8o
Улаанбаатар хот
mobile menu

Ус бохирдуулагчид утасны ярианы жишгээр төлбөрөө төлнө

2018-06-26 15:28:24

 

Саарал усыг хурдан ашиглаж бүх төвшинд хүргэх нь бидний хүсэл. Гэхдээ хэрхэн шийдэх, хэдий хэмжээний ху­гацаа шаардлагатай  зэрэг тооцоолол нь  том төслийн үр дүнд  гарах ажээ. Тиймээс эхний ээлжинд утасны ярианы төлбөрийн жишгээр бо­хир­дуу­лагчдаас төлбөрөө авах системд шилжих хэрэгтэйг онцолж байна. Тухайлбал, цөөн хувиар буюу стандартын дагуу бохир­дуулахад нэг төл­бөр­, түүнээс ихээр бо­хир­­дуулбал илүү их төл­бөр төлөх үе шаттай төл­бөрийн системийг нэвт­рүүлэх тухай ярьж байв. Түүнчлэн компани бо­хир­дуулсан усаа стан­дартын дагуу  саарал бол­гож цэвэршүүлээд ногоон байгууламж, хөр­сөндөө ашиглая гэсэн санааг хэлэлцүүлэгт оролц­сон иргэд, иргэний нийгмийн бай­гуул­­­ла­гын­ханд учир­­­­лаж байв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уур­хайн сал­бараас ус бохир­дуулсны төлбөр авч, тор­­гууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин  уламжлалт мал аж ахуй, газар тариа­лан зэрэг хөдөө аж ахуйн сал­барт байгалийн нөөц ашигласны төл­бөр тогтоох асуудалд бол­­гоомжтой хандахыг ан­хаа­руул­маар байна” гэж байлаа. Харин УИХ-ын ги­шүүн Б.Саранчимэг “Ус бохирдуулсны төл­бөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Түүнээс хойш 2015 онд  төлбөрийн хэмжээг тогтоох журмын төслийг Засгийн газарт оруулсан байдаг. Үүнд аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна гэж үзээд энэ журам батлагдаагүй уч­раас дээрх хууль хэрэг­­жээгүй. Үүнээс болж ус бохирдуулагчид өнөөд­рийн байдлаар төлбөр төлөхгүй байна. Гэтэл хамгийн үнэтэй зүйл манайд хамгийн үнэгүй болж байгаад харамсч байна. Тиймээс Засгийн газар  усны бохирдлын нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар хууль батлагдаж усны бодлогод ахиц дэвшил гарах юм” гэв. Харин байгаль орчин, уур амьсгалын санд төв­лө­рүүлсэн энэ орлогоо эр­гээд зориу­лалтын дагуу ашиг­­лахад салбарын яам цаашид ан­хаарч, ажиллах шаард­­­лагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл