Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"ОХУ-2018" хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах газрууд

NTV телевизийн асарт Б.Балжинням, Б.Батзаяа нар ажиллана.


1. Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд 2018 оны 6-р сарын 14-өөс 7-р сарын 15 дуустал ОХУ-д явагдах 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг шууд дамжуулна. ОШУСТ-ийн гадна талбайд 700 гаруй суудалтай асарт том дэлгэц тавигдах юм. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид бүх тоглолтыг үнэгүй үзэх боломж нээлттэй байна.

2. МҮОНТ-ийн чанх ард байрлалтай 500 хүний суудалтай "MNB EVENT HALL"-д ДАШТ-ий тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлнэ. Энэ үеэр шууд дамжуулахын зэрэгцээ фэнүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулах онцлогтой. 

3. ОХУ-д эхлэх 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. NTV телевизийн хөлбөмбөг тайлбарлагч нар Циркийн зүүн талд ажиллана. Шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд хөлбөмбөгийн спортын "Тайлбарын мангасууд" болох эдгээр эрхмүүд багтжээ.
Хөтлөгч: Ч.Энхбат, Х.Амгалан, Б.Ялалт 
Тайлбарлагч: Б.Балжинням, Б.Батзаяа, Д.Энхбаяр, Б.Билгүүн, Л.Оюу-Од 

4. Наадам Центрын дээр байрлах "Наадам Асар" үүд хаалгаа нээж, та бүхний хүсэн хүлээсэн xѳлбѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай орчин болон техникийн ѳндѳр түвшинд үзүүлэхэд бэлэн боллоо.

5. "Улаанбаатар Фестиваль" нь 1400 хүний багтаамжтай худалдаа үйлчилгээний асар, "А" асар, "Б" асар, Спорт талбай зэрэг 4 бүстэй маш том талбай дээр Монголд анх удаа хөлбөмбөгийн их наадам зохион байгуулна. Хугацаа: зургаадугаар сарын 2-оос долоодугаар сарын 15-ны хооронд.

6. "Никитонтой хөлбөмбөг" хөтөлбөр тун сонирхолтой. Бүтэн сарын турш дахин давтагдашгүй хөлбөмбөгийн супер тоглолтууд, амьд хөгжмийн гайхалтай төгс хэмнэлтэй хослуулан та бүхэнд дамжуулна.
Хаяг: ҮСАХ/Парк

 Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
4
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.