуугаараа Солонгосыг зорьж, тэдэнтэй зөрөн Хятадууд хэдэн мянгаараа орж ирсээр л байна.

Өнөөдөр манай улсын өмнөд хэсэгт үгээгүй хоосон орж ирээд, хэдхэн жилийн дараа бэл бэнчинтэй болж, адуу малаар тогтохгүй монгол эмэгтэйчүүдийг маань өөрийн болгож, нутагт нь эзэн мэт суусан Хятадууд цөөнгүй. Гэтэл одоо Багануурт станц бариулахаар Хятадуудыг олноор нь оруулж ирэх гэнэ. Үүний өмнөхөн оюутны хотхоныг Багануурт авчрах талаар санал гаргасан билээ. Тэгвэл энэ хоёрын огтлолцол дээр юу болохыг төсөөлөхөд хэнд ч ойлгомжтой биз ээ.

Өнөөгийн байдлаар Монголчууд төрсөн хүүхдээ хүртэл хүчирхийлсэн гэмт хэрэг гарч байхад, хэдэн мянгаараа орж ирсэн Хятадууд оюутан охидыг “оролдохгүй” гэсэн баталгааг хэн өгөх юм бэ? 

Мөн зөвхөн хүчирхийлэл, дарамтаар ч биш , сайн дураараа баян Хятадыг сонгох Монгол эмэгтэйчүүд байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь байгаа гэдэг нь одоо хэнд ч нууц биш болсон. Гэтэл төр засаг нь ийм бодлого хэрэгжүүлж байгаа нь Монгол охидоо гадныханд зүгээр л “тавиад туучихаж” байгаагаас ялгаагүй биш үү.

   ...Өнгө тунамал хацар гоо охид чинь
Өнгөт луугийн оронд түм бумаараа байна
Өмөөрч харамлах төр чамайг хүсэмжилж
Өстний чинь өвөрт хөлөрч хэвтэнэ
Чи даанч харамлаагүй...гэж шүлэглэсэн байдаг.

Яруу найрагч Б.Баттөгс

Харин одоо өнгөт луугийн оронд биш,  өсч төрсөн нутагтаа ч аюулгүй байх баталгаагүй боллоо. Монгол иргэдийг хятадууд хороосон, монгол охидыг хятадууд хүчирхийлсэн, монгол газар шороонд хятадууд эзэн сууж байна гээд олон хэргүүд нийгмийг шуугиулахад, төр засаг минь өмөөрнө дөө гээд ард иргэд чинь мөн ч их хүлээсэн дээ.

Гэтэл одоо ч Хятадуудыг урин дуудсаар байгаа нь монгол охидоо, монгол цусаа, газар шороогоо алийг нь ч харамлаагүйн илрэл биш гэж үү.

  • ...Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа
  • Хорин ембүү харахаараа хормойгоо тосдог ээж үү дээ... хэмээсэн ардын дуу өнөөдөр нэгэн охины гунигт түүх биш, улс орны түүх болж хоцроход ойрхон байна.

Учир нь Хятадаас хөрөнгө оруулалт авахын тулд хэдэн сая ажилчид оруулж ирэх дөхсөн тохиолдол саяхан. Гадны улс орноос хөрөнгө оруулалт авах нь манай улсын эдийн засагт хэчнээн тустай байсан ч, түүний төлөөсийг ард иргэд амиараа төлж, монгол охид биеэрээ төлөх юм бол үүний хэрэг юу байгаа юм бэ?

Үгээгүй хоосон үедээ ч өвөг дээдэс минь газар нутгаа худалдаагүй. Бид ч мөн хоёр идэхгүй, хоосон хонохгүй одоогийнх шигээ яваад байж болох л байх. Үнэхээр ард иргэдээ баян тансаг амьдруулмаар байвал, улс орноо хөгжүүлмээр байвал хөгжлийн бодлогоо Хятадууд руу биш, Монголчууд руугаа чиглүүлж, тэднийхээ чадвар, чадамжийг ашиглах хэрэгтэй байна.

Мөн бөөн бөөнөөрөө харийн орныг зорьж буй Монголчууд маань амьдралын эрхээр ийм сонголт хийсэн ч, “Хүний нутгаас жаргал эрэхээр, өөрийн нутгаа диваажин болго!” гэсэн өвгөдийнхөө үгийг санахад илүүдэхгүй. Бидний өвөг дээдэс хэдхэн зуун мянгуулаа байхдаа эв нэгдлийнхээ хүчээр дэлхийн талыг дайлж чадсан учир одоо бид гурван саяулаа атгасан гар шиг байж чадвал, эх орон минь диваажин болох цаг төд удахгүй ирэх биз ээ.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417