Монголын сошиал хөгжүүлэгчдийн анхдугаар хурал болно
2018-06-06

 

Мэдээлэл солилцох, зар сурталчилгаа түгээх хамгийн том салбар болоод байгаа сошиал сүлжээнд идэвхтэй ажилладаг вэб сайт, пэйж хуудас, группийн админ, IT технологийн мэргэжилтнүүд нэгдэн Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо байгуулжээ. 


Уг холбоонд өнөөдрийн байдлаар 20к-480к хүртэл гишүүдтэй 31 фэйсбүүк групп 30к-240к-тай нийт 152 фэйсбүүк хуудас, 1,5к-37к дагагчтай 18 twitter хуудас нэгдэн давхардсан тоогоор 11,352,000 like болон дагагчдыг нэгдсэн байна.

 

Монголын сошиал хөгжүүлэгчдийн холбооныхон 2018 оны тавдугаар сарын 20-нд анхны хурлаа хийж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Тэгвэл зургадугаар сарын 8-нд бүх гишүүдийн хурлаа хийхээр болжээ. 


Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн бүх гишүүдийн хурал 2018 оны 06 -р сарын 08 өдөр 17 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Соёлын төвд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Туул:
Энэхолбооныхонд амжилт хүсеь үнэн зөвийг шударгаар ялгаж эх орныхоо төлөө санаа сэтгэл гаргадаг хүмүүс бол маш их хөгжилд нэмэр болно
2018-06-12