Ухаарал...

Ухаарал...

Ухаарал бол аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох, буруугаа гэмшиж зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм. Ухаан суугаагүй байхад "Халуун зуух, тогоотой будаа руу уначих вий дээ" гэсэндээ аав ээж минь биднийг байнга хойш нь татаж чангааж, санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй зөнөг биднийг харж хандаж явдаг хувь заяа, сүнс сүлд, хийморь итгэл үнэмшлийн тэнгэр тань гал ус, гамшиг зовлонд  орчих вий дээ гэж аав ээж лугаа адил үргэлж араас татаж чангааж, хамгаалж явдгийг тэр бүр ухаардаггүй.

Гурав дөрвөн нас хүрээд ухаан суучихсан бидэнд аав ээж итгэж найдаад ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гарган, эрх чөлөөтэй дураар нь дургиулж эхэлдэг бол гуч дөч хүрсэн ч заяа тэнгэр заримдаа өдөр тутмын идэх талх, татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус, харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий гэж болгоомжилсондоо тэр.

Харин хар залуугаараа ухаарлыг олсон ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг мэтийн нөхдийг яагаа ч үгүй байхад дураар нь тавьж, юу хүссэнийг нь асгаруулна. Ядруухан оюутан  байхдаа  мань эр оюутны байрандаа дээш харан хэвтэн санаашран мөрөөдөх, хүмүүст туслах гэгээлэг хүслийг нь ёсоор болгосноор тэрээр  одоо дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум  $ хөрөнгөнийхөө  99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулж эхлээд байна.

Миний авга ах Намсрайжавын Наагаагийнх  Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой, ажилсаг, гэгээлэг, сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй, хортой шартай, бардам, архи дарс, ашиг хонжоо, арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв. Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана. Хамгийн бага, ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатарааг эрх чөлөөтэй, дураар нь дургиулна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр.  Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл, эд хөрөнгө атгуулах юм бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ.

 

Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор үхэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үлдээлгүй үрэн таран хийн, бас хэрэг түвэгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн барааг явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд нь төдийгүй хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав. Төд их удалгүй төрсөн эцэг нь өөд болсон ч алдаагаа гэмшиж, амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал, авто машин, айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн тэнгэрийн бороо мэт асгарч байна.

 

Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг алсын зайнаас гаднаас нь аав ээжүүд сайн харж мэдэж байдгийн адил хүн гэдэг тавхан мэдрэхүйтэй өчүүхэн амьтны ганцаараа ч гэсэн  сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил гэгээрэл гэрэлтүүлж байна уу, хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэддэг.

Бие /body/ бол биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевийн 108 элементийн химийн бодисуудаас тогтсон  70 хувийн усан уусмал бөгөөд ухаан  яаж удирдана, түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрдэх бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.   

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд  эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.  

Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлддэггүй, ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшлээрээ л хандыг нь хага дарж хайрцагт нь оруулна.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь  тэнгэрт байгаа аав ээж, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ.  Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуульд төдийгүй газар тэнгэрт ч дархалж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч, ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй хэрнээ яг зүрх сэтгэл дэх итгэл үнэмшлээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эргэцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.  Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ, Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ,  Бурхан бол агуу Чөтгөр бол аюул  гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь ч хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй  уулыг ч нураана гэсэн үг бий. Эцэст нь нэг шугаман дээр бие биенээсээ салшгүй хамааралтай орших Үнэн үг, Хүчтэй итгэл, Зөв сэтгэл, Саруул ухаан, Эрүүл биеэр хүн төлөвшин ухааралд хүрэхэд ирээдүй таны гарт өөрөө л ороод ирнэ. 

 

                                              Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

18
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417