Нидерландын хаан, хатан хоёр арван жил нэг л хувцастайгаа...
Жил бүрийн дэлхийн аз жаргалын тайлангаар Нидерланд улс эхний аравт багтдаг. Энэ онд ч мөн дэлхийн хамгийн аз жаргалтай арван улсын зургаад эрэмбэлэгджээ. Тус улс нь эрүүл амьдралын хэв маягтай, ард иргэд рүү чиглэсэн нийгмийн халамж дэмжлэг сайтай зэргээрээ хамгийн зөв нийгмийн тогтолцоотой улсуудын тоонд зүй ёсоор багтдаг. Нидерланд нь ардчилсан үндсэн хуульт хаант засагтай улс юм.
Тэгвэл энэ улсын хаан улс орон нь сүйрлээ гэхэд 16 сая ард түмнээ 10 жил тэжээх хэмжээний тийм их хөрөнгөтэй хүн ажээ. Гэтэл доорх зурган дээр арав гаруй жилийн хугацаанд хаан болон түүний хатан нь нэг л хувцастайгаа байгааг та харж байна. Тэд хэдий их хөрөнгөтэй ч ийм л эгэл даруу амьдарч байна.
Нидерланд улсын одоогийн хаан хатан хоёр 2006 он
Үр хүүхдүүдийн хамт 2008 он
2018 он
Монголчуудын ярьдгаар бол биеэ, гэрээ, төрөө аль алийг нь засчихаад өөрөө эгэл жирийн, ард олноо ч энх тайван амьдруулж буй Нидерланд улсын хаанаас үлгэр жишээ авах зүйл их байна даа.