Женнифер Энистон экс нөхөр Брэд Питтээс жирэмсэлсэн үү...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Америкийн “ОК” сэтгүүлийн хуудаснаа саяхан жүжигчин Женнифер Энистоныг өөрийн хуучин нөхөр Брэд Питтийн хүүхдийг төрүүлэхээр хүлээж байгаа тухай мэдээлсэн байна.

Тэнд өгүүлснээр, салсан хосууд сүүлийн хэдэн сарын турш нууцаар уулзан учирч байгаа бөгөөд Энистон жирэмсэлсэн гэжээ. Энэ тухай жүжигчин бүсгүйн найзууд нь сэтгүүлчдэд ярьсан гэнэ.

Хосууд маш их аз жаргалтай байгаа бөгөөд дахин хуримлах тухайгаа  ойрын хугацаанд зарлаж ч магадгүй гэсэн байна.

Энэ мэдээг сонссон шүтэн бишрэгчид нь шуугилдаж эхэлсэн боловч уг мэдээлэл бас л ээлжит цуурхал байсан бололтой. Од жүжигчдийн төлөөлөгчид энэхүү мэдээллийг үгүйсгэн, зохиомол гүтгэлэг гэсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.228.129.68) 2018 оны 06 сарын 05

Yooy Brad Pitt yaj amidraad bgan be... Uvurtulj untaad ugluu nudee neesen chn Angelina Jolie, Jennifer Aniston hevtej baina geed tusuul l duu hahaha

0  |  0
(119.40.99.34) 2018 оны 06 сарын 05

ene 2 ergeed niilvel bi l lav mash ih bayarlana daa.

0  |  0
Top