Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрмитажийн зөнч муур Ахилл тоглолтын дүнг таасаар байна

Ахилл ОХУ, Египетийн далбаатай хоёр тавагнаас Оросын далбаатай тавгийг сонгож, хоолоо идсэн.


ОХУ-ын алдарт Эрмитаж музейн муур Ахилл үе уламжлан Эрмитажид хүчин зүтгэж байгаа муур. Түүний өвөө эмээ, аав ээж нь бүгд музейн үнэт зүйлсийг оготно хулганаас хамгаалах үүргийг чин үнэнчээр биелүүлсээр ирсэн юм. Гэхдээ 2 настай Ахилл огт өөр авьяасаараа алдарт гарсан. Шууд хэлэхэд тэр бол зөнч мэргэн. 2017 онд Орост болсон “FIFA Confederations Cup” тэмцээний 3 тоглолтод хэн ялахыг нь тэр үнэн зөв таасан билээ.

Ахилл сониуч, сахилгагүй муур ч дүлий. Тиймээс түүний тааварт ямар нэг байдлаар нөлөөлөх хэцүү. Эрмитажийн ажилтнуудын хэлснээр Ахилл үйл явдлыг задлан дүгнэж чаддаг, маш нарийн мэдрэмжтэй муур гэнэ. Тэр сэтгүүлчдээс айдаггүй, гэрэл зургийн аппарат шуугиж, гэрэлтэж байсан ч анхаарлаа огт сулруулахгүй, таавраа л хийдэг.

Өчигдөр Ахилл ОХУ, Египетийн далбаатай хоёр тавагнаас Оросын далбаатай тавгийг сонгож, хоолоо идсэн. Энэ нь ОХУ-ын шигшээ баг ялна гэсэн үг байлаа. Үнэхээр ч оросууд итгэл төгс ялсан. Дашрамд дурдахад Ахилл ОХУ – Саудын Арабын тоглолтыг ч үнэн зөв таасан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
9
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.