Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30, 16:00 5,855 3
Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

Оньсого эртний Грекээс үүсэлтэй бөгөөд аливаа юмсын адил төстэй болон ялгаатай талыг хооронд нь адилтган зүйрлэж зохиодог байжээ. Юуг юутай зүйрлэн оньсого  зохиож байна гэдгээс тухайн улс үндэстний аж амьдрал, ахуй соёл, сэтгэлгээний онцлог тод томруун харагддаг байна.

Монгол оньсого

Монгол оньсого

Монгол оньсого нь ямар нэг зүйлийн байр байдал, үүрэг зориулалт зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар нь орлуулан дүрсэлсэн богино хэлбэрийн "шүлгэн" асуулт байдаг. 

Монголчууд нарны тухай оньсого хэлэхдээ "Өглөө бүр урд зүгээс улаан халзан бух ирнэ" хэмээн мал ахуйтайгаа холбосон нь мал маллан аж төрдөг ахуй байдлыг нь илтгэхийн дээр энэ нь тухайн ард түмний хувьд чухал байр суурь эзэлдэг болохыг харуулж байна.

Мөн угсаатан зүй судлаачид зөвхөн оньсогыг нь судлахад л монгол гэрийг яаж барихыг мэдэх боломжтой хэмээн үздэг. Тиймээс оньсого нь монгол түмний оюуны чадавх болон ахуй амьдрал, сэтгэхүйн онцлог зэргийг гүн гүнзгий тусгасан байдаг.

Франц оньсого

Франц оньсого

Франц оньсого нь анх үүсэхдээ далд утгатай үгсийг сүүл, толгой холбож, шүлэглэн таалгадаг байснаараа монгол оньсготой төстэй байжээ.  Жишээ нь,

Аавын зоосыг тоолж барахгүй

Ээжийн торгыг эвхэж болохгүй

Эгчийн алимыг идэж болохгүй / од, тэнгэр, сар/

Харин орчин үеийн франц оньсого нь юмс үзэгдлийг ихэвчлэн энгийн, үргэлжилсэн үгээр дүрслэн тайлбарлаж, асуулт-тааврын хэлбэртэй болжээ. Жишээ нь, нарыг

Намайг хүмүүс харахад би улайж харагддаг

Надад байгаа илчээ би цаг үргэлж түгээдэг

Надгүйгээр хэн ч амьдарч чадахгүй учраас

Намайг энэ дэлхийн хаан гэдэг  

Би хэн бэ? гэж далд утгаар бус, шууд ойлгогдохуйц үгээр дүрсэлжээ.

Хятад оньсого

Хятад оньсого

Хятад оньсого нь аливаа юмс үзэгдлийг ханз үсгийн зурлагаар нь дүрсэлдэг байна. Мөн хятад оньсогыг хэв маягаар нь сонгодог, нийтлэг, ардын болон энгийн гэж ангилдаг ажээ.

Сонгодог оньсого нь эртний Хятадын үлгэр домог, яруу найргийн сонгомол төрлүүдээс иш татаж бүтсэн байдаг тул жирийн хүн таахад бэрх учир ийн нэрлэжээ. Жишээ нь:

Өчүүхэн ч толбогүй цагаан хас /хаан/

Хаан гэдэг үг нь цагаан, ван гэсэн хоёр ханз үсгээс бүтдэг. Хэрвээ ван гэсэн ханз үсэгт нэг дусал нэмбэл хас гэсэн үг болно. Тиймээс хаан гэдэг үгийг ханз үсгийн зурлагыг харгалзан "Толбогүй цагаан хас" гэж оньсого зохиожээ.

Нийтлэг оньсого нь тодорхой нэг зүйлд зориулан зохиосон хурц уран дүрслэлтэй, уриа лоозонгийн шинжтэй байдаг байна.  Жишээ нь:

Хятад улс хөөрөн нислээ /бодис хатуу төлөвөөс хийн төлөвт шилжих/- Хятад улс, хөөрөх гэсэн хоёр ханз нийлж дээрх физикийн үзэгдлийг илэрхийлдэг байна. Энгийн нэг бодисын шинж төлөвийг Хятад улс дээшлэн дэвжиж, хөгжин цэцэглэнэ гэсэн утгаар хэлж байгаа нь нийтлэг оньсогоны гол онцлог ажээ.

Энгийн оньсого нь хүмүүсийн сайн мэддэг зүйлийг өдөр тутам хэрэглэгддэг энгийн үгсээр нь дүрслэн өгүүлсэн тул цээжлэхэд амар, таахад хялбар байдаг аж. Жишээ нь:

Зурахад дугуй

Бичихэд дөрвөлжин /ханз зурлага/

Өвөл богино

Зун урт /нар/ хэмээн дүрсэлжээ.

Америк оньсого

Америк оньсого

Америк оньсого нь ихэвчлэн танин мэдэхүйн асуулт, тааврын шинжтэй, шог хошин өнгө аястай байдаг. 

Монгол оньсогоноос ялгаатай нь юмс үзэгдлийн шинж төлөвийг далд бус шууд утгаар илэрхийлж, үргэлжилсэн үгийн хэлбэрээр дүрслэн таалгах нь элбэг байдаг ч бас шүлэглэсэн оньсогууд ч байдаг аж. Жишээ нь:

Хоол өгвөл амьдарна

Ус өгвөл үхнэ /гал/ хэмээн бичжээ.

Мөн шог хошин өнгө аястай оньсогоноос дурдвал, 

"Хэзээ ч өглөөний цайнд идэж чадахгүй хоёр зүйл. Тэр юу вэ?" хэмээх оньсогоны хариу нь өдөр, оройн хоол юм.

Мөн "Нохой бөөс хоёрын ялгаа нь юу вэ?" гэсэн оньсогоны хариу нь нохойнд бөөс байж болно, харин бөөс хэзээ ч нохойтой байх боломжгүй юм.

Энэ мэтчилэн шог хошин өнгө аястай оньсого их байдаг нь тухайн ард түмний чөлөөт сэтгэхүй, хошин шогийн мэдрэмж зэргийг илтгэж байна.

Эдгээрээс үзэхэд улс орон бүрт оньсого нь өөр өөр байдлаар дүрслэгддэг ба зарим нь оюун ухаан хөгжүүлэх, ургуулан бодох чадварыг сайжруулахад чиглэгдсэн байхад, зарим нь алжаал тайлах, зугаацах хэрэглүүр болдог ажээ.

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417