Г.Занданшатар: Нийслэлийн бүх шатны байгууллагын албан хаагчдын дунд аттестатчилал явуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 25

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр/2018.08.24/ НЗД, НЗДТГ-ын газар хэлтсийн дарга, дүүрэг, хорооны засаг дарга нар, харьяа агенталгуудын удирдлагатай уулзаж “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ"- ний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв.

Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт НЗДТГ-т хангалтгүй байгаа нь илэрсэн юм. Иймд богино хугацаанд зөрчил дутагдалаа арилгаж, шат шатанд хариуцлага, дэг журмаа чангатгаж, албан хаагчдын ёсзүйг дээшлүүлж ажиллахыг сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарлаж, ард иргэдийнхээ төрд итгэх итгэлийг бэхжүүлж, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилт тавьсан. Зорилтын хүрээнд  эдийн засгийг сэргээж, хүнээ хөгжүүлж, төрийг чадавхижуулах  гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,2 хувьд хүрч, Монгол Улс өрийн дарамтаас гарч, төсвийн орлого их наядаар давж биелэснээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Сая гаруй хүн амд үйлчилж байгаа нийслэл дэх бүх шатны төрийн албан хаагчид сахилга, хариуцлага дэг журмыг сахиж ажиллаж байгаа эсэхэд цаашид тогтмол үзлэг шалгалтыг явуулах болно. Мөн үүрэг гүйцэтгэгч, гэрээт ажилчид, түр орлон гүйцэтгэгчдийг ТАЗ-тэй хамтран шалгаруулалт явуулж ирэх сарын нэгний дотор жинхэлж, цэгцлэхийг үүрэг болгосон юм. Улмаар энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна" гэв.

Засгийн газрын сахилга хариуцлагыг чангатгах  бодлогын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай байрууд болон, НЗДТГ-т цаашид тогтмол үзлэг, шалгалт явуулж байна. Төр өөрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг шалгахаас гадна төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, хүний эрхийг хангаж байгаа  эсэхэд хяналт тавьж буй хэрэг гэдгийг хуралд оролцогчдод сануулав.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.146) 2018 оны 08 сарын 28

Улс тѳрч нэртэй улс алаачдын дунд болон тэдний сүүдэрт амиа чирэгчдийн дунд л шалгалт, аттестатчилаа явуул даа. Тэд л Монгол улсыг маань тѳрийг минь завхруулж байгаа.

0  |  0
irgen(202.126.89.237) 2018 оны 08 сарын 28

Svrjin nertei darjin ajil bvv baigaasai.ariin haalga avilgaar orson shv. Turuu tseverleetei.dund shatniihan gejyum yum amjuulj l bga baih

0  |  0
Иргэн(66.181.187.57) 2018 оны 08 сарын 27

ЗТЯ нд орсон ажилтнуудыг шалгаачээ.Төрийн албаны шалгалт өгөөгүй хэдэн дарга нарын танил талаар 2017онд их орсон гээ биздээ.

0  |  0
БАГШ(202.9.43.143) 2018 оны 08 сарын 26

ЗАНДАНШАТАР АА !!! СУИС-ИЙГ ХЯНАЖ ШАЛГАЖ ЭМЭЭ НАРЫГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

0  |  0
gh(103.212.118.249) 2018 оны 08 сарын 26

НИЙСЛЭЛИЙН НЭГ ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА ХЭДЭНӨРӨӨ ДАМЖИН СУУДАГ, ӨӨР ГАЗАР БАЙР ЭҮРЭЭСЛЭЖ ХӨРӨНГӨ ҮРГҮЙ ЗАРДАГ. ОРОН ТОО НЬ ХЭТ ТОМОРСОН ГАЗАР ШАЛГААЧ

0  |  0
Оршин суугчид(66.181.176.226) 2018 оны 08 сарын 25

Зөв хяналт шалгалт сайн байхад аливаа алдаа дутагдал гарахгүй. шударга ёс аль хэзээний алга болс он шүү дээ! Ялангуяа оршин суугчдын эрх ашгийг нэг хүний хувийн сонирхолд нийцүүлж нохойноос доор үзэж шийдвэр гаргадаг нь газрын алб а, захиргааны хэргийн ШҮҮХийхэн үүний тод жишээ бол БЗД- ийн 13-р хороололын 37-р байрны гадаах газрын маргаан.

0  |  0
Zochin(87.123.194.105) 2018 оны 08 сарын 25

Mongolyn huuli 3 honog gedeg l bolno do. Engen tegne geed l neeh surjigneed, tegeed l alga boldog. Tailan ch bhgui, ur dun ch bhgui. Hudlaa baahan amlalat. Hurelsuhijn arga baril.

0  |  0
Зочин(1.25.168.228) 2018 оны 08 сарын 25

Мөн эсрэгээрээ байрыг нь тойруулаад л хууль зөрчөөд баоилга барих зөвшөөрөл олгоод иргэдийг амраахгүй өдөр шөнөгүй ажиллаж байна.Удаа дараа гомдол гаргаад шийдэж өгдөггүй харин ч иргэдийнхээ эсрэг шүүхтэйгээ нийлээд л ажиллаад бна даа./Сб дүүрэг 11р хороолол 12а байр үүний тод жишээ.

0  |  0
Зочин(1.25.168.228) 2018 оны 08 сарын 25

Маш хойрго ажиллаж байгаа нь үнэн шүү ялангуяа газрын алба .2сараас эхлэн СӨХ үүдийг орчин тойрны газруудыг нь олгож тохижилт хийж иргэдийн амьдрах орчныг сайжруулах жилийн аян зохиолоо л гэсэн .Тэр дор нь л СӨХ -үүд хүсэлтээ өгсөн одоо болтол шийдвэр гаргаагүй манай дарга нар хуралдаагүй гэсэн хариу өгөөд суугаад байдаг. 7.8 сард бүгд л амраад алга болцгоосон ажил нь явдаггүй нэг газар бнаа.

0  |  0
Top