Монтений эссе яагаад хамгийн гайхалтай вэ?

Монтений эссе яагаад хамгийн гайхалтай вэ?

Яагаад Мишель Монтений ихэнх эссе заавал ямар нэг зүйлийн тухай гэсэн гарчигтай байсан бэ? Хамаг учир шалтгаан нь ЭССЕ хамаг бүгдийн тухай өгүүлж болох онцлогтой учраас...

П. Батхуяг

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйлүүдээс “сурвалжлага”-ыг сонгон эссетэй харьцуулъя. Сурвалжлагын амин сүнс нь үйл явдал байдаг. Тиймээс хэзээ ч зүгээр нэг ширээн дээр байгаа үзгийн тухай сурвалжлага бичиж болохгүй. Харин үүгээр эссе бичиж болно. Энэ нь л хамаг бүгдийн тухай өгүүлж болох онцлогтой хэмээсэн дээрх санаа юм.

Эссег үндэслэгч Мишэль Эйкэм дө Монтень

Эссег үндэслэгч Мишэль Эйкэм дө Монтень

Тэгвэл энэхүү бичлэгийн үндсийг анх тавьсан хүн бол Мишель Монтень билээ. Тэрээр Францын сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай, суут сэтгэгч, зохиолчдын нэг юм. Түүний эссенүүд дэлхийн хэмжээний зохиолчид болох Уильям Шекспир тэргүүтэй олон зохиолчдын сүүл үеийн зохиол бүтээлд шууд нөлөө үзүүлсэн гэдэг. Мөн одоо ч Монтений эссенүүд хамгийн алдартай хэвээрээ байна.

Үүний шалтгаан юу вэ?

Эссе нь хувь хүний мэдлэг чадвар, хандлагын илэрхийлэл болж чаддаг бөгөөд өөрөөр хэлбэл зохиогчийн мэдлэгийн хүрээ, үзэл бодол, ертөнцийг харах өнцөг зэргийг илэрхийлж чаддаг. Тиймдээ ч Монтень “Миний ном бол тэр чигээрээ би юм”  хэмээн хэлсэн байдаг.

Харин үүнийг зарим хүмүүс жишээ баримт болон өөрийн бодлуудыг хэт тусган учир бичлэгийн зохист харьцааг алдуулсан хэмээн үзсэн байдаг. Гэвч түүний эссенүүд хамгийн гайхалтай хэвээрээ л байна. Энэ нь магадгүй түүний эссендээ тусгасан хэт их жишээ, баримт, үзэл бодол нь уншигчдад таалагдсаных биз.

Түүний эссений онцлог

Түүний эссений онцлог

Тэр эссегээ ихэвчлэн өөрийн гаргасан санааг маш олон жишээ баримтаар нотлох, эсвэл олон жишээ, баримт дурьдан тэдгээрээс дүгнэлт хийх зэргээр бичдэг нь ажиглагддаг. Гэвч тэр баримтууд нь ихэвчлэн түүхэн үйл явдал байдаг.

Түүний түүхийн талаарх мэдлэг үнэхээр өргөн. Цаг үе бүрийн, улс орон бүрийн түүхээс гаргалгаа гаргаж, түүнээс олж ухаарсан зүйл бүр нь өөрийнх нь үзэл бодол болон төлөвшсөн болов уу гэмээр. Тиймээс түүний эссе бүр нь амьдралын мөн чанарыг нээн илрүүлсэн, аливаа зүйлсийн зүй тогтлыг олж ажигласан байдаг нь энэ их түүхийн мэдлэгтэй нь холбоотой гэхэд хэлсдэхгүй.

Учир нь түүний бидэнд "тулгадаг" үзэл бодол нь хязгаарлагдмал цаг хугацаа, орон зайд төлөвшөөгүй, харин хүн төрөлхтний түүхийн хэдэн мянган жилийн туршлагаар төлөвшсөн тул гайхалтай байдаг болов уу.

Жишээ нь, “Бэрхшээл бидний хүслийг улам өдөөдөг тухайд” хэмээх эсээндээ тэрээр Ликург спарт эрчүүдэд эхнэр рүүгээ нууцаар очиж байхыг зарлигдаж, тэдний уулзах боломжийг хэцүү болгосоноороо хайр дурлал нь улам ч гүн болсон”.

Мөн “Ромын төрийн зүтгэлтэн Их Катон эхнэрээсээ бүр мөсөн залхаж салсан ч, хожим түүнийг өөр хүнтэй гэрлэснийг сонсоод дахин хүсэн мөрөөдөх болсон” зэрэг нэг хүний төдийгүй, улс орны түүхээс хүн гэгч амьтан бэрхшээлтэй зүйлд шунан дурладаг ертөнцийн хуулийг олж мэдэн, ийнхүү бичсэн нь орон орны хүмүүсийн сэтгэлд нийцсэн бүтээл болжээ.

Тиймээс түүний эсээ гайхалтай байдгийн нууц нь түүх хэмээх агуу зүйлээс амьдралын мөн чанарыг олж харан бичдэг, тэгээд түүнийгээ хөдлөшгүй, бодит баримт жишээгээр нотолж, итгүүлэн үнэмшүүлдэгт оршдог болов уу.

Өөрийн бодлыг хэт тусгасан гэж шүүмжлүүлдэг зохиолчийн тухай, өөрийн бодлыг хэт тусган бичсэн минь шүүмжлэл дагуулж магадгүй юм. Гэвч хүсвэл уншигч та ч  мөн үүний нууцыг өөрийнхөөрөө тайлж уншаарай.

Түүний эссенээс сонирхуулъя.

Нас бараагүй хүний азтай эсэхийг шүүн цэгнэж болохгүй тухайд

Кирт олзлогдож, үхэх ял хүлээсэн хаан Крезийн тухай яриаг балчир хүүхэд ч мэднэ дээ. Яг цаазлуулахынхаа өмнө тэрээр “Ай Солон! Солон!” хэмээн дуу алджээ. Энэ тухай Кирт дуулгахад тэрээр ямар учиртайг нь асууж л дээ. Тэгэхэд нь Крез “Дээр үед Солоны анхааруулж хэлсэн үгний үнэнийг би сая л ойлголоо. Аз жаргал хэн хүнд хэчнээн ч ялдам инээмсэглэж байлаа гэсэн, амьдралынх нь сүүлчийн өдөр ирээгүй цагт түүнийг жаргалтай гэж нэрлэх ёсгүй.  Хүний хувь заяа хэврэг бөгөөд хувирамтгай тул, бүх юм орвонгоор эргэхэд өчүүхэн төдий л түлхэц хангалттай гэж тэр хэлсэн юм даа” хэмээн хариулжээ.

“Персийн хаан азтай хүн юм даа, ийм залуу хэрнээ тийм хүчирхэг улсыг эзэгнэн суудаг” хэмээсэн нэгэнд Спартын захирагч Агесилай “Приам ч түүний насан дээр зовлонтой байгаагүй л юм” гэж хэлсний учир тэр. Их Александрын өв залгамжлагч Македоны хаад Ромд бичээч, мужаан хийж явсныг, Сицилийн дарангуйлагчид Корифд дунд сургуульд багшилж байсныг бид мэднэ.  Суут жанжин Помпей ахиад тав зургаан сар л илүү насалсан бол, ертөнцийн хагасыг байлдан дагуулагч хэд хэдэн армийн захирагч тэрээр Египетийн хааны зарц нарт доромжлуулсан, орох оронгүй гуйлгачин болон хувирах байсан биз ээ.

Өчнөөн жил Итали орон бүхлээрээ өмнө нь бөхөлзөж байсан Миланы арав дахь херцог Лодовико Сфорца Лош цайзад хоригдож, манай эцэг өвгөдийн дурсгалд бөхөөгүй гэж үү? Хамгаас золгүй нь тэрээр сайхь гянданд бүтэн арван жилийг өнгөрүүлсэн юм. Хатан хаадаас хамгийн үзэсгэлэнтэй нь болох, загалмайтны ертөнцийн хамгийн хүчирхэг захирагчийн бэлэвсэн эхнэр нэг муу алуурчны гарт амь үрэгдээгүй гэж үү?

Ийм жишээг хэчнээн мянгаар нь тоочиж болно. Эгээ л, бахдам, тансаг орд харшийг маань аянга цахилгаан, бороо шороо түйвээдэг шиг, энэ газар дэлхий дээр засаглаж суугаа хүмүүсийн аугаа ихэд атаархсан сүнснүүд бидний дээгүүр эргэлдэж байдаг юм биш биз дээ ч гэж бодмоор.

Тэрчлэн өчнөөн олон жилийн туршид буй болгосон бүхнээ нүд ирмэхийн зуурт л орвонгоор нь эргүүлж хаях чадалтай гэдгээ хувь тавилан бидэнд харуулахын тулд амьдралын маань сүүлчийн өдрүүдийг зориудаар нөөж байсан юм уу ч гэж бодмоор.

Тэгэхээр Солоны буянтай зөвлөгөөг дагах үндэслэл бидэнд байна. Энэ гүн ухаантан “Хувь тавилангийн цохилтууд болон ивээл соёрхол нь жаргал зовлонг буй болгодоггүй. Өндөр байр суурь, эрх мэдэл гэдэг тохиолдлын төдий өчүүхэн зүйл” гэж үздэг байсан. Тиймээс энэ үгсээрээ Солон “Өөрт оногдсон тэр л жүжгийнхээ хамгийн сүүлчийн, эргэлзэх юмгүй хамгийн хэцүү хэсгийг хүн хэрхэн тоглохыг үзээгүй байгаа цагтаа бид түүнийг жаргалтайд тооцох ёсгүй” хэмээн хэлэхийг хүсчээ гэж би ойлголоо.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417