МОНГОЛД ЭРТНИЙ 1000 ГАРУЙ ХОТ СУУРИН БАЙГААГ СУДАЛЖ, ТОГТООЖЭЭ


Нүүдэлчин Монголчууд соёл иргэншилдээ, төв азийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон өвөрмөц хот бий болгон хөгжихдөө хот суурины баялаг уламжлалыг давхар бүтээжээ.Үүнийг 1990 оноос хойш судалж байгаа археологийн экспедицүүдийн судалгаа гэрчилж байна.Тухайлбал, судалгааны явцад Хүннүгийн үеийн хотууд, нийслэл Хархориноос эхлээд хамгийн сүүлд илрүүлсэн Хэнтийн нуруунд хөвчийн тайгын гүнд босгосон Өндөр гэгээн Занабазарын Сарьдагийн хийд буюу Цагаан хот хүртэлх сонирхолтой хот суурины талаарх мэдээлэлүүд ил болсоор байгаа юм.Мөн судалгаагаар Хэрлэн голын савд байрлаж байсан Хүннүгийн үеийн хотууд зун, өвөл, намар, хаврын ордуудтай байгаа нь XIII зууны үед Орхон голын савд байрлаж байсан Шаазан хот байв. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Гуа Дов суурин Модун шаньюгийн зуны ордон болохыг тогтоожээ.Сүүлийн жилүүдэд Монголын эрт, дундад үеийн хот суурины судалгаа ихэд хөгжиж, гадаад дотоодын олон судалгааны төсөл амжилттай хэрэгжихийн хэрээр их хэмжээний баримт хэрэглэгдэхүүн бий болж үзэл онолын болон судалгааны арга зүйн талаар хамтран ажиллах, харилцан суралцах шаардлагыг бий болгожээ.Монгол орны нутагт эртний 500 гаруй, сүм хийдийн туурийг оруулбал 1000 гаруй хот суурин байдаг ажээ.Эдгээр түүхэн хотуудыг цогцоор нь судлах, шинэ мэдээлэл, судалгааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс "Нүүдэлчид ба хот суурин" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр маргааш хоёр өдөр зохион байгуулж байна.Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Герман, Польш, БНСУ зэрэг улсын 27 судлаач оролцож, судалгааныхаа сонирхолтой мэдээллээс хуваалцаж, илтгэл тавьж байгаа юм.Сүүлийн үед хот суурины талаарх судалгааг зөвхөн малтах бус, геофизик, сансраас судалдаг. Хамгийн гол нь судлахдаа тухайн хотод оршин сууж буй иргэдийн дундаж наслалт, идэж, ууж байсан зүйл, амьдралын хэв маягийг тодорхой судалдаг гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 11 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 11 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 14 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 14 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 15 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 15 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03