Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“ДАШТ 2018”: Никола Калиничийг шигшээ багаас хөөлөө

Тоглолтын 86 дахь минутад довтлогч Марио Манжукичийн оронд гарахаас Калинич татгалзсан


“ОХУ 2018" тэмцээний тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Москвагаас мэдээлж байна.

“ОХУ 2018” тэмцээний анхны шуугиан Хорватын шигшээ багаас гарлаа. Тус багийн дасгалжуулагч Златко Далич довтлогч Никола Калиничийг багаасаа хөөжээ. Никола энэ сарын 16-нд болсон Хорват – Нигериийн тоглолтын үеэр сэлгээнд гарахаас татгалзсан байна. Тоглолтын 86 дахь минутад довтлогч Марио Манжукичийн оронд гарахаас Калинич татгалзсан тул оронд нь Марко Пьяца гарсан. Хорватууд тус тоглолтод 2-0 ялалт байгуулсан билээ.

Златко Далич “Нигеритэй хийсэн тоглолтын хоёрдугаар үед Никола талбайд гарах ёстой байлаа. Харин тэр бие халаалт хийж байснаа нуруу өвдөөд байна гээд талбайд гараагүй. Бразилтэй хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр ч тэр мөн сэлгээнд гарахаас татгалзаж байсан. Надад эрүүл тоглогч хэрэгтэй. Ингээд л түүнийг гэрт нь буцаахаар шийдсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Калинич Хорватын шигшээ багт 2008 оноос тоглож байгаа. Нийт 41 тоглолтод оролцож, 15 гоол оруулжээ. 2008, 2012, 2016 оны Европын АШТ-д оролцож байсан.
Тэмцээний дүрэм ёсоор Николагийн оронд өөр тоглогч мэдүүлж болохгүй тул хорватчууд ийнхүү нэг хүн дутуу боллоо. Тэд дараагийн тоглолтоо энэ сарын 21-нд Аргентиний багийн эсрэг хийх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
10
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.