Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

21 хүртэлх насны хамгийн үнэтэй 9 хөлбөмбөгч

Хөлбөмбөгийн хаан ПЕЛЕ ч түүнийг өөрийн залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөөд байгаа.


Хөлбөмбөгийн Soccerex порталаас дэлхийн хамгийн үнэтэй залуу хөлбөмбөгчдийн чансааг гаргажээ. Хэн хэн багтсаныг харцгаая.

9-р байр. Микель Оярсабаль (“Реал Сосьедад”) – 21 нас – үнэ: 51,3 сая евро

19 настай баск залуу “Барселона”-гийн хаалганд хожлын гоол оруулж байсан. Техниктэй, сэргэлэн. Түүнийг Антуан Гризманнтай адил гэж шинжээчид ярьдаг. Гризманн ч гэсэн Сан-Себастьянд тоглож байлаа, хоёулаа ижилхэн солгой. Өнгөрсөн улирал тэр 12 гоол оруулж, 5 оновчтой дамжуулалт өгсөн.  

8-р байр. Леон Бэйли (“Байер”) – 20 нас – 56,6 сая евро

Ямайкийн нарлаг Кингстон хотын уугуул энэ залуугийн талаар анх сонинд Бельгийн хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж гарч байлаа. Эвгүй явдалд холбогдож магадгүй байсан тул агент нь түүнийг Словакт аваачсан юм. Хоёр жилийн дараа тэр Бельгид эргэн ирж, “Генк” багтай гэрээ байгуулж байв. Харин одоо Бэйли Германд гялалзаж байна.

7-р байр. Кристиан Пулишич (“Борусси” Д) – 19 нас – 61,2 сая евро

Кристианий өвөө хорват хүн. Хэрэв тэр энэ орны шигшээ багт тоглохоор шийдсэн бол 19 насандаа ДАШТ-ий мөнгөн медаль зүүж байх байлаа. Үнэндээ тэр АНУ-ын шигшээ багийн лидер. Түүнийг авахаар дэлхийн бараг бүх том баг хөөцөлдөж байна.

6-р байр. Жанлуижи Доннарумма (“Милан”) – 19 нас – 62,8 сая евро

Сери А-гийн түүхэн дэх хамгийн залуу хаалгач. 17 настайдаа Италийн Супер цомын тэмцээний финалд Дибалагийн пенальтиг хаан, багаа ялалтад хүргэж байв. 19 настай ч хэдийнэ дэлхийн шилдэг хаалгачдын нэг болсон.

5-р байр. Федерико Кьеза (“Фиорентина”) – 20 нас – 63,6 сая евро

Энрико Кьезагийн хүү гэдгээрээ биш үнэхээр сайн тамирчин гэдгээрээ Италид алдаршиж байгаа. Өнгөрсөн улиралд 6 гоол оруулж, 5 удаа оновчтой дамжуулсан ирээдүйтэй залуу.

4-р байр. Усман Дембеле (“Барселона”) – 21 нас – 84,3 сая евро

“Ренн”, “Борусси”-д байхдаа Усман Францын хамгийн авьяаслаг залуу тоглогч гэдэг цолоо хамгаалж, харуулж байлаа. Харин “Барса”-д ирээд тодорч товойхоо болиод байна. ДАШТ-д ч гэсэн амжилт тааруухан тоглосон. Түүнийг Эден Азараар солино гэсэн цуурхал яриа гараад байгаа.

3-р байр. Габриэл Жезус (“Манчестер Сити”) – 21 нас – 88 сая евро

Габи Жезус тоглолтын сүүл хэсэгт гоол оруулж, олон удаа “Ман Сити” багаа ялалтад хүргэж байсан. ДАШТ-д тэр Бразилийн шигшээ багийн үндсэн довтлогч байсан ч нэг ч гоол хийж чадаагүй.

2-р байр. Маркус Рэшфорд (“Манчестер Юнайтед”) – 20 нас – 89,2 сая евро

“МАН Ю” багт өнгөрсөн улиралд 7 гоол хийхдээ 5-ыг нь тэр гараанд гарсан үедээ оруулж байв. Гэвч Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт ДАШТ дээр түүнийг сэлгээнээс дандаа гаргасан.

1-р байр. Килиан Мбаппе (ПСЖ) – 19 нас – 192,3 сая евро

Энэ залууг өөлөх хүн байхгүй биз ээ. Мбаппегийн сайн чанар нь чухал тоглолтод хамаг чадлаа гаргаж чаддаг. 19-хөн настай ч ДАШТ-д яаж тоглосныг бүгд харсан. Хөлбөмбөгийн хаан ПЕЛЕ ч түүнийг өөрийн залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Нас залуу ч тэвдэж сандардаггүй сайн талтай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
21
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.