Х.Амгаланбаатар: Зохиомол үнийн өсөлттэй тэмцэнэ
2018-06-12

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг салбарынхан нэгдэж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагыг тавиад буй. Тус салбарынхан энэ оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьж, төв талбайд ес хоног суулт хийсэн юм. Засгийн газраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, цалин нэмэх асуудлыг судалж буй. Цалин нэмэх талаар МҮЭХ-ноос хэрхэн ажиллаж байгаа талаараа өнөөдөр (2018.06.12) мэдээлэл хийлээ.

 

МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Засгийн газрын ажлын хэсгийн үр дүнг хүлээж буйгаа хэллээ. Мөн тэрбээр Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУСЯ-нд хандаж, шуурхай ажиллах шаардлагыг тавиад буйг хэлэв.

 

МҮЭ-ийн байгууллагын зүгээс ирэх долоодугаар сард буюу наадмын үеэр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ гэсэн найдлагатай байгаагаа удирдлага нь хэлж байна.

 

Цалин нэмэх зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зохиомлоор өсдөг. Тиймээс МҮЭХ-ноос өнөөдрөөс эхлэн зохиомол үнийн эсрэг үйл ажиллагааг төрийн байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Amgalanbaatar Mygmar gesen lalruudaas bolj ymnii une nemegdej irged hooloo avch chadahgui bolloo.Zailtsgaa
2018-06-13
Zochin:
Х. Амгаланбаатар гэж этгээд улс төр хийж бор ходоодоо дүүргэж явдаг эр дээ. МҮЭХ ингэж ажилдагийг энэ Амгаланбаатар бий болгосон .Муу юманд сайн этгээд шиг байгаам.
2018-06-12
Төрийн албаныхны цалинг хавтгайруулан нэмж яагаад ч болохгүй. Тэгвэл хувийнхны бизнесийг татаж унагасан хэрэг болно. Татвар төлдөг газар маш цөөрч дампуурна. Харин эмнэлгийн сувилагч,асрагч ,бага ангийн багш ,малын эмч агромич зэрэг хүмүүсийн цалинг нэмэх нь чухал. Хөдөө ажиллагч дээд боловсролтой багш, эмч ,мал зүйч ,газар тариалангийн мэргэжилтэн нарт нэмэгдэл тогтоох нь оновчтой байж мэднэ.
2018-06-12
!!!:
Ta nar ene sedweer doriwtoi ajil hiih shaardlaga b naa es tegwel Dollor oshod osson une buuhad dagaad buuh l estoi uuniig sain anhaar !!
2018-06-12
Өвгөн:
Улс төр гэдгийг хийх гээд л байна уу, асуудлыг голыг шийдэхгүй дээ, худлаа одоо ч үнийг хөөрөгдөөд эхлэсэн шүү дээ, харах л үлдсэн үү, энэ хөөрөгдөх жинхэн чимээгүй дайсан даа ...
2018-06-12
zochin:
Tsalin nem = une nem = yaduural nem
2018-06-12
Zochin:
Odoo l zuv duugarah geed baina daa. Gehdee ali hediin nemegdechihsen um bish uu. Zarim neg baraa buteegdehuunii une nemegdsen bh shig bna lee shuu.
2018-06-12