МОНГОЛЫН АНХНЫ АВТО СПОРТЫН ТОЙРОГ ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ


"Монгол63 Circuit" нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж, асфальтан хучилтаа хийж, бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байгаа аж.

Энэхүү "Монгол63 Circuit" тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж буй бөгөөд 'Баутех Монголиа' ХХК, "Ариун-Очир" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы "Ebisu Circiut"-ийн стандартаар хийж буй юм байна.

"Mongol63 Circuit" нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.

830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/

1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар

100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол

Авто кузов, агрегат засвар

21 ш автомашины гараж

Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр

Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол

Амрах байр /нэмэлтээр баригдана/

1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/

Дрифтийн машин түрээс"

Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.

Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10 гаруй жилийг ардаа үджээ. Дэлхий нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.

Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж, дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 10 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 10 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 11 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 12 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 12 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 14 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 15 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 15 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 16 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 16 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 17 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 17 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 17 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 17 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 19 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр