Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ДАШТ-ий хамгийн “чанга” H хэсэг

Япон, Сенегал хоёр улсын баг сүүлийн тойрогт ялагдахгүй байхад л 1/8 финалд шалгарна.


Энэ хэсэгт шар, улаан карт тоолох шинжтэй болоод явчихлаа. Өчигдөр хэсгийн лидер буюу хэсэг толгойлсон Польшийн баг ялагдаж, хоёр тойргийн дараа гэртээ харих тийзээ “авлаа”. Өчигдөр болсон энэ хэсгийн нөгөө тоглолтод Япон, Сенегалийн багууд таарч тоглосон. Ази, Африкийн энэ багуудаас илүү юм юу ч хүлээгээгүй байтал харин тэд цахиур хагалж, хэсгээ хошуучилж эхэлсэн билээ.

Хурд хүчээр африкчууд илүүрхэж байсан ч Японы шигшээ харин тун дажгүй байлаа. Довтолгооны лидер Оказаки бараг бүтэн улирал “Лестер”-т, найруулагч Кагава “Борусси”-д хагас улирал сэлгээнд суучихсан, Мексикийн лигийн Хонда багийн тоглолтод зохицох эсэх гэсэн шалтгаанаар хашрууд нь тааруухан байгаа ч япончууд энэ удаа залуу нас, ахмадуудаа хослуулж чадлаа. 11 дэх минутад Японы хамгаалагч, хаалгач хоёрын алдаагаар Сенегал нэг гоол хийсэн. Харин цагтаа “Интер”-т гялалзаж явсан Нагатомогийн ачаар Инүи гоол хийж, тооны харьцааг тэнцүүлсэн. Сонирхолтой задгай сайхан явагдсан тоглолтын 71 дэх минутад Ваге дахиад тэргүүллийг авчирсан ч Сенегал тоогоо барьж чадаагүй. Хонда гоол хийж, тэнцлээ. Зарчмын хувьд хэн хэнд нь ашигтай тэнцээ. ДАШТ-ий өмнө Хонда Японы хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчдийн ширүүн шүүмжлэлд өртөөд байсан бол эхний 2 тоглолтод 1 дамжуулалт, 1 гоол хийж, багтаа тус болж байна. ОХУ-ын дасгалжуулагч Черчесовоос Орос орон уучлалт гуйж байгаатай адил Японы олон нийтийн сүлжээ, хэвлэлээр “Хонда уучлаарай” гэсэн мэдээ гарч эхлээд байгаа юм.

Япон – Сенегал 2:2 (1:1, 1:1)
“Екатеринбург-Арена”
Гоол: 0:1 – 11 Мане, 1:1 – 34 Инүи, 1:2 – 71 Ваге, 2:2 – 78 Хонда.

Япон – Кавашима, Сакаи, Ёошида, Шёожи, Нагатомо, Хасэбэ, Шибасаки, Харагүчи (Оказаки, 75), Кагава (Хонда, 72), Инүи (Үсами, 87), Оосако.
Сенегал – Ндиай, Ваге, Сане, Кулибали, Сабали, Ндиайе (Куяте, 65), Сарр, Ндиайе (Ндойе, 81), Гуйе, Мане, Ньянг (Диуф, 86).
Шар хуудас: Ньянг (59), Инуи (68), Сабали (90), Ндойе (90), Хасебе (90).

Ази, Африкийн төлөөллийн дараа Колумб, Польш хоёр хэнийгээ гэрт нь хариулах вэ гэдгээ халз үзлээ. Алдааны үнэ цэнэ өндөр байсан тул тун болгоомжтой тоглолтыг эхлүүлсэн. Эхний үе дуусахаас 5 минутын өмнө Хуан Куадрадо, Хамес Родригес, Мина нарын довтолгоо гоол болсон. Хоёрдугаар үед  Роберт Левандовски хаалганд ганцаараа гарсан ч Оспинаг яаж ч чадсангүй. Харин Фалькао ийм байдлаас ингэж хийдэг юм гэдгийг Левандовскид заан, Щеснигийн хаалганд хоёр дахь бөмбөгийг оруулав. Польшууд энэ тэмцээний хамгийн “хөгийн” багийн сөрөг шагналыг хүртэх бизээ. 5 минутын дараа Хуан Куадрадо гоол хийж, 3-0.

Польш – Колумб 0:3 (0:1, 0:2)
“Казань-Арена”
Гоол: 0:1 – 40 Мина, 0:2 – 70 Фалькао, 0:3 – 75 Куадрадо.

Польш – Шченсны, Пишчек, Беднарек, Паздан (Глик, 80), Берешиньски (Теодорчик, 72), Крыховяк, Гуральски, Рыбус, Зелиньски, Левандовски, Ковнацки (Гросицки, 57).
Колумб – Оспина, Арьяс, Мина, Санчес, Мохика, Агиляр (Урибе, 32), Барриос, Куадрадо, Кинтеро (Лерма, 73), Хамес, Фалькао (Бакка, 78).
Шар хуудас: Беднарек (61), Гуральски (85).

Энэ хэсгээс хэн гарах вэ?

Колумб Польшийг ялснаар хасагдах нэг баг ямар ч гэсэн тодорсон. Үлдсэн 3 баг хэн нэгэнд хувь заяагаа даатгаагүй, өөрсдийн хүчээр хасагдах шатанд гарахын төлөө тэмцэх болно.
• Япон, Сенегал хоёр улсын баг сүүлийн тойрогт ялагдахгүй байхад л 1/8 финалд шалгарна. Ялагдсан ч бас бага зэргийн боломж үлдсэн.

Хэрэв Япон ялагдвал Сенегалийг ч ялагдаасай, гэхдээ олон тоогоор хожигдоосой гэж хүсэх болно. Оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгний харьцааг авч үзнэ (Япон, Сенегал одоогоор тэнцүү байгаа), дараа нь хийсэн гоолын тоо (мөн л ижил), тэгээд хоорондын тоглолтын дүн (тэнцсэн), хамгийн сүүлд шар, улаан картын тоог тоолно. Одоогийн байдлаар Японы шигшээ баг 3 шартай, Сенегал 5 шар карттай байгаа юм. Тиймээс Япон хэсгийн эхний байрт бичигдэж байгаа билээ.
• Колумб Сенегалийг ялбал дараагийн шатанд шалгарна. Хэрэв Колумб Сенегалтай тэнцээд, Япон ялагдвал Колумб хэсгээс гарах болно. Учир нь бөмбөгний харьцаа тэд давуу байгаа.
• Ийм л эвгүй байдалд энэ хэсэг байгаа билээ. H хэсгээс гарсан хоёр багийг G хэсгийн хоёр баг хүлээж байгаа. Англи, Бельги хэдийнэ эрхээ өвөртөлсөн, харин бас бүх үзүүлэлт нь ижилхэн (шар карт Англи нь цөөхөн), хэн нь хэсгээс нэгээр гарах вэ гэдэг эцсийн тойрогт шийдэгдэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
19
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.