Ж.Батзандан:Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулна
2018-08-24

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  Төрийн ордны “Чингис хаан” танхимд эхэллээ. Хэлэлцүүлэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мөн Үндсэн хууль судлаачид, иргэдийн төлөөлөл болох 80 орчим хүн оролцож байна. 


Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Тогтолцооны хямралаас гарахын тулд миний бие 1995 онд баталсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглэх санаачилга гаргаж, энэ талаар эрдэмтэн судлаачид, ард иргэдийнхээ үгийг сонсохоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Швейцарь улс сар бүр Ард нийтийн санал асуулга явуулдаг. Гэтэл бид баталсан хуулиа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хэрэглээгүй байна.” гэдгийг онцлон хэлсэн юм.

 

Системийн хямрал юунаас болж байна вэ, засаглалын хуваарилалт зөв үү, цаашид ямар замаар явах вэ гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлцгээлээ. Монголын төр хямарсан, засаглал нь тэнцвэргүй, нэг нь нөгөөгийнхөө ажлыг чагталсан байдалтай, төрийн ажил гацаатай байна. Иймд Үндсэн хуулийг шинэчлэх ёстой, нэмэлт, өөрчлөлт оруулах төдий гар хүрэх нь хангалтгүй. Үндсэн хуулийг шинэчлэх замаар системээ өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай олон оролцогч байлаа.

 

Тухайлбал, Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц “Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед генерал Пүрэв тэргүүтэй 140 гаруй хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал дээр нэгдэж байсан. Монгол Улс нэг толгойтой байхдаа хүчтэй байсан. Олон толгойтой байх тусам задрал руу явдаг. Олон ургальч үзэл мэдээж хэрэгтэй, үүнийг нэг толгой зангидаж явах ёстой.” Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батцогт “Монголын түүхийг харахад, 20-30 жил тутамд нэг удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оурулж ирсэн байдаг. Өнөөдөр бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ярих ёсгүй. Харин шинэ Үндсэн хуулийг батлах ёстой. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй.” гэлээ.

 

Мөн МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хууль бол амьтай. Түүнийг ажиллуулдаг зүрх нь Монголын төр. Гэтэл төр нь ажиллаж чадахаа байсан тул Үндсэн хууль амьгүй болсон гэсэн үг. Цааш явах тусам улс төрийн үйл ажиллагаа улам дампуурна. Иймд Үндсэн хуулиа шинэчлэх замаар засаглалын тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна” гэсэн бол Эх орон намын дарга И.Эрдэнэбаатар “Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө ард түмнээ мэдээллээр хангаж, сайн бэлтгэх ёстой.” Хэмээн анхаарууллаа. 


Судлаач, доктор Н.Болд “Би системийн шинэчлэл сэдвээр судалгаа хийсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг бол Швейцарьт бүр соёл болоод тогтчихсон. Манайд өнөөдрийг хүртэл Ард нийтийн санал асуулга явуулаагүй байгаа нь бидний байгуулсан систем ажиллахгүй байгааг харуулж байгаа юм.” гэсэн юм. 


Харин МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан “Засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар шийдэж болохгүй. Монголчууд нэг хүнд хэт их эрх мэдэл өгсөн үедээ дандаа мөхөж байсан. Үгэнд ордог нэг хүнийг толгойд нь тавьчихаад эх оронч хүмүүсийг нь үгүй хийлгэж байсан гашуун түүх бидэнд бий. Нэг мундаг удирдагч гарч ирээд эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлсэн улс орон бий. Гэхдээ тэдгээр улсын тоо ганц хүнд эрх мэдэл төвлөрүүлсний улмаас дарангуйлал тогтсон улсуудтай харьцуулахад цөөхөн байдаг.” хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

 

Түүнчлэн системийн хямралаас гарахын тулд нэн тэргүүнд хүнээ хөгжүүлэх ёстой санал санаачилга ч гарч байв. Тухайлбал, ИЗНН-ын нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Монгол Улс газрын хэвлий доорх баялгийг үндэсний баялаг гэж үзчихээд хүнээ зүгээр л нөөц гэж үздэг нь эмгэнэл. Угтаа бол хүний үндэсний баялаг гэж үзээд хөгжүүлэх юм бол энэ улс хөгжинө” гэсэн бол АТОЗ-ын УЗ-ийн гишүүн Л.Оюун “Системээ шинэчлэхээс өмнө боловсролын салбартаа анхаарал тавьж, хүнээ хөгжүүлэх ёстой.” гэсэн юм. 


Хэлэлцүүлгийн төгсгөлд Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Энэ хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлж, олон удаа зохион байгуулна. Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр олон хүн санал нэгдэж байна. Би хууль тогтоогчийн хувьд саналаа дэвшүүлж байгаа. Парламентын 25 гишүүн энэ санаачилгад нэгдэх юм бол УИХ-аар хэлэлцэх боломжтой болно.” Гээд Тогтоолын төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ухайлсан тэнэг (ура коммунист). сургуульдаа хичээлийнхээ даалгаврын нэг хуудсыг л уншаад, мянган юм зохиож сүржигнэдэг байсан даа.
2018-08-29
demii yum hiigeed l:
Shaana l bailgui gulug mini .zugeer l eh orond gaibolson 100 Хулгайчыгbuudaj alaad tsusand ni jivuulhed minii eh oron sergehgui haachih bilee
2018-08-25
иргэн:
АИХ-г2000 хүний бүрэлдхүүнтэй хуралдаж үндсэн хуулиа өөрчилөөчээ.Санал асуулга явуулсан үр дүн ийм гарлаа гэж хэдхэн хүний санаа бодол тусгагдана.Одоо эрс өөрчлөлт хийх цаг болсон шүү.Батзандан шударга шүү.Амжилт хүсье.
2018-08-24
ЗӨВ ШҮҮ ЗАНДАНГ ДЭМЖИЖ БАЙНА
2018-08-24
Иргэн:
Батзандан минь зүгээр л урьдынх шигээ жагс, чи ийм хурал хийлээ гээд амжилт олно гэж бодож байна уу, Лөөлөө гэж мэдэх үү????
2018-08-24
ohin:
shoudahaa blotoi
2018-08-24