Дэлхийн монгол цэрэг...
НҮБ-ын тэнгэрт тугаа мандуулж
Нүүдлийн штабт нь тулгаа бадраасан
Мохошгүй Чингисийн монгол цэргээр
Мөхөшгүй Монголын торгон цэргээр
Ээж аав эх орон эхнэр хүүхэд төдийгүй
Эх дэлхий дутаж байна өнөөдөр.
Хоногийн нойроо бүүргэн дээрээ авч
Хоолны жороо тохмон доороо болгоож
Хорин бээр давхилдаж
Хонон өнжин цавчилдаж
Орон гэртээ орогнох завгүй
Орчлон дэлхийг эзэгнэж явсан
Дайчин монгол удмын цэргүүд өнөөдөр
Арабын цөлд хуягаа тайчилгүй
Африкийн шугуйд дуулгаа тайлалгүй
Афганы ууланд гохоо тавилгүй
Аагим халуунд нь хөлсөө гамналгүй
Өштөн омгуудад энхийг сахиулж
Өвгөдийнхөө шийрийг хатааж явнаа.
Амьд мэнд нутгийн дээс алхаж
Ардын засгийн наадмаа үзэх юм шүү
Эсэн мэнд эх орондоо газардаж
Энхрий хонгор үрсээ үнгэх юм шүү хэмээн
Шүд зуух шүлэглэх хоёрыг зэрэгцүүлж явна аа.
Дайны хөлд дасан зохицохдоо харх мэт
Дайсны өөдөөс байлдан ноцохдоо бар мэт
Борц шиг борлож боол шиг зүтгэх ч
Болд шиг хатаагдсан монгол цэрэг
Сүг мэт өлсөж туйлдавч
Залуу арсланг заамдаж наж могойг ч няцална
Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж сэхэхийг үл ажирна
Сүнс мэт бууж мордох ч өссөн нутгаа заавал эргэнэ
Үнэн үгийн бамбай шударга ёсны дуулгатай
Уулын бүргэдийн зориг талын чонон шийртэй
Монгол цэргээр мануулсан дэлхий амгалан байг
Монгол морьдоор самнуулсан газар нь онгон болог
Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт