Амжилттай оюутнууд бусдаас ямар давуу талтай байдаг вэ?

Амжилттай оюутнууд бусдаас ямар давуу талтай байдаг вэ?

Төрөлхийн авьяас чадвар, оюуны чадамж зэргийг эс тооцвол амжилттай оюутан байхын гол үндсэн нь зөв хандлага байдаг. Эерэг хандлагатай, зөв бодолтой оюутнууд хэцүү “давааг” ч амархан давж, үүнийгээ дагаад стресст өртөх нь ч цөөн байдаг байна. Тэгвэл тэд аливаа зүйлийг хэрхэн хүлээн авч, яаж ханддаг вэ?

1 Аливаа үүрэг, даалгаварыг боломж гэж хардаг

Аливаа үүрэг, даалгаварыг боломж гэж хардаг

Зарим оюутнууд багшийн өгсөн үүрэг даалгаварыг ялын тогтоол мэт хүлээн авдаг. Үүнээс болоод түүнийг гүйцэтгэх явцдаа ч ял эдэлж байгаа мэт стресстэн, хурдхан хийж дуусахыг чухалчилдаг тул үр дүн нь ч төдийлөн сайн гардаггүй.

Харин эерэг хандлагатай оюутнууд хийж буй зүйлээ өөрийгөө сорих, өөрийн авьяас чадварыг харуулах боломж гэж үздэг.

Хийсэн зүйл нь багшийн болон бусад оюутнуудын өмнө өөрийг нь илэрхийлсэн нэрийн хуудас болно гэж үзсэний үндсэн дээр түүнд ач холбогдол өгч, хичээн сайн гүйцэтгэдэг. Гэвч хамгийн гол нь үүрэг даалгаварыг хүнд хэцүү гэж хүлээж аваагүйн ачаар хийх явцдаа тайван, тогтвортой байж, амар хялбараар даван туулж чаддаг байна.

2 Өөриймсөг ханддаг

Өөриймсөг ханддаг

Сөрөг хандлагатай оюутнууд хийж буй зүйлээ багшид зориулж хийдэг бол, зөв хандлагатай оюутнууд өөртөө зориулан гүйцэтгэдэг. Учир нь зөвхөн багшид үзүүлж, тооцуулан дүн авах нь практик ач холбогдолгүй бөгөөд нэгэнт цаг заваа зарцуулан хийж байгаа тохиолдолд өөртөө зориулж, зарцуулсан цаг хугацааныхаа ашиг шимийг хүртэх зорилгоор хийх нь мэдлэг үлдээж чаддаг. Тиймдээ ч өөртөө зориулан хийж байгаа гэж бодоход үр бүтээмж нь хүртэл дээшилдэг “би” төвт үзлийг ашиглан амжилттай суралцдаг байна.

3 Сэтгэлээсээ хийдэг

Сэтгэлээсээ хийдэг

Амжилттай оюутнууд аливаа зүйлийг хийхдээ хүний нүд хуураад өнгөрөх биш, нүдийг нь бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэхээр бүтээлч хандахыг зорьдог. Энэ чинээгээр чанартай зүйл хийдэг бөгөөд багш нар байтугай жирийн оюутнуудад ч хичнээн их хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж хийсэн нь илт мэдэгдэхүйц байдаг.

Тийм ч учраас гаргасан сэтгэлийнхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлээд зогсохгүй цаг хугацаа зарцуулж, сэтгэл гарган хийх явцдаа олсон мэдлэг нь өөрөөс нь хаашаа ч “зугтдаггүй” байна.

4 Өөртөө итгэлтэй

Өөртөө итгэлтэй

Өөртөө итгэлгүй байна гэдэг нь гаргасан хөдөлмөр, зарцуулсан цаг хугацаа, түүнд хандсан хандлага зэрэг нь хангалтгүй байснаас үүдэж болно.

Харин тухайн зүйлдээ хангалттай сэтгэл шингээж, цаг зарцуулж, бүрэн гүйцэтгэж, бэлэн болсон тохиолдолд, товчхондоо бол бэлтгэл хангалттай үед сандарч, тэвдэх нь багасдаг.

Гэвч зарим оюутнууд үнэхээр сайн хийж гүйцэтгэсэн хэрнээ түүнийгээ хүнд хүргэх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар муу байдгаас бэлтгэл дутуу мэт харагдан, хөдөлмөрөө талаар болгох тохиолдол байдаг тул өөртөө итгэлтэй байдал чухал юм. Тиймдээ ч чадна гэдэгтээ итгэхэд туулах замын тал нь ард үлддэг гэдэг. Хэрвээ аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэлтэй байж чадвал, түүнд хүний оюун санаа бэлтгэгдэн, төвлөрч гүйцэтгэл сайн болдог байна.

5 Шантардаггүй!

Шантардаггүй!

Сөрөг хандлагатай оюутнууд шантрах эрхгүй хэрнээ шантардаг. Өөрөөр хэлбэл шантарна гэдэг нь өөрөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлөсний эцэст гарах ёстой үр дүн юм.

Гэтэл зарим оюутнууд хичээлээ хийн шөнөжин сууж үзээгүй, түүнийг чадахын төлөө хангалттай оролдлого хийгээгүй, болохоос нь болохгүй хүртэл явж үзээгүй хэрнээ ганц, хоёрхон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэний төлөө шантардаг.

Харин амжилттай оюутнууд тухайн зүйлээ бүтээхийн төлөө цуцалтгүй явдаг бөгөөд хэрвээ бүтэлгүйтвэл хангалттай хичээл зүтгэл гаргаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч чаддаг тул тийм ч хүндээр тусгаж авдаггүй. Тиймээс энэхүү сэтгэлийн хат нь тухайн зүйлээ дахин турших эсвэл өөр шинэ зүйл сонгон оролдох боломжийг өгдөг байна.

6 Боломжийг алддаггүй

Боломжийг алддаггүй

Оюутнуудад тэтгэлэг, ажлын байр, уралдаан тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг маш олон боломжууд нээлттэй байдаг.

Сөрөг хандлагатай оюутан боломж бүрээс бэрхшээлийг олж харж, бүтэхгүй хэмээн хойш суудаг бол эерэг хандлагатай оюутан бэрхшээл дундаас ч боломжийг харж чаддаг бөгөөд, заавал тэнцэх, түрүүлэх гэхээсээ илүү өөрийгөө сорих, туршлага хуримтлуулах зэргийг чухалчилдаг.

Тиймээс чадах чадахгүйн тал дээр хэт ач холбогдол өгөлгүй, үзээд алдсаар, эцэстээ тэр нь туршлага болж, амжилтад хүрэх эхлэлийг тавьдаг ажээ.

Энэхүү нийтлэлээр амжилттай оюутнуудын зөвхөн хандлагыг авч үзлээ. Гэвч энэ нь ямар ч авьяас чадвараас дутахааргүй чухал бөгөөд та ч мөн аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөөд үзвэл үр дүнг нь бишрэх болно. Хүн юу тарина, түүнийгээ л хураана гэдэг. Аливаа зүйлд эерэг, зөв сэтгэлээр хандвал үр дүн нь ч мөн эерэг байх нь эргэлзээгүй.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417